1 WILL CORONAVIRUS MAKE FLYING MORE EXPENSIVE? WWW.BBC.COM PUBLISHED:2020/05/29      2 4 BOYS DROWN IN WATER-FILLED HOLE IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2020/05/29      3 CHINA TO LAUNCH DIGITAL YUAN NEXT YEAR TO REPLACE CASH WWW.RT.COM PUBLISHED:2020/05/29      4 MONGOLIA REPORTS 13 NEW COVID-19 CASES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2020/05/29      5 ULAANBAATAR ENTERS STARTUPBLINK RANKING FOR THE FIRST TIME WWW.MONTSAME.MN PUBLISHED:2020/05/29      6 RECYCLING CENTERS AND PLANTS MARKED ON MAP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2020/05/29      7 MONGOLIA AND KAZAKHSTAN TO SWAP NATIONALS WITH CHARTER FLIGHT WWW.NEWS.MN PUBLISHED:2020/05/29      8 MONGOLIA TIGHTENS CONTROL OVER DIPLOMATIC TRAVEL WWW.NEWS.MN PUBLISHED:2020/05/29      9 "MONGOLIA RANKS 2ND IN PERCENTAGE OF POPULATION REPATRIATED FROM ABROAD" WWW.MONTSAME.MN PUBLISHED:2020/05/28      10 SOCIAL MEDIA AND PUBLIC DISCOURSE IN MONGOLIA WWW.FES-ASIA.ORG PUBLISHED:2020/05/28      МБМҮХ: ЦАР ТАХЛЫН НӨЛӨӨНӨӨС БОЛЖ ИМПОРТЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ТҮҮХИЙ ЭД ЭРС БУУРСАН WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2020/05/28     ББСБ-УУДЫГ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ 2020 ОНЫ I УЛИРАЛД 30.9 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2020/05/28     ПЕТРОВИС ГРУПП КОМПАНИЙН НИК, ПЕТРОСТАР КОМПАНИУД ТОП 100 ААН-Д ДАХИН ШАЛГАРЛАА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2020/05/28     ХУВИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД НИЙТ 50.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХУВЬСАХ ЗАРДАЛ ОЛГОХООР БОЛЛОО WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2020/05/28     ИРЭХ САРААС ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХ ОУВС-ГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД МОНГОЛ УЛСАД 99 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ОРЖ ИРНЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2020/05/28     ЗЭСИЙН ҮНЭ ӨСӨЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2020/05/28     АЛТАНБУЛАГ БООМТООР 570 ОЮУТАН ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2020/05/28     ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ 240 ТЭРБУМАР САНХҮҮЖҮҮЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2020/05/28     ОУВС-ГИЙН АЖЛЫН ХЭСГИЙНХЭНТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2020/05/27     НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨС МОНГОЛ УЛСАД ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХЭД 200 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2020/05/27    

Монгол банк : Бүх секторын түвшинд санхүүгийн нөөцийг хуримтлуулж, эрсдэл даах чадварыг бэхжүүлэх шаардлага өндөр байна www.bloombergtv.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаараа бодлогын хүүг 11 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Эрэлтийн шалтгаантай суурь инфляци харьцангуй тогтвортой байгааг мөнгөний бодлогын мэдэгдэлд онцлов.
 
2019 оны наймдугаар сард инфляци улсын хэмжээнд 8.9 гарсан бөгөөд үүний шалтгаан нь нийлүүлэлтийн хүчин зүйлс буюу мах, хүнсний ногоо, их дээд сургуулиудын сургалтын төлбөр болон бусад Төрийн зохицуулалттай бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой байна.
Статистикийг харвал Улаанбаатарын инфляцийн гурван нэгж хувийг нь махны үнэ дангаараа тайлбарлаж байгаа юм. Махны хувьд хүн амын хэрэгцээний 10 хувийг дангаараа эзэлдэг онцлогтой бүтээгдэхүүн. Эрэлтийн хүчин зүйл бага байгаа учраас инфляци цаашид зорилтот түвшний орчимд тогтворжих хандлагатай байна гэж үзжээ.
Түүнчлэн өмнөх улиралтай харьцуулахад гадаад тодорхойгүй байдал нэмэгдэж, дотоод эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байна гэсэн өгүүлбэр мөнгөний бодлогын мэдэгдлээс анхаарал татлаа. Тиймээс бүх секторын түвшинд санхүүгийн нөөцийг хуримтлуулж, эрсдэл даах чадварыг бэхжүүлэх шаардлага өндөр байгааг Мөнгөний бодлогын хороо сануулсан байна.
 
Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг
Үүнээс гадна Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанк танилцууллаа. Есдүгээр сарын Мөнгөний бодлогын хорооны хурлын онцлог нь Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг хэлэлцдэг. Энэ удаагийн хурлаар хороо төслийг баталсан, удахгүй УИХ-д өргөн барина гэж мэдээлсэн юм.
Гадаад өр төлбөрийг шийдвэрлэхдээ олон улсын санхүүгийн байгууллагатай хамтрах, өрийг дахин санхүүжүүлэх чиглэл орсон байна. Мөн Төв банкны гадаад өрийг бууруулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар тусгажээ. Инфляцийн түвшнийг өмнөх жилийнхтэй адил найман хувь, дунд хугацаанд зургаан хувьд тогтворжуулах зорилтоо хэвээр хадгалах юм байна. Мөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотой ажлуудаа үргэлжлүүлэн хийх зэрэг өмнөх жилийн чиглэлүүд тусгагдсан байна.
2020-2024 онд Төр, хувийн хэвшил 14.3 тэрбум ам.долларын өр төлбөр төлнө. Үүнээс Засгийн газар, Монголбанкны төлөх өр 6.7 тэрбум ам.доллар байгаа нь ирэх онуудын мөнгө, сангийн бодлогын хамгийн гол сорилтууд байхаар байна.


Нийтэлсэн огноо2019-09-18