1 ULAANBAATAR RAILWAYS TO USE ONLY REFINED COAL FOR HEATING PASSENGER TRAIN CARS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2020/10/01      2 MONGOLIA LIKELY TO EXPERIENCE FIRST RECESSION SINCE 2009: WORLD BANK WWW.XINHUANET.COM PUBLISHED:2020/10/01      3 ADB, TAVAN BOGD GROUP COMPANIES SIGN LOAN TO SUPPORT WHEAT SUPPLY CHAIN WWW.MONTSAME.MN  PUBLISHED:2020/10/01      4 HUNGARIAN COMPANIES TO BEGIN CONSTRUCTION ON A VACCINE PLANT IN MONGOLIA WWW.DAILYNEWSHUNGARY.COM PUBLISHED:2020/10/01      5 UNITED NATIONS SUMMIT ON BIODIVERSITY IS TAKING PLACE UNDER THE THEME OF “URGENT ACTION ON BIODIVERSITY FOR SUSTAINABLE DEVELOPMENT” WWW.MN.UNDP.ORG PUBLISHED:2020/10/01      6 MONGOLIA: CORONAVIRUS UPDATE AS OF 29 SEPTEMBER 2020 WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2020/10/01      7 OVER 210 FOREIGNERS ARRIVE IN MONGOLIA ON CHARTERED FLIGHT AMID PANDEMIC WWW.XINHUANET.COM PUBLISHED:2020/10/01      8 POMPEO TO VISIT JAPAN, SOUTH KOREA AND MONGOLIA NEXT WEEK WWW.ASIA.NIKKEI.COM PUBLISHED:2020/10/01      9 NO NEW CASES OF COVID-19 IN MONGOLIA WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2020/09/30      10 ONSITE RESEARCH FOR GAS PIPELINE PROJECT TO BE CONDUCTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2020/09/30      ХОЁР ХҮН ЭДГЭРЧ,ДАРААГИЙН ШАТНЫ ХЯНАЛТАД ШИЛЖЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2020/10/01     ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭГ ХИЛИЙН ХОРИОГ ЦУЦЛАХ ХҮРТЭЛ БУЮУ ИРЭХ ОНЫ I ХАГАСТ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР ТӨСВИЙН ТӨСӨЛД ТУСГАЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2020/10/01     НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭЛД ЗОРИУЛЖ ЖИЛИЙН 11%-ИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ААН-ҮҮДЭД ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2020/10/01     ДЭЛХИЙН БАНК: 2020 ОНЫ СҮҮЛЧ ГЭХЭД АЗИ ТИВИЙН 38 САЯ ИРГЭН ЯДУУРЛЫН ИРМЭГТ ОЧНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2020/10/01     МОНГОЛЫН ХҮН АМЫН 7.3 ХУВЬ НЬ АХМАДУУД WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2020/10/01     CGTN: 20 МЯНГАН ХОНЬ АЙСУЙ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2020/10/01     УЛААНБААТАРЧУУД ТҮГЖРЭЛЭЭС БОЛЖ ЗӨВХӨН ШАТАХУУНДАА ЖИЛД 320 ТЭРБУМ ТӨГРӨГ АЛДАЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2020/10/01     ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР МОНГОЛ УЛСЫГ СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРСАН ЭСЭХИЙГ ЗАРЛАНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2020/10/01     НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭХ ААН-ИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ 11 ХУВИАР ТООЦОХООР БОЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2020/09/30     ГХЯ: 82 УДААГИЙН ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР 16 МЯНГА ГАРУЙ ИРГЭНЭЭ ТАТАН АВААД БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2020/09/30    

Байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарласантай холбоотойгоор цахилгаан эрчим хүчний хэрэглээ 7.8%-иар буурчээ www.ikon.mn

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “УБЦТС” ТӨХК-ийн үйл ажиллагаа болон өвлийн бэлтгэл хангах ажилтай өнгөрсөн Баасан гарагт танилцсан байна.
 
“УБЦТС” ТӨХК нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын иргэдэд 0.4-35 кВ-ын хүчдэлийн түвшний цахилгаан эрчим хүчийг түгээж, хангах үндсэн үүрэгтэй. Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний сүлжээний худалдан авсан цахилгаан, эрчим хүчний 50 орчим хувийн түгээлт, борлуулалтыг хийж гүйцэтгэдэг.
 
Эхний хагас жилийн байдлаар 1,675.3 сая кВт/цаг цахилгаан эрчим хүч худалдаж авахаас 1,553.6 сая кВт/цагийг худалдан авч, төлөвлөгөөг /12.06%/ алдагдлыг 10.69%-д хүргэн ажиллажээ.
 
Дэлхий дахинд үүссэн “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас улбаатай Улсын онцгой комисс /УОК/-ын шийдвэрээр аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа бүрэн зогссон, хязгаарлагдсантай холбоотой цахилгаан эрчим хүчний хэрэглээ төлөвлөснөөс 121.7 сая кВт/цагаар буюу 7.8%-иар, нийт орлого 17,318.3 сая төгрөгөөр буюу 7%-иар тус тус буурсан байна.
 
2020 оны 06 дугаар сарын байдлаар компанийн хэмжээнд нийт 418,621 ширхэг тоолуур болон 12,800 ширхэг гүйдлийн трансформатор бүртгэлтэй байна.
 
Жилд дунджаар 4,168 хэрэглэгчийн өргөдөл гомдлыг хүлээн авч бүрэн шийдвэрлэж байгаа бөгөөд эхний хагас жилийн байдлаар гомдлыг 21.8%-аар бууруулан ажиллаж байна.
 
Техникийн нөхцөлийн хүсэлт жилд дунджаар 4,667 ирдэг бөгөөд 3,735 буюу 80%-ийг шийдвэрлэж байна. Хүсэлтийн тоо дунджаар 33%-аар өсжээ. Ирүүлсэн хүсэлтийн 50 гаруй хувийг ахуйн халаалтын зориулалттай хүсэлт эзэлж байна.
 
2020 оны их засвар, хөрөнгө оруулалт, ТЗБАХ-ний төлөвлөгөөгөөр 116 нэр төрлийн 13,918.4 саятөгрөгний ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн. 2020 оны 07 дугаар 27-ны өдрийн байдлаар 53.4%-ийн гүйцэтгэлтэй байна. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор НОБГ-ын 13/404 тоот, ДҮТ-ийн 02/236 тоот, УБЗАА-ны 1/897 дугаар албан бичгээр ирсэн зөвлөмжийн дагуу хэрэглэгчийн хүчдэл таслах боломжгүй байснаас төлөвлөгөөт ажил тодорхой хугацаагаар хойшилжээ.
 
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өвөлжилтийн бэлтгэх хангах ажлыг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэхэд дуусгах, “Ковид-19” цар тахлын үед хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмнэлэг /ХӨСҮТ/, тусгаарлах байруудын цахилгаан хангамжийн найдвартай байдалд онцгой анхаарч ажиллах, цаашид түр тусгаарлах байруудын тоо нэмэгдэхтэй холбоотойгоор УОК-тай тогтмол хамтарч ажиллах, үйлдвэрлэлийн осолгүй ажиллахад урьдчилан сэргийлэх арга хэмжээ тогтмол авч ажиллах, боловсон хүчнийг мэргэжлийн байлгах тал дээр анхаарах, өр авлага барагдуулах талаар тууштай ажиллах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж буй сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүдийн цахилгаан хангамж болон шинээр баригдаж буй үйлдвэрийн гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах, складын үлдэгдлийг бууруулах тал дээр тус тус анхаарч ажиллахыг үүрэгдсэн талаар Эрчим хүчний яам мэдээллээ.


Нийтэлсэн огноо2020-08-04