1 PETRO MATAD BEGINS HERON-1 TESTING IN MONGOLIA WWW.WORLDOIL.COM PUBLISHED:2019/10/16      2 EBRD SUPPORTS GOLD MINING IN MONGOLIA WWW.EBRD.COM PUBLISHED:2019/10/16      3 CHINA, MONGOLIA SHARE DEVELOPMENT GOALS AFTER 70 YEARS OF DIPLOMATIC RELATIONS WWW.GLOBALTIMES.CN PUBLISHED:2019/10/16      4 THE PRESIDENT OF FIFA TO ARRIVE MONGOLIA TODAY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/10/16      5 DOMESTIC MANUFACTURERS PRODUCE COSMETICS WORTH MNT 4 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/10/16      6 RUSSIA & CHINA TO BUILD WORLD’S LARGEST PETROCHEMICAL PLANT WWW.RT.COM PUBLISHED:2019/10/16      7 TOTAL FOREIGN TRADE TURNOVER INCREASES BY 9.5 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/10/15      8 SALES OF INDUSTRIAL PRODUCTION INCREASE BY 14.3 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/10/15      9 TAX REVENUE INCREASES BY 21.2 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/10/15      10 MONGOLIA TO INCREASE NUMBER OF CIVIL SERVANTS WWW.NEWS.MN PUBLISHED:2019/10/15      ГВАН-ИЙН ХЭМЖЭЭ ҮАБ-ЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛД ЗААСАН ХЭМЖЭЭНЭЭС 27.5 ХУВИАР БАГА БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/10/15     2020 ОНД МОНГОЛ БАНК ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨС ГАРАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА WWW.BOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/10/15     ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ 73.2 МЯНГАН ИРГЭНИЙ 0.04 ХУВЬ НЬ Л АЖЛЫН БАЙРТАЙ БОЛЖЭЭ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/10/15     ҮЙЛДВЭРИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛАХ ӨВЧНИЙ ДААТГАЛЫН САНГИЙН ЗАРЛАГА 2.9 ДАХИН ӨСЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/10/15     ТАТВАРЫН НИЙТ ОРЛОГО ЭХНИЙ ЕСӨН САРД 7.0 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛСОН НЬ УЛСЫН ТӨСВИЙН 81%-ИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/10/15     УЛААНБААТАР ХОТОД ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ СҮҮЛИЙН НЭГ ЖИЛД 10.5% ӨСЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/10/15     ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРУУЛАХ АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/10/15     МОНГОЛ УЛС “СААРАЛ ЖАГСААЛТ”-Д ОРВОЛ ЯМАР ЭРСДЭЛ ҮҮСЭХ ВЭ? WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/10/15     "ЭРДЭНЭС АЛТ РЕСУРС " ХХК КАЗАХСТАНЫ "СЫМБАТ ИНЖИНИРИНГ"-ТЭЙ ХАМТРАН АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/10/14     ТӨБЗГ: ЗАСАГЛАЛЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИУД 54 ХУВЬТАЙ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/10/14    

Хурдтай арга хэмжээ авахгүй бол хувьцааны зах зээл хөлдөх нь www.zgm.mn

Үнэт цаасны зах зээл өсөлтөө хадгалахад хөрөнгө, хурд хэрэгтэй байна
Монголчууд хөрөнгийн зах зээл рүү хошуурч эхэлсэн сүүлийн хоёр жилд төрийн өмчит үнэт цаасны биржид нийт 10 компани анхдагч зах зээлд хувьцаа арилжиж, нийт 70 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаад байна. Гэтэл эдгээр компаниас зөвхөн “Лэндмн ББСБ", “Мандал даатгал” болон отгон хувьцааг арилжсан "Инвескор ББСБ" компанийн үнэт цаасны ханш анхны үнээсээ өсжээ. Харин дийлэнх буюу шинээр хөл тавьсан компаниудын 70 хувийнх нь хувьцааны ханш анхны үнээсээ багасаж, уруудсан урамгүй дүр зургаар иргэд, хөрөнгө оруулагчдын урмыг хугалсаар.
 
Хувьцаа арилжиж, банкны хүүгүй, урт хугацаатай санхүүжилт татсан компаниуд босгосон мөнгөөрөө үйл ажиллагаагаа өргөтгөн, шинэ үйлдвэр, үйлчилгээ нээн, гялалзаж явна. Гэтэл эдгээр компанид итгэж мөнгөө өгсөн иргэд, хөрөнгө оруулагчдын хөрөнгө ханшийн уналтад өртөн хямдарч, өдрөөс өдөрт үнэ цэнээ алдсаар байна.
 
Энэ нь иргэдийн итгэлийг сулруулж, сүүлийн хэдэн сар дотоодын хөрөнгийн зах зээлд уналт нүүрлэх нэг шалтгаан болсон. Монголын хөрөнгийн зах зээлийн гол барометр болох топ 20 индекс оны эхнээс 10 хувиар буурч, 20 мянган нэгжээс доошлоод сар гаруйн хугацаа өнгөрлөө. Мөн Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ сүүлийн есөн сард 70 орчим тэрбум төгрөгөөр буурч арилжааны идэвх, үнийн дүн уруудлаа. Ийнхүү гол үзүүлэлтүүд нь уналтыг чиглэж, үржихийн хүрдээр өсөж байсан үнэт цаасны зах зээл хурдаа алдаж эхлээд байна.
 
Өсөлтийг буухиалуулахад дотоодын компаниудын үүрэг, оролцоо чухал байна
Уг нь 30 орчим жил өлгийнөөсөө гараагүй Монголын хөрөнгийн зах зээл сүүлийн хоёр жил төрөл арилжсан мэт идэвхжиж, их өсөлтийн ээлжит давалгаа ирсэн. 1990-ээд оноос хойш монголчууд дахин хувьцаа руу хошуурч, хөгшин залуугүй үнэт цааснаас өгөөж хүртэхээр тэмүүлэх болсон. Гэтэл санхүүгийн зах зээлд гялтайж байсан энэ сэргэлт сүүлийн хэдэн сард саарснаар Монголын үнэт цаасны салбар дахин хөлдөх эрсдэл ойртлоо. “Хөрөнгийн зах зээлд тодорхой алхмууд хийхгүй бол буцаад удаашрах нөхцөл байдал үүслээ. Эргэн унах эгзэгтэй цаг үе тулж ирлээ” хэмээн Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай хэлж байна.
 
Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсээд бараг хагас жарныг үдэх гэж буй ч энэ салбар дөнгөж амьсгалах төдий байсаар өдий хүрсэн. Харин эдийн засгийн тэлэлт, хувийн хэвшлийн өөрчлөлтийг даган сүүлийн жилүүдэд сэргэлт бий болсон ч үүлэн чөлөөний нар шиг энэ идэвхжилийг тогтоон барилгүй, тоолгүй орхивол буцаад их мөстлөгийн үе рүүгээ эргэн ухрах нь. Иймд өдгөө өндийж буй зах зээлээ унагахгүйн тулд зах зээлд оролцогчид дор бүрнээ хичээж, хувь, хувьсгалаар талцан, ар нуруугаа бие биедээ харуулалгүй хаа хаанаа хариуцлагатай хандах цаг хаяанд ирснийг сануулах нь зөв буй за.
 
Өсөлтийг буухиалуулахад дотоодын компаниудын үүрэг оролцоо чухал байна. Хувьцаат компаниуд чихэнд чимэгтэй үгсээр сурталчилгаа хийж, өндөр ашиг амлаад иргэд, аж ахуйн нэгжээс хялбархан мөнгө босгож болно. Гэхдээ бид санасан санхүүжилтээ татчихсан бол хувьцааны ханш унах нь, хөрөнгө оруулагчид мөнгөө алдаж, хохирох нь нь падлийгүй хэмээн хэнэггүй загнан, амиа хичээж болохгүй байх. Иймд өөрт нь итгэж мөнгөө өгсөн түнш буюу хөрөнгө оруулагчийнхаа итгэлийг зүтгэлээр хариулж, тэднийг урамшуулах, амжилтаа ахиулах нь хувийн хэвшлийн хийх гол ажил болж байна.
 
Нөгөө талд манай дотоодын зах зээлийн хүчин чадал, хөрөнгө оруулалтын хэмжээ хязгаарлагдмал. Санхүүжилтээр ангаж буй энэ зах зээлийн цангааг тайлахын тулд гадаадын хөрөнгө оруулалт чухал хэвээр. Уг нь гадаадын хөрөнгө оруулагчид манай дотоодын үнэт цаасыг үл тоох бус харин ч сонирхдог. Үүнийг “Лэнд МН” болон “Инвескор ББСБ” компанийн үнэт цаасны арилжаанаас харж болно. Энэ оны эхний хагаст гэхэд “Инвескор ББСБ” компанийн санал болгосон нийт хувьцааных нь 85 хувийг японы мэргэжлийн хөрөнгө оруулагчид худалдан авсан.
 
Ийнхүү гадаадын, ялангуяа манай бүс нутгийн хөрөнгө оруулагчид Монголыг сонирхдог ч бид тэдэнд үүд хаалгаа бүрэн нээж өгөхгүй л байна. Гадаадын хөрөнгө оруулагчдад илүү нээлттэй болохын тулд дотоодын зарим хууль журмыг өөрчлөх зайлшгүй шаардлага бий. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулагчид төгрөгөөр хөрөнгө оруулалт хийхийг төдий л сайшаадаггүй. Өдрөөс өдөрт үнэ цэнээ алддаг монгол төгрөг хөрөнгө оруулагчдын хөрөнгөнөөс чимээгүйхэн “хумсалдаг” тул ханшаа алддаг мөнгөн тэмдэгтээс тэд аль болох татгалздаг. Энэ сарын байдлаар гэхэд л ам.доллартай харьцах төгрөгийн ханш өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар унасан бол инфляцын түвшин төв банкны зорилтот түвшнийг хэдийн давж, хоёр оронтой тоо руу мацаж буй.
 
Ийнхүү төө төөгөөр үнэ цэнээ алддаг төгрөг тэдний сонирхлыг татдаггүй юм. гэтэл манайд төгрөгөөс өөр сонголт үгүй. Иймд дотоодод хөрөнгийн зах зээлд санхүүжилт татах, Монголыг чиглэх валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд ам.доллараар тооцсон бүтээгдэхүүн гаргах шаардлагатай. Гэтэл үндэсний төлбөр тооцоо гүйцэтгэх хуульд валютаар зөвхөн хадгаламж байршуулж болохоор заасан байдаг. Энэ нь дотоодын зарим дүрэм журмыг өөрчлөхөөс өөр аргагүйд хүрснийг илтгэнэ. Энэ асуудлаар салбарынхан хэлэлцэж, холбогдох хүсэлтийг УИХ-ын эдийн засгийн байнгын хороонд хэдэн сарын өмнө хүргүүлсэн ч өдгөө хүлээгдсээр байна.
 
Түүнчлэн хөрөнгийн захын төлбөр тооцооны журмыг олон улсын жишигт хүргэж, т+2 горимыг Монгол Улсад нэвтрүүлэхээр олон жил ярьж буй ч өнөө хэр бас л бодит болоогүй байна. Гэтэл хаяанд байрладаг Казахстан улс үүнийг хэдийн 2017 онд нэвтрүүлчихсэн байх юм.
 
10 компани анхдагч зах зээлд хувьцаа арилжиж, нийт 70 тэрбум төгрөг босгосон
Энэ мэтээр хууль журмын өөрчлөлтүүдийг холбогдох байгууллагууд нь бие биедээ бичиг цаасаар шидэлдсээр суутал зах зээл биднийг хүлээхгүй нь. Хэдийгээр Монголын хөрөнгийн зах зээл жижиг боловч хэмжээнээсээ ахадсан аппарат, бүтэцтэй байгаа нь нэг талаас удаашрах шалтгаан болж байна. Үүнээс гадна хөрөнгийн зах зээлийг амилуулж, төгрөгийн жишиг хүүг тогтоож байсан Засгийн газрын бондын анхдагч зах зээлийн арилжаа сүүлийн хоёр жил зогссон. Харин ирэх оноос тус үнэт цаасыг Монголын хөрөнгийн бирж болон блокчэйн технологид суурилан арилжихаар төлөвлөж буйгаа Сангийн яам мэдээлсэн юм.
 
Сүүлийн жилүүдэд манай хөрөнгийн зах зээлд бий болсон өсөлт оновчтой бодлогын үр дүн гэхээс илүү Монголын эдийн засгийн тэлэлт, нийгмийн захиалгаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, энэ зах зээл өөрийн инерцээрээ өндийсөн. Харин үүнийг өсөлттэй бөгөөд тогтвортой хадгалахад хувийн хэвшил болон зохицуулах байгууллагуудын хүчин зүтгэл, түлхэц дэм тунчиг шаардлагатай байна.


Нийтэлсэн огноо2019-09-19