1 U.S. HOUSE PASSES BILL TO SANCTION CHINESE BANKS OVER HONG KONG WWW.REUTERS.COM PUBLISHED:2020/07/02      2 NAADAM FESTIVAL BECOMES THE LONGEST HOLIDAY WWW.NEWS.MN PUBLISHED:2020/07/02      3 ‘FOR THE 1ST TIME IN LIVING MEMORY’: IMF EXPECTS ASIAN ECONOMY TO SHRINK AS IT DOWNGRADES FORECAST WWW.RT.COM PUBLISHED:2020/07/02      4 CHARTER FLIGHTS TO BE CONDUCTED IN JULY WWW.MONTSAME.MN  PUBLISHED:2020/07/02      5 MONGOLIA NOT TO RE-OPEN ITS BORDERS IN JULY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2020/07/02      6 MONGOLIA REPORTS NO NEW COVID-19 CASES, 1 MORE RECOVERY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2020/07/02      7 MOODY'S - MONGOLIA FACES LIQUIDITY RISKS AS CORONAVIRUS SQUEEZES EXPORT REVENUE AND LIMITS FINANCING OPTIONS WWW.MOODYS.COM PUBLISHED:2020/07/02      8 JURISDICTIONS UNDER INCREASED MONITORING – 30 JUNE 2020 WWW.FATF-GAFI.ORG PUBLISHED:2020/07/02      9 CHINESE ECONOMIC ACTIVITY PICKS UP DESPITE GLOBAL CORONAVIRUS UNCERTAINTY WWW.RT.COM PUBLISHED:2020/07/01      10 RIO TINTO AVOIDS FOOTING $1BN BILL FOR NEW POWER PLANT IN MONGOLIA WWW.FT.COM PUBLISHED:2020/07/01      МОНГОЛ УЛСЫН 31 ДЭХ ЕРӨНХИЙ САЙДААР У.ХҮРЭЛСҮХИЙГ ТОМИЛЛОО WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2020/07/02     ЗАСГИЙН ГАЗРУУДЫН ӨРИЙН ХЭМЖЭЭ НЭМЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2020/07/02     МОНГОЛ УЛС ФАТФ-ЫН СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2020/07/02     АЛТНЫ ХАНШ ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 31 ХУВИАР ӨСЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2020/07/02     АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС 56.4 САЯ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2020/07/02     ТОЛГОЙТ, ШАРХАД ДЭД ТӨВИЙГ БАЙГУУЛАХАД АХБ 43.65 САЯ АМ.ДОЛЛАРООР САНХҮҮЖҮҮЛНЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2020/07/02     ОРОН НУТАГТ ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХАД АХБ-НААС ХОЁР САЯ АМ.ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХООР БОЛЛОО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2020/07/02     МИНИЙ МАШИН УРАМШУУЛАЛТ ХӨТӨЛБӨР ОРОН ДАЯАР ДАХИН ЭХЭЛЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2020/07/02     "СҮҮ" ХК НЭМЖ 85.5 САЯ ЭНГИЙН ХУВЬЦАА АРИЛЖИНА WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2020/07/01     ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ АВАХ 1500 ААН ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЖЭЭ WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2020/07/01    

УОК: Алтанбулаг боомтоор 594 оюутныг татан авна www.eagle.mn

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр УОК-ын орлогч дарга Мандахгэрэл "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд нийт 1248 иргэнийг тусгаарлаад байна. Үүнээс 458 иргэнийг орон нутагт тусгаарласан. Өнөөдөр өглөө 06:30 цагт Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ОХУ-д сурж байсан 170 иргэн ирсэн. Тэдний 93 хувь нь оюутан, 89 хувь нь эмэгтэй, 11 хувь нь эрэгтэй гэсэн мэдээлэл байна" гэв.
Мөн энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “УОК Засгийн газрын шийдвэрээр гадаадад байгаа  иргэдээ шат дараатайгаар татан авах ажиллагааг зохион байгуулж байгаа. Өнөөдөр ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагаа эхэлж, агаарын замаар 170 иргэн ирсэн. Өнөөдөр, маргааш ОХУ-аас Алтанбулагийн боомтоор иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Ингэснээр 594 оюутан эх орондоо ирнэ гэсэн тооцоотой байна.. Өнгөрсөн хугацаанд ОХУ-аас нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 3000 иргэн бий. Тэднийг ойрын өдрүүдэд татан авч байна.
Нэгдүгээр  сарын 28-наас хойш Монгол Улсын хилээр 62111 иргэн зорчсон.  Үүнд, агаарын замаар 3488 иргэн ирсэн. Нийт 940 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд нийт 30 улсаас иргэдээ татан авлаа.
ОХУ-аас өнөөдөр, маргааш иргэдээ татан авсны дараа дараагийн ажлаа төлөвлөнө. Хүн амын тоотой уялдуулан харьцуулахад манай улсын татан авсан иргэдийн тоо их байгаа" гэсэн юм.
Тэрээр үргэлжлүүлэн "Дэлхийн олон улсад гадаадаас ирж байгаа иргэдэд тавьж буй шаардлага хатуу хэвээр байна. БНХАУ өнгөрсөн гуравдугаар сард гаргасан гаднаас иргэд нэвтрүүлэхгүй байх шаардлагаа өнөөдөр ч үргэлжлүүлж байгааг ЭСЯ-наас мэдээлсэн.
Хятад руу нутаг буцах хүсэлтэй 164 иргэний асуудлыг бид ярьж байгаа. Одоогоор БНХАУ-ын тал хилээ хэзээ нээх хариуг бидэнд өгөөгүй.
Бид ээлж дараатай давтамж хадгалан дэлхий даяар тархсан монголчуудад тэгш боломжийг олгох хэрэгтэй. Газар бүрт нөхцөл байдал харилцан адилгүй байгаа. Бид энэ бүхнийг харгалзан үзэж байгаа" гэлээ.


Нийтэлсэн огноо2020-05-26