1 CHINA IS STARTING TO EAT INTO ITS EMERGENCY RESERVES OF PORK WWW.CNN.COM PUBLISHED:2019/09/13      2 INTERNATIONAL FORUM ON MONGOLIA-CHINA CASHMERE INDUSTRY ORGANIZED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      3 BEIJING, MOSCOW, RUSSIA, MULL OVER ARCTIC GAS PIPELINE ACROSS MONGOLIA TO CHINA WWW.SILKROADBRIEFING.COM PUBLISHED:2019/09/13      4 AMOUNT OF OUTSTANDING LOANS TO ENTITIES DECREASES BY MNT23 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      5 TAX REVENUE REACHES MNT6.2 TRILLION AS OF FIRST EIGHT MONTHS OF 2019 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      6 DECREASES SHOWED IN EXTRACTION OF MOLYBDENUM CONCENTRATE AND GOLD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      7 EXPORTS OF MINERAL PRODUCTS, TEXTILES AND PRECIOUS METALS MAKE UP 95.7 PERCENT OF TOTAL EXPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/13      8 TSAIRT MINERAL: EXPORTS DECLINED AS ZINC PRICE DROPS WWW.ZGM.MN PUBLISHED:2019/09/13      9 MONGOLIA TO JOIN INTER-AMERICAN CONVENTION ON SERVING CRIMINAL SENTENCES ABROAD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/12      10 MATTIA ROMANI: MONGOLIA’S BEEN EXCELLENT PARTNER FOR EBRD WWW.ZGM.MN PUBLISHED:2019/09/12      НҮҮРС, ТӨМРИЙН ХҮДЭР, ЖОНШНЫ ЭКСПОРТ ӨСӨВ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     ГАДААД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 11.9 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ 0.3 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     МОНГОЛБАНК МӨНГӨН ТЭМДЭГТИЙН НУУЦЛАЛЫГ САЙЖРУУЛЖ БАЙНА WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     ЦАЛИН ӨНГӨРСӨН 9 ЖИЛД 3 ДАХИН НЭМЭГДСЭН Ч ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР 58.8% Л ӨСЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/13     ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ УЛААНБААТАРТ 10.5%-Д ХҮРЭВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/09/13     МОНГОЛБАНК ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШИНЭЧЛЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЯВЦАА ТАНИЛЦУУЛЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/09/13     АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС 158.3 САЯ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЗАРЦУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/09/13     972 АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ОРОХООР 35 МЯНГА ГАРУЙ ИРГЭН БҮРТГҮҮЛСНЭЭС 582 ӨРХ ТЭНЦЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/12     АХБ: 96 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ МОНГОЛ УЛСЫН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨСӨЛД ОЛГОСОН WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/12    

ГЕГ: Гадаад худалдааны бараа эргэлт өмнөх оноос 10.2 хувиар өсөж, 5.6 тэрбум ам.доллар хүрсэн www.bloombergtv.mn

2019 оны эхний таван сард гадаад худалдааны бараа эргэлт өмнөх оноос 10.2 хувиар өсөж, таван тэрбум 578 сая ам.доллар хүрсэн гэж Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Тайлант хугацаанд гадаад худалдааны ашиг 948.3 сая ам.доллар байгаа нь өмнөх оноос 34.3 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Задлаад харвал экспорт өмнөх оноос 13 хувиар өсөж, гурван тэрбум 263.4 сая ам.доллар, импорт өмнөх оноос 6.3 хувиар өсөж, хоёр тэрбум 315 сая ам.доллар хүрчээ.
Өнгөрсөн онд 30-40 хувиар өсөж байсан импортын өсөлт он гарснаас хойш ийнхүү саараад байна. Нийт экспортын 83.1 хувийг төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг эрдэс бүтээгдэхүүн эзэлжээ. Тухайлбал, чулуун нүүрсний экспортын хэмжээ өмнөх оноос 946 мянган тонноор илүү буюу 15.1 сая тонн хүрсэн байна. Чулуун нүүрснээс нэг тэрбум 271.5 сая ам.долларын орлого олсон нь нийт экспортын орлогын 39 хувийг дангаараа бүрдүүлжээ.
Уул уурхайн бус бүтээгдэхүүнээс адууны махны экспорт өмнөх оноос 20 хувиар өсөж, 9.2 мянган тонн хүрсэн байна. Мөн хонь, ямааны махны экспортын хэмжээ өмнөх оноос 19 орчим хувиар өсөж, 792.1 тонн хүрчээ. Махны экспортоос 20.4 сая ам.долларын орлого олсон нь экспортын орлогын 0.6 орчим хувийг эзэлсэн байна.
Үүнээс гадна алтны экспорт зургаан хувийг, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 6.3 хувийг эзэлжээ.


Нийтэлсэн огноо2019-06-12