1 REVENUE FROM RAILWAY TRANSPORT INCREASES BY 15 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/12/13      2 COPPER EXPORT AMOUNTS TO 1.29 TONS IN 11 MONTHS WWW.ZGM.MN PUBLISHED:2019/12/13      3 INFLATION RISES 5.2 PERCENT YOY WWW.ZGM.MN PUBLISHED:2019/12/13      4 BANKING ON ACTION: HOW ADB ACHIEVED 2020 CLIMATE FINANCE MILESTONE ONE YEAR AHEAD OF TIME WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/12/13      5 BUDGET REVENUE AMOUNTED TO MNT9.7 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/12/13      6 SALES OF INDUSTRIAL PRODUCTION INCREASE BY MNT1.9 TRILLION IN THE FIRST 11 MONTHS OF 2019 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/12/13      7 MONTHLY AIR QUALITY STATISTICS RELEASED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/12/13      8 RIO TINTO SCORES BIG WIN IN MONGOLIA WWW.MINING.COM PUBLISHED:2019/12/13      9 WHO DONATES FLU DRUG TO MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/12/13      10 TURQUOISE HILL: WHILE MONGOLIA WANTS MORE MONEY NOW, THE DECREASE OF UNCERTAINTY PUSHES THE STOCK UP WWW.SEEKINGALPHA.COM PUBLISHED:2019/12/13      ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ИМПОРТ XI САРД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 25 ХУВИАР ӨСӨЖ, НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ДАВЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/12     XI САРД ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 5.2 ХУВИАР ӨСӨВ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/12     ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН ЭКСПОРТ I-XI САРД 8.4 ХУВИАР ӨСӨЖ 1.67 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОЛОВ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/12     ЭЗССХ: 2020 ОНЫ ДУНД ҮЕД МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ УНАЛТЫН МӨЧЛӨГТ ОРОХ ЭРСДЭЛТЭЙ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/12/12     "УЛААНБААТАРТ АЖИЛЛЛАЖ БУЙ ИРГЭДИЙН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН 1.3 САЯ ТӨГРӨГ БАЙГАА НЬ УЛСЫН ДУНДЖААС 118 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ИХ" WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/12     МАНАЙ УЛС ЭНЭ ОНЫ ЭХНИЙ 11 САРД ДЭЛХИЙН 152 УЛСТАЙ ХУДАЛДАА ХИЙЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/12     МОНГОЛ УЛСЫН ГАДААД ӨР СҮҮЛИЙН ЖИЛД ХОЁР ТЭРБУМ АМ.ДОЛЛАРООР ӨСЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/12     ДОНАЛЬД ТРАМПЫН ХҮҮ МОНГОЛД АМРАХДАА ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨР АРГАЛЬ АГНАЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/12/12     “СААРАЛ ЖАГСААЛТ”-ААС САЛГАХ ФИНТЕК WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/12     ХӨХҮҮРИЙН АЙРАГ ЮНЕСКО-ГИЙН БИЕТ БУС СОЁЛЫН ӨВД БҮРТГЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/12    

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн зам засварын ажил 75 хувьтай үргэлжилж байна www.eagle.mn c

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсэж байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, тээврийн жолооч нарын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд хугацаатай албан даалгавар гаргасан. Энэхүү албан даалгаврын хэрэгжилтийн явцад хяналт тавих хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Л.Энхболд болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү тэргүүтэй албаны хүмүүс амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажилласан.
 
Албан даалгаварт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замыг засаж, тэмдэг, тэмдэглэгээг нь сайжруулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ болон “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн Гүйцэтгэх захиралд даалгасан юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто замын засвар арчлалтын ажил 75 хувьтай буюу 47 км замыг асфальтаар хучсан бөгөөд ирэх есдүгээр сарын 12-нд дуусгахаар төлөвлөсөн гэдгийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц, ложистикийн газрын захирал Л.Нямбаяр дуулгалаа. Мөн зам засварын ажлыг богино хугацаанд, чанартай гүйцэтгэж байгаагийн үр дүнд осол аваар өнгөрсөн онтой харьцуулахад 14.3 хувиар буурсан аж. Замын эвдрэл гэмтэл эрс багасч, засвар арчлалт сайжирч буйг жолооч нар ярьж байна.
 
Цаашид “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс тус чиглэлд ажиллаж буй цагдаа нарын орон тоог нэмэгдүүлэх, цагдаагийн албанд хоёр автомашин олгох, мөн зам дагуу гэрлэн дохио болон гэрэлтүүлэг тавих ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс гадна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрт явж буй жолооч нарын амарч тухлах орчныг бүрдүүлэх зорилгоор хэд хэдэн газарт авто зогсоол байгуулж буй. Тодруулбал, Гашуунсухайт боомтоос 8.4 км-т 2500 автомашины “Тайван зогсоол” цогцолбор байгуулах ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна. Энэхүү цогцолборыг барьснаар жолооч нар автомашинаа аюулгүй газар байрлуулж, 10 мянган м.кв талбай бүхий нэг цэгээс төрийн болон хувийн бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой болох юм. Мөн ажлын хэсэг Тавантолгой - Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг эхлүүлэх судалгааны ажлын явцтай танилцлаа.
 
Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргана гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ онцолжээ.


Нийтэлсэн огноо2019-08-13