Ипотекийн санхүүжилтэд 246 тэрбум төгрөг олгов www.montsame.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхний 7 сарын байдлаар нийт 246 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 3479 иргэнд олгоод байна. Үүнээс 2019 оны долдугаар сард:
Монголбанкны эх үүсвэрээс 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 237 иргэнд,
Засгийн газрын эх үүсвэрээс 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 165 иргэнд,
Арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс нийт 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 140 иргэнд тус тус олгоод байгаа талаар Монголбанкнаас мэдээллээ.
Нийтэлсэн огноо2019-08-13