1 IMPACT OF THE FATF GREY LISTING ON FDI INTO MONGOLIA WWW.MELVILLEDALAI.COM PUBLISHED:2019/11/19      2 AIR QUALITY OF MONGOLIA'S CAPITAL IMPROVES IN OCT. WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/11/19      3 SPEAKER REQUESTS PRESIDENT TO ENDORSE THE CONSTITUTIONAL AMENDMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/11/19      4 FORUM ON RESPONSIBLE ARTISANAL AND SMALL-SCALE MINING TAKES PLACE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/11/19      5 MONGOLIA WARNS AGAINST TRAVELING TO CHOLERA-AFFECTED COUNTRIES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/11/19      6 INVESTORS DON'T SEEM TO KNOW WHAT TO MAKE OF THE US-CHINA TRADE WAR WWW.CNN.COM PUBLISHED:2019/11/19      7 ACM ANNULS FORMER PM DECREE ON DUBAI AGREEMENT WWW.ZGM.MN PUBLISHED:2019/11/19      8 SEXUAL HARASSMENT ABOVE THE CLOUDS! MONGOLIAN CHIEF JUSTICE TO RESIGN WWW.NEWS.MN PUBLISHED:2019/11/19      9 RUSSIA TO HAND OVER TWO MIG-29 FIGHTER JETS TO MONGOLIA ON ITS INDEPENDENCE DAY NOV. 26 WWW.TASS.COM PUBLISHED:2019/11/19      10 RIO TINTO ENTERS ‘HISTORIC’ PARTNERSHIP WITH INNU COMMUNITY IN QUEBEC WWW.MINING.COM PUBLISHED:2019/11/19      ДОТООДЫН ХИЙМЭЛ ОЮУН УХААН ХӨГЖҮҮЛЭГЧ КОНМПАНИУД ГУРАВДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙГ СОНИРХОЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/11/19     НАБТГ: ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ PM2.5 ТООСОНЦОР 2018 ОНЫ МӨН ҮЕЭС 1.3 ДАХИН БАГА ИЛЭРСЭН WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/11/19     ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН ЭКСПОРТ I-X САРД ЖИЛИЙН ӨМНӨХӨӨС 2.5 ХУВИАР БУУРЧ, 1.17 САЯ ТОНН БОЛОВ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/11/19     МОНГОЛ БАНК : 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР “₮” КАРТ ЗАХ ЗЭЭЛИЙН 75 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/11/19     УЛСЫН ХЭМЖЭЭНД 397 МЯНГАН ТОНН ҮР ТАРИА ХУРААЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/11/19     АВЬЯАС ЧАДВАРТАЙ МЭРГЭЖИЛТНИЙГ ТАТАХ ЧАДВАРААР МОНГОЛ УЛС 63 ОРНООС ХАМГИЙН СҮҮЛИЙН БАЙРАНД ОРЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/11/19     ЗЭСИЙН ҮНЭ БУУРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/11/19     THE HU ХАМТЛАГТ "ЧИНГИС ХААН" ОДОН ХҮРТЭЭНЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/11/19     МОНГОЛ УЛС I-Х САРД НЕФТИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХУДАЛДААНААС 642 САЯ АМ. ДОЛЛАРЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭЛЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/11/18     МОНГОЛ УЛСААС БНЭУ-Д ХИЙСЭН ЭКСПОРТЫН 87.6 ХУВИЙГ ХУВИЙГ ХАА-Н БҮТЭЭГДЭХҮҮН БҮРДҮҮЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/11/18    

​Э.Соронзонболд: Ажилдаа сэтгэл хангалуун, дуртай байхад хамт олны уур амьсгал чухал нөлөөтэй www.itoim.mn

Нэг байгууллагадаа тасралтгүй олон жил ажиллана гэдэг нь хувь хүний тэсвэр тэвчээр, хариуцлага хандлагыг тодорхой хэмжээгээр илэрхийлнэ. Хариуцсан ажилдаа амьдралынхаа багагүй хугацааг зориулж, хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа эгэл жирийн ажилтан Э.Соронзонболдыг энэ удаагийн “ТҮМНИЙ НЭГ” буландаа урилаа. Тэрээр Баянзүрх дүүргийн “Петровис-2” салбарт шатахуун түгээгчээр тасралтгүй 14 жил ажиллаж байгаа. Ажилдаа мэргэшиж, хурдан шаламгай, харилцааны өндөр соёлтой гэдгээрээ үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээсэн, байгууллагадаа үлгэр жишээ ажилтны нэг юм байна.
 
-Та 14 жил тасралтгүй түгээгчээр ажиллажээ. Анх ажлын гараагаа хаанаас эхэлж байв?
 
-Наймдугаар ангиа төгсөөд хөдөө гарч байлаа. Би Сүхбаатар аймгийн Дарьганга сумын хүн. Хөдөө төдийлөн удаагүй. Дараа нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байгуулагдсан хувийн колонкод шатахуун түгээгчээр ажиллан, мэргэжлийн үнэмлэхтэй болсон. Тэгээд 2005 оны 12 сараас хойш Багануур хотын “Петровис-1” салбарт дөрвөн ажил ажилласан. Харин Баянзүрх дүүргийн “Петровис-2” салбарт 10 жил тасралтгүй ажиллаж байна. Петровист шатахуун түгээгчээр ажилд ороод, нэг жилийн дараа ахлах түгээгч болж байлаа. Энэ байгууллагаас энэ мэргэжлээс л миний ажил амьдралын гараа эхэлсэн гэж боддог доо. Намайг энэ мэргэжилтэй маань холбож өгсөн бяцхан түүх байдаг.
 
Ер нь би их дуу цөөтэй хүн л дээ. Намайг хүнтэй хэдэн үг солиулчихдаг болгосон хүн бол ээжийн төрсөн ахын эхнэр Амаа эгч юм. Хүний өөдөөс хардаг, ярьдаг болгоно гээд Сүхбаатар аймагт телевизийн мөнгө хураадаг ажил хийлгэдэг байлаа. Айл болгоноор ороод, өглөө гараад мөнгө хураагаад орой гэртээ ядарсан хүн л ирдэг байлаа. Амаа эгч өөрөө хувийн колонк байгуулж, намайг ажиллуулж, сургалтад суулгаж түгээгчийн үнэмлэхтэй болгосон. Олон хүнтэй харилцдаг, сайхан ажил мэргэжилтэй болсон гэж боддог шүү.
 
-Таны ажил ямар онцлогтой вэ. Хувь хүнээс ямар ур чадваруудыг шаардах вэ?
 
-Хорин дөрвөн цаг бүтэн ажиллаад 48 цаг амарна. Нэг сард 10 гараатай байдаг. Шатахуун ирэхээр хүлээж авч, түгээлтээ хийж борлуулна. Хурдан шуурхай, шаламгай хөдөлгөөнтэй, дээрээс нь үйлчлүүлэгчтэйгээ хүндэтгэлтэй харьцах ёстой. Үйлчлүүлэгчдээ хүндрэл чирэгдэл учруулж, хүлээлгэж болохгүй. Миний ажилдаа баримталдаг ганцхан зарчим нь ерөөсөө л үйлчлүүлэгчээ хүндэлж, тэднийг хүлээлгэж бухимдуулахгүй хурдан шуурхай ажиллах юм. Заримдаа шөнөжин унтахгүй ажиллах үе ч бий. Гэхдээ үүнийг саад бэрхшээл гэж төдийлөн боддоггүй. Яагаад гэвэл миний хоолоо олж иддэг, дуртай ажил. Олон жил ажилласан болохоор ажилдаа гаршиж, ажлаа хийхгүй л бол байж сууж чадахгүй үе их гарна шүү. Өнгөрсөн зун ээлжийн амралтаа аваад, тэгсэн их л урт амарсан юм шиг санагдаад ажлаа их санасан.
 
 
Олон хүнтэй харилцдаг, сайхан ажил мэргэжилтэй
-Та өөр ажилд орох тухай ер нь бодож байсан уу. Тухайлбал, нэг мэргэжил сонгон суралцсан хэрнээ тухайн мэргэжлээсээ өөр ажил хийдэг хүмүүс их байдаг шүү дээ?
 
-Өөр ажил хийх тухай амьдралдаа нэг ч удаа бодож үзээгүй юм байна. Өөрийнхөө ажлыг л сайн хийхийг зорилгоо болгодог. Ажлаа эхлэхдээ сэтгэл санаа тайван, бүх анхаарлаа хандуулж ажиллах зарчим баримталдаг. Оюун санаа өөр газарт яваад, сэтгэл санаа тайван бус байвал ажил дээрээ эрсдэл гаргах магадлалтай шүү дээ. Үргэлж хүмүүстэй харилцдаг бидний хувьд хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагыг ойлгож, тэдний хүсч байгаагаас ч илүү үйлчилгээ үзүүлэхийг зорьдог. Хэрэглэгч сэтгэл хангалуун байвал л бидний ажлын үр дүн гарч байна гэсэн үг юм.
 
-Шатахуун түгээгчид 24 цагийн турш бензин тос сэнгэнэсэн орчинд ажилладаг нь нэг талаараа хортой нөхцөлд орох уу?
 
-Уг нь хортой нөхцөлд тооцогддог байсан ч улсаас хасчихсан юм билээ. Бензин, тос биед шингээд, ажлын хувцсаа тайлсан ч үнэртээд байдаг тал бий. Манай компаниас бид нарыг ийм орчинд ажиллаж байгааг ойлгож, хордлого тайлах үүднээс байнгын сүү, аарц, чацаргана зэргийг өдрийн “норм”-оор өгдөг. Ажилдаа дассан болохоор сул тал төдийлөн бодогддоггүй. Гэхдээ заримдаа өөрсдийнхөө буруу биш тохиолдолд хэрэглэгчдээ загнуулна. Тухайлбал, “Виза карт”-аар төлбөр төлж байгаа тохиолдолд баримтыг карттай нь давхар өгчихсөн байхад зарим нь “Миний карт алга байна” гэнэ, сүлжээний доголдлоос болоод картаас нь мөнгө уншигдсан боловч манай дээр гүйлгээний мэдээлэл нь орж ирээгүй бол “Картаас давхар мөнгө уншууллаа” зэргээр бухимддаг. Тэгээд аль болох үйлчлүүлэгчдээ зөвөөр ойлгуулж, тайлбарлаж хэлнэ. Мөн 24 цагийн турш гадаа зогсож, минут секундтэй уралдан, түргэн шуурхай ажиллана. Ажилдаа сэтгэл хангалуун, дуртай байхын нэг хэсэг нь манай хамт олон юм. Маш сайхан уур амьсгалтай, бие биедээ тусархуу, нэгнийгээ ойлгож, дэмждэг, багаар ажиллаж чаддаг даа. Сайхан хамт олон бол компани амжилттай ажиллах үндэс гэж боддог.
 
-Та ажлын байран дээр хамгийн гол нь юуг анхаарч ажилладаг вэ?
 
-Үйлчлүүлэгчээ аль болох хүндлээд, хүлээлгэхгүй байхад анхаарна. Ажилдаа аль болох л өөриймсөг ханддаг. Өөрөөр хэлбэл, шатахуунаа хольж буруу зөрүү хийх, харилцаа болон хандлагын тухайд “зөв” байж, үйлчлүүлэгч “уурлаж, бухимдлаа” гээд өөдөөс нь уурлаад байхгүйгээр аль болох инээмсэглэн харьцдаг. Хэрвээ асуудал гарсан бол нүүрэндээ инээмсэглэл тодруулан, “танд юу тохиолдов” гээд очиход хэрэглэгчид тайвшраад, учраа хэлэн, тулгарсан асуудлаа амархан шийддэг. “Сайн байна уу, “өглөөний мэнд”, “өдрийн мэнд”, “оройн мэнд” гээд үйлчлүүлэгчээ угтаж аваад, төлбөр тооцоо, шатахууныг алдаа дутагдалгүйгээр хийгээд, “танд баярлалаа” гээд үддэг дээ. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчээ аль болох өөртөө татах байдлаар харьцана. Олон жил манайхаар үйлчлүүлсэн үнэнч үйлчлүүлэгчид олон бий. Заримтай нь найз нөхдийн сайхан харилцаатай болсон байдаг. Манай энэ салбар бол үйлчлүүлэгч маш ихтэй. Ер нь шатахуун түгээгчээр ажиллахад байнга хүмүүстэй харьцдаг учраас харилцааны соёл их чухал. Монголын хувьд нийгмийн янз бүрийн байдлаас болж хүмүүс стресс ихтэй байна. Тиймээс үйлчлүүлэгчдээ сайхан энерги өгч, талархлын үг хэлж үдэхийг эрхэмлэдэг. Зарим үйлчлүүлэгчид маань компаниас зарласан урамшуулалт үйлчилгээг мэдээгүй, сонсоогүй явж байдаг. Тиймээс компаниас зарласан урамшуулалын тухай мэдээллийг хэрэглэгч нартаа тухай бүрт нь тайлбарлаж, зөв мэдээллээр хангаж ажиллах нь миний үүрэг юм. Жишээ нь, саяхнаас хэрэглэгчид төлбөрөө бэлнээр төлвөл литр тутамд 50 төгрөг, бүх төрлийн банкны картаар бол литр тутамд хоёр хувиар хямдруулж авах боломжтой гэдгийг үйлчлүүлэгч нартаа тайлбарлаж байна.
 
 
2018 онд шинэ жилээр болзолт уралдаанд түрүүлж, шагналаа гардаж буй агшин
-Түгээгчээс ахлах түгээгч болжээ. Өөр ямар нэгэн шагнал урамшуулал авч байв уу?
 
-Хамгийн анх Багануур дүүрэгт ажилладаг байхдаа Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу” алтан медалиар шагнуулж байсан. Тэгээд Улаанбаатар хотод Петровист орж ирээд шатахуун түгээх станцынхаа аварга болж байсан. Хөдөлмөрийн жуух бичгээр шагнуулж байсан. Өнгөрсөн 2018 онд шинэ жилээр болзолт уралдаанд түрүүлж "Приус-30" машинаар шагнуулсан. Өөрт оногдсон ажилдаа гаршиж, сайн хийвэл амьдрал эргээд шагнана гэж боддог. Дээр нь байгууллагын зарчим, баг хамт олон маш чухал. Нэр хүндтэй том шагнал авах боломжийг бий болгосон болзолт уралдаан зохион байгуулсан Петростар ХХК-ийн М.Хатанбүүвэй захирал болон инженер менежерүүддээ хамт олондоо үргэлж баярлаж явдаг. Олон жил ажиллаж, хөдөлмөрлөсний үр шим өгөөж юм болов уу гээд гэр бүлээрээ баярлан хүлээж авсан.
 
-Сүүлийн үед зарим залуус ажилдаа гарших, туршлагажихаас илүүтэйгээр цалингийн хэмжээ, мөнгийг маш чухалд тооцдог. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
 
-Ажлын байранд анх гарч байгаа хүн бол ажлын туршлагагүй байх учраас цалинг голох хэрэггүй л гэж боддог. Эхний хэдэн сар цалин гэхээсээ илүү нэг сарын эсвэл хэдэн сарын сургалтад сууж байна гэж бодоод ажиллаад үзэх хэрэгтэй. Тодорхой хугацааны дараа туршлага суугаад, ажлаа мэддэг болоод ирвэл цалин мөнгөний хэмжээгээ бодох чинь харин зөв. Туршлага, мэдлэг, чадварын дараа мөнгийг бодох хэрэгтэй гэсэн санаа.
 
Миний хувьд шинээр хүн ажилд орвол маш сайн зааж зөвлөнө. Тэгээд ажлаа хийх явцдаа нөгөө хүндээ байнга анхаарал хандуулна. Тухайлбал, “хошуугаа сайн харж хийгээрэй”, “үйлчлүүлэгчээсээ шатахууны төрлөө байнга асууж байгаарай”, хошуугаа авахдаа хянуур болгоомжтой хандаарай гэж байнга захина. Ер нь шинэ ажилтнаа ажилдаа дастал байнгын анхаарал тавьж, зөвлөж дэмжих нь бидний үүрэг шүү дээ.
 
-Колонкууп бензин дутуу шахдаг, устай хольдог гэж их ярьдаг шүү дээ. Энэ ер нь үнэн юм болов уу, ийм зүйл байх боломжтой юу?
 
-Бензин дутуу шахах асуудал байхгүй. Машин техникийн хэвийн бус байдал, он, моторын элэгдлээс болж идэлт нь их, бага байдаг юм болов уу. Устай шатахуун ч гэж байхгүй. Манай компани Монголд цорын ганц стандарт хэмжил зүйн шинжилгээний лабораторитой. Бид ч шатахууныг хүлээж авахдаа ус мэдрэгчээр үзэж, хувийн жин температурыг нь шинждэг. Мөн саяхан манайх салбартаа анх удаа ISO9001, ISO14001, ISO45001 стандартуудыг цогцоор нь нэвтрүүлсэн анхны компани боллоо. Энэ нь манай компани байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлд шилдэг туршлагатай, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ шуурхай, тасалдалгүй хүргэдэг гэдгээ олон улсын байгууллагаар нотлуулсан гэсэн үг юм. Манай дээр бензин устай хольсон байна гэсэн гомдол ирж байгаагүй.
 
-Одоо хоёулаа ажлын тухай түр яриаг орхиод, таны гэр бүлийн тухай ярилцъя.
 
-Би эхнэртэйгээ 1999 онд гэрлэж байлаа. Манай эхнэр бид хоёр нэг нутгийн улс. Манай хүн одоо “Кока Кола”-гийн үйлдвэрт ажилладаг. Ханьтайгаа ханилаад 20 жил болох гэж байна. Бид хоёр чинь Сүхбаатар аймгийн Дарьганга суманд танилцсан. Манайх дөрвөн сайхан хүүтэй. Том хүү маань 2000 онд төрсөн, удаах хүү маань 2006 онд төрсөн, 2013 онд хоёр ихэр хүүтэй болсон. Хань бид хоёр хоёулаа ажилдаа сэтгэл зүрхээ зориулан ажиллахын хажуугаар үр хүүхдээ зөв монгол хүн болгон хүмүүжүүлж, гэр бүлдээ цаг гарган хамтдаа олон зүйлийг хамтдаа хийхийг хүсдэг.
 
-Хүүхдүүддээ юу гэж захиж сургаж, хэрхэн хүмүүжүүлдэг вэ?
 
-Би юманд хянуур болгоомжтой ханддаг болоод ч тэр үү хөвгүүддээ “худлаа ярьж болохгүй, хүний юм авч болохгүй, олондоо тустай бай” гэж байнга захидаг. Хүнтэй зөв харьцдаг, бусдад тусархуу, муу санадаггүй хувь хүний хувьд зөв төлөвшил суулгахыг эрмэлздэг. Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдүүддээ үлгэрлэж, зөв ярьж, үлгэр дуурайлал нь болох ёстой гэж боддог. Мөн үр хүүхдүүддээ цаг гаргаж, тэднийгээ сонсдог, зөвлөдөг, эцэг эхийн халуун хайраар дутаахгүй өсгөх нь чухал гэж боддог доо.
 
 
Хүүхдүүдийнхээ хамгийн сайн зөвлөгч бас сонсогч аав
Хамтран ажиллагч түгээгч А.Эрдэнэтуяа: Манай Соронзоо бол хүнд байх ёстой бүхий л чанарууд байдаг. Тиймээс ч бид хэд хамтарч ажиллаад удаж байна. Томоотой, үг дуу цөөтэй, намбалаг даруу, аль болох хурдан шаламгай, үйлчлүүлэгчээ хүлээлгэхгүй, харилцаа болон үйлчилгээний тал дээр нэгдүгээрт тавьдаг. Асуух зүйл байвал бүгдийг энэ хүнээс асуудаг даа. 100 хувь итгэж болохоор хүн гэсэн юм.
 
-Ярилцсанд баярлалаа .


Нийтэлсэн огноо2019-11-08