1 MONGOLIA’S RENEWABLE ENERGY POTENTIAL TO ATTRACT GREATER INVESTMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/22      2 STATE POLICY ON TOURISM APPROVED IN MONGOLIA WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2019/08/22      3 USING GPS, FAO TO TRACK HERDS IN MONGOLIA TO HELP MONITOR INFECTIOUS DISEASES WWW.FAO.ORG PUBLISHED:2019/08/22      4 STATE SPECIAL PROTECTED AREA TO BE EXPANDED WITH 1.3 MLN HECTARES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/08/22      5 GOVERNMENT SUSPENDS 13 MINING LICENSES OF MONGOLIAN BUSINESSMAN WWW.NEWS.MN PUBLISHED:2019/08/22      6 KHUVSGUL LAKE NATIONAL PARK – TOURIST OPERATORS FACE REGULATION WWW.NEWS.MN PUBLISHED:2019/08/22      7 WHAT IS THE POPULATION OF MONGOLIA? CENSUS PREPARATION UNDERWAY. WWW.NEWS.MN PUBLISHED:2019/08/22      8 SERVICE SECTOR SPURS ECONOMIC GROWTH WWW.ZGM.MN PUBLISHED:2019/08/22      9 LENDMN TAPS INTO KOREAN MARKET WWW.ZGM.MN PUBLISHED:2019/08/21      10 KIM BYOUNG JOON LEDAS VARICOSE VEIN CLINIC ENTERS MONGOLIA WWW.WWW.KOREABIOMED.COM PUBLISHED:2019/08/21      МОНГОЛЫН НООЛУУРЫН КОМПАНИУД ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/22     УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ 1.3 САЯ ГА-ГААР НЭМНЭ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/22     МАХНЫ ҮНЭ ӨССӨНД ЭКСПОРТ БУРУУГҮЙ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/22     ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН “ТЭСРЭЛТ” ДНБ-ИЙН ӨСӨЛТИЙГ ТҮЛХҮҮРДЭВ WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2019/08/22     ЖИЛ БҮРИЙН НАЙМДУГААР САРД ИМПОРТ ХЭРХЭН ӨСДӨГ ВЭ? WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/22     НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГО 253.8 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/22     ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОРЛОГО 402.3 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/22     АНУ-ЫН ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГААС МОНГОЛ УЛСАД ГУРВАН САЯ АМ.ДОЛЛАР ОЛГОНО WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/22     ЭНЭ ОНД МАНАЙ УЛСЫН ДЭЛХИЙН 141 УЛСТАЙ ХУДАЛДАА ХИЙЖЭЭ WWW.UNUUDUR.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/21     ИНТЕГРАЦЧЛАЛД ХАМГИЙН ЭМЗЭГ ОРНУУДЫН НЭГ НЬ МОНГОЛ УЛС WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/08/21    

Улсын зээлээр гадаадад сургуульд суралцсан ч төгссөн тухай бүртгэл хийлгээгүй 134 хүний $3.3 саяын ӨР хүлээгдэж байна www.ikon.mn

Боловсролын Зээлийн Сангаас зээл авч гадаадад сурсан болон сурч буй 1,893 хүний талаарх мэдээллийг бид энэ оны гуравдугаар сарын 4-ний өдөр мэдээлсэн.
 
Энэхүү мэдээллийн араас олон хүн зээлээ төлсөн, төлөөгүй, Боловсролын Зээлийн Санд бүртгүүлэх гээд очсон ч хүлээж авдаггүй, зээлдэгчдийн мэдээллийг ингэж задруулах ёстой, ёсгүй гэх мэт асуудал үүссэн билээ.
 
Тэгвэл үүний мөрөөр Боловсролын Зээлийн Сан анх дэлгээд байсан 1,893 зээлдэгчийн мэдээллээ илүү нарийн болгож сарын дараа нь Сангийн Яам түүнийг нь цахим хуудастаа байршуулаад байна.
 
Илүү нарийн мэдээллээс бид гарсан өөрчлөлтийг нь түүн хүргэж байгаа юм.
 
Өөрөөр хэлбэл, зээлдэгчдийн мэдээлэл олон нийтэд нээлттэй болсны үр дүнд хийгдсэн зээл төлөлт, зээлдэгчдийн бүртгэл хэрхэн нэмэгдсэн тухайг танилцуулъя.
 
Биднийг гуравдугаар сард мэдээлэх үед нийтдээ 1,893 хүн 52,523,430 ам.доллар буюу өнөөгийн ханшаар 140 тэрбум төгрөгийн зээл авсан, үүнээс 667 хүн нь ямар нэгэн тооцоогүй, харин 1,226 хүний 35,777,295 ам.долларын үлдэгдэлтэй байсан байдаг.
 
Үүнд:
 
1. Зээлээ төлсөн 21 хүн байна. Нийт 414,940.76 ам.доллар.
 
2. Зээлээ төлж байгаа 30 хүн байна. Эдгээр 30 хүний нийт авсан зээлийн хэмжээ 877,655 ам.доллар, үлдэгдэл нь 161,759.8 ам.доллар байна.
 
3. Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцсан ч төгссөн бүртгэл хийлгээгүй байгаа 134 хүн байна. 134 хүний авсан зээлийн хэмжээ 3,294,356.13 ам.доллар. Эдгээр бүртгэл хийлгэхгүй, ор сураггүй байгаа хүмүүсийн талаарх мэдээллийг бид 2019.02.26-нд 179 хүний 4.5 сая ам.долларын өр хүлээгдэж байгаа талаар мэдээлж байсан. Ямартай ч мэдээлэл гарснаас хойш 179 хүний тоо 134 болж, зээлийн хэмжээ $4.5 саяас $3.3 сая болж багассан байна.
 
4. Одоо суралцаж байгаа 147 хүн байна. Авсан зээлийн хэмжээ нь 4,143,189.05 ам.доллар.
 
5. Боловсролын Зээлийн Сангийн зээлээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж төгсөөд, гэрээний үүргээ биелүүлж сургалтын төлбөрийн ЗЭЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДСӨН 671 хүн байна. Эдгээр 671 хүний авсан зээлийн хэмжээ 17,039,858.70 ам.доллар.
 
6. Бүртгэл хийлгэж, ажиллаж байгаа 890 хүн байна. Эдгээрийн авсан зээлийн хэмжээ 26,829,432.88 ам.доллар байна.
 
Боловсролын Зээлийн Сангаас зээл авч гадны их, дээд сургуульд суралцсан хүмүүс гэрээний нөхцөл биелээгүй бол зээлээ мөнгөн хэлбэрээр буцаан төлөх, гэрээний нөхцөл биелэсэн бол эх орондоо ажиллах байдлаар өрөө барагдуулдаг учиртай.


Нийтэлсэн огноо2019-08-13