Оны эхний 3 улиралд 13,909 орон сууц шинээр ашиглалтад оржээ www.bloombergtv.mn
Шинэ орон сууцны нэг м.кв-ийн дундаж үнэ 4.5 сая төгрөг байна
2024 оны эхний гурван улиралд нийт 13 мянга 909 айлын орон сууц шинээр ашиглалтад орсон байгааг “Тэнхлэг зууч” ХХК мэдээллээ. Энэ хугацаанд нийт 29 мянга 439 орон сууц хараахан ашиглалтад ороогүй, төсөл идэвхтэй хэрэгжиж байгааг тайланд дурдсан байна. Харин нийт захиалга авч буй орон сууцны тоо 43 мянга орчим байгаа аж.
Үүнээс гадна сарын дүнгээр өнгөрсөн зургаадугаар сард хамгийн их буюу 2996 хүнд ипотекийн зээл шинээр олгожээ. Мөн энэ хугацаанд хамгийн олон буюу 2733 зээлийн өргөдөл хүлээн авсан байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр аравдугаар сарын байдлаар шинэ орон сууцны нэг м.кв-ийн дундаж үнэ 4.5 сая төгрөг байна.
Нийтэлсэн огноо2024-12-11