1 CHINA IS STARTING TO EAT INTO ITS EMERGENCY RESERVES OF PORK WWW.CNN.COM PUBLISHED:2019/09/13      2 INTERNATIONAL FORUM ON MONGOLIA-CHINA CASHMERE INDUSTRY ORGANIZED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      3 BEIJING, MOSCOW, RUSSIA, MULL OVER ARCTIC GAS PIPELINE ACROSS MONGOLIA TO CHINA WWW.SILKROADBRIEFING.COM PUBLISHED:2019/09/13      4 AMOUNT OF OUTSTANDING LOANS TO ENTITIES DECREASES BY MNT23 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      5 TAX REVENUE REACHES MNT6.2 TRILLION AS OF FIRST EIGHT MONTHS OF 2019 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      6 DECREASES SHOWED IN EXTRACTION OF MOLYBDENUM CONCENTRATE AND GOLD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      7 EXPORTS OF MINERAL PRODUCTS, TEXTILES AND PRECIOUS METALS MAKE UP 95.7 PERCENT OF TOTAL EXPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      8 TSAIRT MINERAL: EXPORTS DECLINED AS ZINC PRICE DROPS WWW.ZGM.MN PUBLISHED:2019/09/13      9 MONGOLIA TO JOIN INTER-AMERICAN CONVENTION ON SERVING CRIMINAL SENTENCES ABROAD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/12      10 MATTIA ROMANI: MONGOLIA’S BEEN EXCELLENT PARTNER FOR EBRD WWW.ZGM.MN PUBLISHED:2019/09/12      НҮҮРС, ТӨМРИЙН ХҮДЭР, ЖОНШНЫ ЭКСПОРТ ӨСӨВ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     ГАДААД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 11.9 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ 0.3 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     МОНГОЛБАНК МӨНГӨН ТЭМДЭГТИЙН НУУЦЛАЛЫГ САЙЖРУУЛЖ БАЙНА WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     ЦАЛИН ӨНГӨРСӨН 9 ЖИЛД 3 ДАХИН НЭМЭГДСЭН Ч ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР 58.8% Л ӨСЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ УЛААНБААТАРТ 10.5%-Д ХҮРЭВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/09/13     МОНГОЛБАНК ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШИНЭЧЛЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЯВЦАА ТАНИЛЦУУЛЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/09/13     АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС 158.3 САЯ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЗАРЦУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/09/13     972 АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ОРОХООР 35 МЯНГА ГАРУЙ ИРГЭН БҮРТГҮҮЛСНЭЭС 582 ӨРХ ТЭНЦЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/12     АХБ: 96 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ МОНГОЛ УЛСЫН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨСӨЛД ОЛГОСОН WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/12    

"2019 онд ЖДҮДС нийт 47 тэрбум төгрөгийн зээл олгохоор төсөвлөгдсөн ч 10 дахин их хүсэлт ирсэн" www.ikon.mn

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журамд өөрчлөлт орсны дагуу төслүүдийг цахимаар авч дууссан талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ.
 
Энэ жил ЖДҮДС-нд нийслэл болон орон нутгаас нийт 2,752 иргэн, аж ахуйн нэгж төслөө ирүүлж, 487 тэрбум төгрөгийн зээл хүссэн байна. Нийт ирсэн төслийн 48.7% нь орон нутгаас ирсэн бол үлдсэн нь нийслэлээс иржээ. Орон нутгаас хүссэн нийт зээлийн хэмжээ 106 тэрбум төгрөг байгаа аж.
 
2019 онд ЖДҮ-ийг дэмжих сангаас нийт 47 тэрбум төгрөгийн зээл олгохоор төсөвлөгдөөд буй ч ийнхүү 10 дахин их хүсэлт иржээ.
 
Зургаадугаар сарын 6-н буюу өнгөрсөн Баасан гарагт батлагдсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаснаар 300 хүртэлх сая төгрөгийн санхүүжилтийг сангаас, үүнээс дээш хэмжээтэй зээлийг арилжааны банкаар дамжуулан олгохоор болсон.
 
Тэгвэл энэ удаа хүсэлт ирүүлсэн төслүүдийг харахад 11 иргэн, 186 ААН-ийн 144 тэрбум төгрөгийн зээл арилжааны банкаар олгогдох нөхцөлтэй байгааг Ч.Улаан сайд дурдлаа. Харин 20-300 сая төгрөг хүсэж 1,200 иргэн ААН хүсэлтээ ирүүлжээ. Гэхдээ эндээс хэдэд нь зээл олгохыг шалгаруулалтын эцэст тодорхой болно гэв.
 
Шалгаруулалтыг дөрвөн үе шаттай явуулах бөгөөд аж ахуйн нэгж, иргэд ямар шалгуур хангаад, ямар шатанд яваагаа гар утас дээрээсээ цахимаар хянах боломжтой гэлээ.
 
Харин арилжааны банкнаас зээл авах шаардлага хангасан материалуудыг банкууд руу зургаадугаар сарын сүүлээр явуулах бөгөөд банк мөн гурван үе шатаар шалгаруулах юм байна. Түүнчлэн барьцаа хөрөнгө нь хүрэхгүй байгаа аж ахуйн нэгжүүд банканд хүсэлтээ гаргаад Батлан даалтын санд хамрагдах боломжтой. Азийн хөгжлийн банкны 200 сая ам.долларын төсөл энэ боломжийг олгож байгааг хэллээ.
 
Төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн болон хамаарал бүхий аж ахуйн нэгждээ зээл авсан 19.4 тэрбум төгрөгөөс 12.9 тэрбум нь төлөгдсөн гэдгийг Ч.Улаан сайд мөн хэллээ. Харин өчигдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс гарсан шийдвэрийн тухай тэрбээр “Хараахан эцэслэн дуусаагүй байна. Дараагийн шатанд үргэлжлүүлэн ярина. Эцсийн шийдвэр гарахаар хариу өгнө” гэлээ.


Нийтэлсэн огноо2019-06-12