1 CHINA IS STARTING TO EAT INTO ITS EMERGENCY RESERVES OF PORK WWW.CNN.COM PUBLISHED:2019/09/13      2 INTERNATIONAL FORUM ON MONGOLIA-CHINA CASHMERE INDUSTRY ORGANIZED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      3 BEIJING, MOSCOW, RUSSIA, MULL OVER ARCTIC GAS PIPELINE ACROSS MONGOLIA TO CHINA WWW.SILKROADBRIEFING.COM PUBLISHED:2019/09/13      4 AMOUNT OF OUTSTANDING LOANS TO ENTITIES DECREASES BY MNT23 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      5 TAX REVENUE REACHES MNT6.2 TRILLION AS OF FIRST EIGHT MONTHS OF 2019 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      6 DECREASES SHOWED IN EXTRACTION OF MOLYBDENUM CONCENTRATE AND GOLD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      7 EXPORTS OF MINERAL PRODUCTS, TEXTILES AND PRECIOUS METALS MAKE UP 95.7 PERCENT OF TOTAL EXPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      8 TSAIRT MINERAL: EXPORTS DECLINED AS ZINC PRICE DROPS WWW.ZGM.MN PUBLISHED:2019/09/13      9 MONGOLIA TO JOIN INTER-AMERICAN CONVENTION ON SERVING CRIMINAL SENTENCES ABROAD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/12      10 MATTIA ROMANI: MONGOLIA’S BEEN EXCELLENT PARTNER FOR EBRD WWW.ZGM.MN PUBLISHED:2019/09/12      НҮҮРС, ТӨМРИЙН ХҮДЭР, ЖОНШНЫ ЭКСПОРТ ӨСӨВ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     ГАДААД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 11.9 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ 0.3 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     МОНГОЛБАНК МӨНГӨН ТЭМДЭГТИЙН НУУЦЛАЛЫГ САЙЖРУУЛЖ БАЙНА WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     ЦАЛИН ӨНГӨРСӨН 9 ЖИЛД 3 ДАХИН НЭМЭГДСЭН Ч ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР 58.8% Л ӨСЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ УЛААНБААТАРТ 10.5%-Д ХҮРЭВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/09/13     МОНГОЛБАНК ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШИНЭЧЛЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЯВЦАА ТАНИЛЦУУЛЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/09/13     АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС 158.3 САЯ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЗАРЦУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/09/13     972 АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ОРОХООР 35 МЯНГА ГАРУЙ ИРГЭН БҮРТГҮҮЛСНЭЭС 582 ӨРХ ТЭНЦЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/12     АХБ: 96 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ МОНГОЛ УЛСЫН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨСӨЛД ОЛГОСОН WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/12    

Бид утааг 70-80 хувь бууруулах шинэ технологийг боловсруулсан www.zgm.mn

Цэвэр нүүрсний нэг шугамтай үйлдвэр барихад 4.5 сая ам.доллар шаардлагатай
Эрдэм шинжилгээ туршил­ шилжинэ тын “МонХимо” төвийн захирал Д.Дэмбэрэлнямбатай ярилцлаа. Түүнийг монголчууд ясны сийрэгжилтээс сэргийлэх болон үе мөчийг нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл” бүтээлүүдээр нь мэднэ. Харин энэ удаад Улаанбаатар хот болон бусад суурин газрын утааг 70-80 хувь бууруулах шинэ технологи боловсруулсан талаар нь онцлон ярилцав.
 
-Ургамлын гаралтай шатамхай шингэнийг нүүрсэнд цацсанаар хүхэр, азот зэрэг химийн хортой элементүүдийг үнсэнд нь шингээх боломжтой утаагүй нүүрсний технологи боловсруулсан гэсэн. Энэ талаар ярилцлагаа эхэлье.
 
-Нүүрсийг хялбар аргаар утаагүй болгох аргыг олон жилийн өмнөөс судалсан. Утаагүй нүүрс боловсруулах олон арга байдаг ч бүгд өртөг өндөртэй. Жишээлбэл, утаагүй нүүрсийг гарган авахын тулд битүү саванд 1000-аас дээш хэмд халааж коксжуулдаг.
 
Дээрээс нь нүүрсийг коксжуулахад жингийн хорогдол 50 хүртэл хувиар гардаг. Коксжуулсан нүүрсээ барьцалдуулагч хэрэглэж, өндөр даралтаар халаан, шахаж хэвлэнэ. Коксжих явцдаа 50 хувиа алдахаас гадна барьцалдуулж шахмал болгох хүртэл олон шат дамжлагатай учир нүүрсний үнэ нэмэгдэж хэрэглэгчдэд очдог.
 
Харин бид дэвшилтэт технологиор цэвэр нүүрс боловсруулах судалгааг 2015 онд БНСУ-ын Ёмин технологийн институттэй хамтран эхлүүлсэн. Технологийн хувьд байгалийн композит нано бодисыг өөрийн хүрэн нүүрстэй урвалд оруулж, цэвэр нүүрс гаргаж авах юм. Ямар ч нүүрсийг хоёр төрлийн байгалийн гаралтай цайны ханд шиг нано композит материалаар шүршин бүтцийг нь өөрчилж, шатах үед агаарт дэгддэг хорт хий, утааг үнсэнд нь барьж үлдээдэг түлш гаргаж авсан. Цацлага хэрэглэсэн нүүрсний илчлэг 1000-1500 калороор нэмэгддэг. Багануурын нүүрс 3000 калор илчлэгтэй бол энэ технологийг ашигласнаар гаргах утаа нь буурахаас гадна илчлэг нь 4000-4500 калор болох юм. Нэг айл өвөл таван тонн нүүрс түлдэг байсан бол 3.5 тонн нүүрс түлнэ. Ингэснээр нүүрсний утаа 70-80 хувиар, тоосонцор 10 дахин буурахыг тогтоосон. Одоо нийлүүлэх гэж байгаа “Тавантолгой”-н шахмал нүүрс утааг 50 хувиар бууруулна гэсэн тооцоололтой. Нүүрс түлдэг айл тутамд түлш зарцуулалт 30 хувь багасаж, 150-250 мянган төгрөгийн бодит хэмнэлт гарна гэж тооцоолсон.
 
-Цэвэр нүүрсний үйлдвэрлэлд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ?
 
-Хоногт 100 болон 1000 тонн нүүрсийг шүршиж цэвэр болгох хоёр шугамтай үйлдвэр барихад 4.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Манай улсын хэмжээнд гурван шугам байхад эрэлтээ хангах боломжтой.
 
-Цэвэр нүүрсийг зах зээлд нэвтрүүлэх талаар хэрхэн ажиллаж байгаа вэ?
 
-Туршилт судалгаагаа хийж, холбогдох байгууллагуудад танилцуулсан. Шүршиж, хатааж, шатааж үр дүн нь ямар байгааг үзүүлсэн. “Өө сайхан юм байна” гээд тийм байгууллагад хандаарай гэж хэдэн тийшээ хэсэг гүйлгэдэг юм. Судалгаа шинжилгээний ажил ихтэй бидэн шиг хүмүүст өдөр шөнөгүй гүйгээд байх зав байхгүй. Гэхдээ л сэтгэл зовоод хөөцөлдөж үздэг. Хурал цуглаан, уулзалт бүр дээр хэдэн эрдэмтэн, судлаачид нь үгээ хэлдэг. Тоож сонсдог хүн ховор. Нэг л өдөр Монгол Улс хүний оюуны өмчийг тоодог болох цаг нь ирэх байх.
 
-Нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг хориглосон энэ үед та бүхний бүтэц хэргээ гаргах боломжтой санагдаж байна?
 
-Монгол Улсын Засгийн газар энэ оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Төр өөрөө шахмал түлш боловсруулахад оролцож, хэрэглэгчдэд түүхий нүүрсний үнээр зарна. Нүүрсийг тээвэрлэнэ, сайжруулна гэх мэтээр нэмүү өртөг шингээж байгаа учраас түүхий нүүрсний үнээр зарвал алдагдалтай. Үүнээс гадна нийслэлээс 500 гаруй км зайтай “Ухаа худаг”, “Тавантолгой”-гоос түүхий эдээ тээвэрлэнэ. Сайхан юм бэ, эрдэмтэн, судлаачдаа ямар сайн дэмждэг юм гэж атаархам улс зөндөө байна.
 
Шахмал түлшний үнэ ямар байхыг зах зээл биш төр тодорхойлж, нэг байгууллагад хэтэрхий их давуу тал олгож, монополь үүсгэж байгаад бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Монопол үүсгэлгүйгээр олон талын санал санаачилгыг хэрэгжүүлж, өрсөлдөөнийг чөлөөтэй хангах ёстой. Энэ өвөл үр дүн нь харагдах байх. Нарийн мэргэжлийн мэдлэг туршлага гэдэг хэн нэгэн дарга болонгуутаа эзэмшчихдэг зүйл биш. Тиймээс эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонсож, судалгаа шинжилгээтэй ажиллавал сайн. Төрөл бүрийн мэргэжлийн, янз бүрийн салбарын хүмүүс үзэл бодлоо уралдуулж байж зөв гарцыг олно. Өчнөөн газраар явж, олон жилийг зарцуулан суралцаж ирсэн эрдэмтэн, судлаачид өвөртөлж ирсэн.
 
-Та Ломоносовын нэрэмжит их сургуульд суралцаад Москвагийн Технологийн их сургуульд зэрэг хамгаалсан. 2000 оноос хойш арван жил БНСУ-ын их, дээд сургуулиудад эрдэм шинжилгээний ажилтан, багш хийсэн төдийгүй дундуур нь бас хэдэн жил Япон, БНХАУ-д суралцаж, ажилласан юм билээ. Өөрийн улсын нөхцөл байдлыг ажиллаж байсан улс орнуудтайгаа харьцуулж үзвэл манай улс шинжлэх ухааныг хэр дэмждэг гэж бодож байна?
 
-Монгол Улс эрдэмтэн судлаачдаа ашиглаж чаддаггүй. Дэмжээд ашиглавал үйлдвэрлэгч болох боломжтой шинийг санаачлагч, шинжлэх ухааны салбарын олон эрдэмтэн судлаачид бий. Бидэнд бүтээх зүйл их байна. Банкнаас хүүтэй мөнгө зээлээд бага багаар урагшилж байгаа. Гэхдээ энэ янзаараа бол их удаан хөгжинө. Төрөөс дэмжлэг үзүүлдэг ч энэ нь хангалттай биш. Зөв бодлоготой, зөв чиглэлтэй байх хэрэгтэй.
 
Ямар сайхан юм бэ, эрдэмтэн, судлаачдаа ямар сайн дэмждэг юм гэж атаархам улс зөндөө байна. Миний бодлоор Япон, Солонгос бол эрдэмтдийнхээ судалгааг бүтээл болгож чаддаг улс. Сүүлийн үед хятадууд “Мөнгө нь энэ байна. Алив санаа чинь хаана байна” гэдэг болсон. Харин манайх “Санаа нь энэ байна. Мөнгө нь хаана байна” гэдэг. Судалгаанд суурилсан бизнесийн санаа, хөрөнгө оруулалт хоёр хосолж байж инновацад суурилсан эдийн засаг хөгжинө.
 
Бид Багануурын шинжлэх ухаан технологийн парк гэж өчнөөн жил ярьж, зөндөө бичиг баримт боловсруулсан. Одоо хүртэл шийдэгдэхгүй, бодитоор ажил хэрэг болоогүй л байна. Өнөөдөр бид юу үйлдвэрлэж байгаа юм бэ. Социализмын үед томоохон үйлдвэрүүд байсан. Одоо бол түүхий эдээ л зарж амьдардаг улс болсон.
 
-Та тамедин нэрийн 20 гаруй бүтээгдэхүүн, санитол ариутгал халдваргүйжүүлэлтийн бэлдмэл зэрэг өргөн хэрэглээний олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэвтрүүлсэн. Мөн адууны кальци болон бусад нэр төрлийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд амжилттай гаргаж байна. Бизнесийн санаагаа хэрхэн олж, хэрхэн амжилттай хэрэгжүүлсэн бэ?
 
-Би Японд суралцаж байхдаа хагалгаанд орсон юм. Хүний газар байгаа хүн удаан өвдөж болохгүй гэж бодтол олгойн хагалгааны дараа чанартай ариутгалын бодис хэрэглэж байсан учир хурдан эдгэсэн. Үүнийг хэрхэн хийгээд байна вэ гэж судалсаар мэдэж ирээд Монголдоо “Тамедин” цувралаа анх удаа бүтээсэн. 1993 онд санаагаа боловсруулаад ирсэн боловч таван жил хөөцөлдсөний эцэст 1998 онд “МонХимо” компанми үйлдвэрлэлд нэвтрүүлж байлаа. Бүхэл бүтэн таван жилийн хугацаа алдсан гэж бодохоор харамсалтай байдаг. Санаагаа орхих бодол ч төрж байсан боловч, тууштай явсаар бүтээл болгосон.
 
Үүний дараа Солонгос улсын нано кальцийг бүтээсэн багт ажилласан. Манай баг далайн амьтны яснаас кальци гаргах ажлыг эрхэлдэг байсан. Гэхдээ манай улсад далайн амьтан байхгүй учраас хамгийн сайн чанарын ястай адууны яснаас кальци гаргах ажлыг эхлүүлсэн. Далайн амьтнаас илүү үр дүнтэй гэдгийг тогтоосон учраас судалгаагаа хийсэн.
 
Ер нь санаа гэдэг амьдралаас урган гардаг. Бизнесийн санаа энгийн жижиг зүйлээс л төрдөг юм. Тиймээс залуучууддаа хүсэл мөрөөдөлдөө тууштай байгаарай гэж захимаар байна. Ажигч гярхай, дээрээс нь мэдрэмжтэй байхад жижигхэн зүйлээс л том бүтээл гаргана. Үүнийг яаж хийдэг юм бол, энэ яагаад ийм байгаа юм бол гэсэн асуултаас санаа төрнө. Хүнд хэчнээн ч санаа төрж болно. Үүнийгээ сайн тэмдэглэж авах хэрэгтэй. Тэмдэглэхгүй бол мартагддаг.
 
-Та “МонХимо” үйлдвэрээ яг л “тэг”-ээс эхлүүлсэн үү?
 
-Нэгдүгээр эмнэлгийн жижигхэн өрөөнд нэг литрийн савтай 10-20 бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан “МонХимо” үйлдвэр өнөөдөр хэд хэдэн лаборторитой, өнөр өтгөн хамт олон болж өргөжсөн байна. Өдөрт хэдэн мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон. Шинжлэх ухаанд суурилсан компанийн давуу тал нь тогтвортой, аажим аажимдаа хөгжиж, улам боловсронгуй болдог юм. Аливаа улсын хөгжлийн тулгуур нь шинжлэх ухаан, технологийн хөгжил байдаг. Судалгаанд суурилсан бүтээл, бүтээгдэхүүн нь өрсөлдөх чадвар өндөртэй, ямагт хөгжин дэвшиж байдаг. Хэрэгжүүлье гэвэл маш олон санаа бий.
 
Хэдэн мянгаараа хаягдаж байгаа түүхий эдүүдийг хараад харамсдаг. Манай улс жилд доод тал нь 200 мянган адуу идшиндээ хэрэглэдэг. Нэг адуунаас дор хаяж 20 кг яс гарна. 4000 тонн ясны нөөцөөс бид 100 тонн хүрэхгүйг л хэрэглэж байна. Цаана нь ямар их нөөц боломж байгаа гэж санана. Казахстан, ОХУ зэрэг таван оронд адууны ясны кальциа экспортлох зөвшөөрлөө авчихаад буй. Түүхий эдээ боловсруулаад, гадаадын зах зээлд гаргавал манай эдийн засагт ч хэрэгтэй.


Нийтэлсэн огноо2019-06-12