1 BEAR SPOTTED NEAR MONGOLIA'S CAPITAL, GOV'T ISSUES WARNING WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/12/09      2 MINISTER N.TSERENBAT: THE DIRECT FLIGHT OF TURKISH AIRLINES WILL BECOME A BRIDGE THAT CONNECTS MONGOLIA TO EUROPE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/12/09      3 ASIA MARKETS SEESAW ON CAUTION AS TRADERS LOOK FOR POTENTIAL TRADE DEAL WWW.CNN.COM PUBLISHED:2019/12/09      4 MOU ON COOPERATION SIGNED WITH SLOVAKIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/12/09      5 MOBILE USAGE OF MONGOLIA NEARS DEVELOPED COUNTRIES WWW.ZGM.MN PUBLISHED:2019/12/09      6 LAND OF EMBASSY OF UAE TAKEN UNDER STATE SPECIAL NEEDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/12/09      7 PARLIAMENT ADOPTS STATE MONETARY POLICY FOR 2020 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/12/09      8 MANCHESTER UNITED STRIKES DEAL WITH ALIBABA TO BOOST FOOTBALL CLUB’S ENGAGEMENT WITH ITS CHINESE FAN BASE WWW.RT.COM PUBLISHED:2019/12/09      9 CORRUPTION IN MONGOLIA: WHAT THE PUBLIC THINKS? WWW.NEWS.MN PUBLISHED:2019/12/09      10 WORKPLACE DISCRIMINATION AGAINST MONGOLIAN WOMEN WWW.NEWS.MN PUBLISHED:2019/12/09      МОНГОЛ УЛС 2019 ОНЫ ЭХНИЙ 11 САРД 34,8 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/09     ХИЙН ХООЛОЙГ ОХУ-ЫН ТАЛ СУДЛАХААР БОЛЛОО WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/09     2019 ОНД 5,287 ИРГЭНД ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/09     АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨРИЙН ОРЛОГООС ИРЭХ ОНД 44 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛНЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/09     ОУВС-ГИЙН ЗӨВЛӨМЖӨӨС ДАХИН БУЦСАН НЬ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/12/09     ДОТООДЫН ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛ 2019 ОНД WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/09     I-XI САРД ИПОТЕКИЙН ЗЭЭЛД 380 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГОЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/09     МОНГОЛЧУУДЫН АНГЛИ ХЭЛНИЙ МЭДЛЭГ ДЭЛХИЙН 100 ОРНООС 88 ДУГААРТ БАЙНА WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/09     ХИЙ ДАМЖУУЛАХ ХООЛОЙГ МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭР ДАЙРУУЛАХ ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/12/09     ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/09    

Гадаад худалдаа 1.06 тэрбум ам.долларын ашигтай гарчээ www.ikon.mn

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр 8,078.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.4 хувиар буюу 696.4сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1,064.3 сая ам.доллараар эерэг гарсан байна.
 
Монгол Улс 2019 оны эхний 7 сард дэлхийн 143 улстай худалдаа хийснээс 62 улсад бараагаа экспортлож, 138 улсаас гарал үүсэлтэй барааг импортлосон байна.
ЭКСПОРТ
Экспорт 4,571.5сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 454.8сая ам.доллараар буюу 11.0 хувиар өссөн байна.
 
Эрдэс бүтээгдэхүүний экспорт 334.1 сая ам.доллараар, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс хэсэгт багтах барааны экспорт 51.5сая ам.доллараар, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 45.2 сая ам.доллараар тус тус өссөн нь экспортын өсөлтөд голлон нөлөөлжээ.
 
Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5 хувь буюу нийт экспортын 82.6 хувийг эзлэж байна.
 
2019 оны эхний 7 сард 4,665.2 кг алт экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,233.3 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42,104.9 ам.доллар байсан бол энэ онд 41,998.0 ам.доллар болж 106.9 ам.доллараар багассан байна. Алтны экспорт үнийн дүнгээр 195.9 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 51.4 сая ам.доллараар өсчээ.
 
Тайлант хугацаанд 11.7 мян.тн адууны мах, 1.0 мян.тн хонь, ямааны мах, 854.9 тн малын дайвар бүтээгдэхүүн экспортлосон байна.
 
Экспортын бүтцийг 7-р сарын байдлаар авч үзвэл, нийт экспортын
 
84.0 хувь эрдэс бүтээгдэхүүнд,
4.3 хувь алт,
7.3 хувь нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспортод тус тус ногдож байна.
ИМПОРТ
Импорт 3,507.2 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 241.6 сая ам.доллараар буюу 7.4 хувиар өссөн байна.
 
Эрдэс бүтээгдэхүүний импорт 47.8 сая ам.доллараар, авто агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт 162.2 сая ам.доллараар, хуванцар болон түүгээр хийсэн зүйлс, хаймар болон түүгээр хийсэн зүйлсийн импорт 27.9 сая ам.доллараар тус тус өссөн ба ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 44.9 сая ам.доллараар, аж үйлдвэрийн төрөл бүрийн барааны импорт 19.4 сая ам.доллараар тус тус буурчээ.
 
2019 оны эхний 7 сард 1,045.2 мянган тонн автобензин импортлосон нь 2018 оны мөн үеийн дүнгээс 157.6 мянган тонноор их байна. 2018 оны мөн үед нэг тонн автобензины импортын дундаж үнэ 693.9 ам.доллар байсан бол 2019 оны эхний 7 сард 594.6 ам.доллар болж 14.3 хувиар буурсан байна.
 
Дизель түлшний импорт 641.9 мянган тонн болж 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 155.3 мянган тонноор өссөн байна. 2018 оны эхний 7 сард нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 651.1 ам.доллар байсан бол энэ онд 622.0 ам.долларт хүрч 29.1 ам.доллар буюу 4.5 хувиар буурсан байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 82.5 сая ам.доллараар нэмэгджээ.
 
2019 оны эхний 7 сард 696.6 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортлосон байна. 2018 оны мөн үетэй харьцуулахад уг төрлийн барааны импорт 12.9 сая ам.доллараар буюу 1.9 хувиар нэмэгдсэн байна.
Бүх төрлийн тээврийн хэрэгслийн импорт 688.8 сая ам.долларт хүрч 2018 оны мөн үеийн дүнгээс 162.2 сая ам.доллараар өсчээ.
 
Импортын дүнд өндөр хувь эзэлдэггүй ч хүн амын хэрэгцээний нилээд хувийг импортоор хангагддаг зарим нэр төрлийн бүтээгдэхүүний статистик үзүүлэлтийг сүүлийн 2 жилийн байдлаар харвал, 14 төрлийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс 9 төрлийн бүтээгдэхүүний импорт биет хэмжээгээр буурчээ.
 
Тухайлбал, лууван манжингийн импорт 2,032.5 тонноор, сонгино сармисны импорт 10,809.7 тонноор, элсэн чихрийн импорт 14,939.8 тонноор тус тус буурсан байна.
 
Түүнчлэн цөцгийн тосны импортын тонн тутмын дундаж үнэ 887.3 ам.доллараар, байхуу цайны импортын дундаж үнэ 1,477.8 ам.доллараар тус тус өссөн бол, ургамлын тосны импортын дундаж үнэ 68.7 ам.доллараар, хуурай сүүний дундаж үнэ 208.0 ам.доллараар тус тус буурсан байна.
 
Импортын бүтцийн хувьд эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүн болон үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт давамгайлсан хэвээр байгаа бөгөөд 2019 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр дээрх төрлийн барааны импорт нийт дүнгийн 78.2 хувийг эзлэж байна.


Нийтэлсэн огноо2019-08-13