1 WELLS FARGO EXPLORES SALE OF ASSET MANAGEMENT BUSINESS - SOURCES WWW.REUTERS.COM PUBLISHED:2020/10/23      2 CHINA HAS COPPER FLYING LIKE A FANG STOCK WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2020/10/23      3 EBRD AND KHAN BANK SUPPORT HEAVY MACHINERY SUPPLIER IN MONGOLIA WWW.EBRD.COM PUBLISHED:2020/10/23      4 CHINESE GASTRONOMES' WAIT FOR MONGOLIAN SHEEP ENDS WWW.GLOBALTIMES.CN PUBLISHED:2020/10/23      5 THE NUMBER OF COVID-19 INFECTIONS IN MONGOLIA RISES TO 328 WWW.NEWS.MN PUBLISHED:2020/10/23      6 KHANGARID PALACE UP FOR AUCTION WITH A STARTING PRICE OF MNT 43 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2020/10/22      7 CREATING INSULATION MARKET IN THE COLDEST CAPITAL CITY IN THE WORLD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2020/10/22      8 FIRST BATCH OF MONGOLIA'S DONATED SHEEP LANDS IN CHINA WWW.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2020/10/22      9 MONGOLIA BOOSTS POLICE FORCE TO GUARD CHILDREN WWW.MENAFN.COM PUBLISHED:2020/10/22      10 US EFFORT TO DESTROY MULTIBILLION NORD STREAM 2 PROJECT IS ‘ACT SHORT OF WAR AGAINST RUSSIA’ – GEORGE GALLOWAY TO BOOM BUST WWW.RT.COM PUBLISHED:2020/10/22      АЛТ ОЛБОРЛОДОГ ААН-ҮҮДЭД 107 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2020/10/22     НҮҮРСНИЙ САЛБАРААС 2024 ОНД 4,5 ТЭРБУМ ДОЛЛАР ОЛОХ БОЛОМЖТОЙ ГЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2020/10/22     ЗУДАД НЭРВЭГДЭХ ЭРСДЭЛТЭЙ АЙМГУУДЫН 12.8 САЯ МАЛЫГ БОРЛУУЛАХ ШААРДЛАГАТАЙ WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2020/10/22     ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 2,59 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2020/10/22     МОНГОЛ УЛСЫГ СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРГАХ ЭСЭХИЙГ ШИЙДВЭРЛЭХ ФАТФ-ЫН ЕРӨНХИЙ ХУРАЛДААН МАРГААШ ӨНДӨРЛӨНӨ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2020/10/22     АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН 88 МЯНГАН АЖЛЫН БАЙР ЭРСДЭЛД ОРООД БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2020/10/22     ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМЭГДСЭНЭЭР ЭДИЙН ЗАСАГ 5 ХУВИАР ӨСНӨ ГЭЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2020/10/22     "SX COAL”: МОНГОЛЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ҮНЭ ӨСӨХ МАГАДЛАЛТАЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2020/10/22     III УЛИРАЛД ШИНЭ ОРОН СУУЦНЫ ДУНДАЖ ҮНЭ М² НЬ 2.49 САЯ ТӨГРӨГ ХҮРЧ , 2.48 ХУВИАР ӨСӨВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2020/10/21     I-VIII САРД МОНГОЛ УЛСЫГ ЧИГЛЭСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БУУРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2020/10/21    

Алтны ханш 3.5 хувиар буурчээ www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтийг хамраад буй "COVID-19"-ийн цар тахлын дэгдэлтэй холбоотойгоор зэсийн үнэ сүүлийн 4 жилд байгаагүй дүнгээр огцом унаж, өнгөрсөн 3 дугаар сард нэг тонн зэсийн үнэ 4609 ам.долларт хүрээд байв. Тэгвэл БНХАУ-ын хүнд үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээж эхэлсэнтэй холбоотойгоор зэсийн ханш сүүлийн өдрүүдэд аажмаар сэргэж, 5500 ам.доллароос давж, энэ сарын байдлаар 6700 ам.долларт хүрээд байна.
 
Манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын мэдээллээр жоншны экспорт энэ оны эхний 8 сард жилийн өмнөхөөс 23.4 хувиар буурч, 101.2 сая ам.доллар болжээ. "COVID-19"-ийн цар тахлын нөлөөгөөр БНХАУ-д жоншны үнэ буурсан ч ОХУ-д жижиг үйлдвэрүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж буйтай холбоотойгоор жоншны үнэ буураагүй, жонш хүлээн авалт идэвхжиж байна. Үүнтэй холбоотойгоор жоншны үнэ өсөх хандлагатай байгааг жонш үйлдвэрлэгчдийн холбоо болон "Баялаг жонш" ХХК-иас мэдээлж байна.
Жоншны нийлүүлэлтээр олон улсад БНХАУ болон Мексикийн дараа 3-т ордог манай улсын жоншны экспортын 70 хувийг БНХАУ-д, 29 хувийг ОХУ-д гаргадаг. Энэ жил нэмж, БНСУ болон Узбекстан улс руу жонш нийлүүлжээ. Үүнээс гадна Японы хэрэглэгчид ОХУ-ын Владивосток боомтоор дамжуулан Монгол Улсаас жонш авах сонирхол ажиглагдаж байгаа аж.
 
Манай улсын экспортод металургийн бүхэллэг жонш гаргаж, дийлэнх хувийг эзэлдэг. Тэгвэл сүүлийн 2 жилд харин баяжуулсан буюу нэмүү өртөг шингэсэн жоншны экспорт өсөж иржээ.
 
Ташрамд мэдээлэхэд ам.долларын ханш чангарч, таваарын эрэлт буурснаар нэг унци алтны үнэ 1900 ам.доллароос доош унажээ. Өнгөрсөн даваа гарагийн байдлаар алтны үнэ 3.5 хувиар буурч, 1882.5 ам.доллар болоод байна. "COVID-19"-ийн нөлөөгөөр тогтоосон хөл хорио, хязгаарлалттай холбоотойгоор алтны үнэ огцом өсөөд байсан ч АНУ эдийн засгаа дэмжих нэмэлт арга хэмжээ авах эсэх нь тодорхойгүй байгаагаас ам.долларын ханш чангарч алтны үнэ унаад байгааг олон улсын шинжээчид тайлбарлаж байна.


Нийтэлсэн огноо2020-09-24