1 MAJOR ENERGY REFORMS PRESENTED WWW.UBPOST.MN PUBLISHED:2024/12/11      2 PM2.5 LEVELS IN ULAANBAATAR ARE 8 TIMES HIGHER THAN WHO GUIDELINES WWW.NEWS.MN PUBLISHED:2024/12/11      3 THE €29 MILLION LOAN PAYABLE BY THE GOVERNMENT WILL BE CONVERTED INTO A GRANT WWW.GOGO.MN PUBLISHED:2024/12/11      4 FIRST TARIFF WAGE NETWORK IN THE CASHMERE SECTOR TO BE INTRODUCED TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2024/12/11      5 MONGOLIA'S COAL EXPORTS RISE 8.7% MOM IN NOV WWW.MYSTEEL.NET PUBLISHED:2024/12/11      6 MONGOLIA JOINS GLOBAL CONVENTION ON RECOGNITION OF QUALIFICATIONS CONCERNING HIGHER EDUCATION WWW.AACRAO.ORG  PUBLISHED:2024/12/11      7 TDBM LAUNCHES APPLE PAY IN MONGOLIA WWW.TGHEPAYERS.COM PUBLISHED:2024/12/11      8 SIGNING OF THE AGREEMENT BETWEEN THE GOVERNMENT OF JAPAN AND THE GOVERNMENT OF MONGOLIA CONCERNING THE TRANSFER OF DEFENSE EQUIPMENT AND TECHNOLOGY WWW.MOFA.GO.JP PUBLISHED:2024/12/11      9 WORLD BANK: STEPS TO BOOST MONGOLIA'S FINANCE, PRIVATE SECTOR WWW.MIRAGENEWS.COM  PUBLISHED:2024/12/10      10 PEACE CORPS’ LASTING IMPACT ON A MONGOLIAN ENTREPRENEUR WWW.PEACECORPS.ORG PUBLISHED:2024/12/10      ERD: "БАЯН ХӨНДИЙ" ТӨСЛИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ХҮРЭЭНД ХХБ-ТАЙ ХАМТАРНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/11     МОНГОЛ-ХЯТАДЫН АВТО ЗАМЫН ХИЛИЙН БООМТЫГ ТҮР ХААНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2024/12/11     АГААРЫН ШИНЭ ЗАМЫГ НЭЭЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/11     ҮСХ: УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 8.1 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/11     УБЦТС: ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАЛТ ӨВЛИЙН ТУРШ ҮРГЭЛЖЛЭХ ЭРСДЭЛ ҮҮСЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/11     МОНГОЛ УЛС I-XI САРД $1 ТЭРБУМААР СУУДЛЫН АВТОМАШИН ИМПОРТЛООД БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/11     ОНЫ ЭХНИЙ 3 УЛИРАЛД 13,909 ОРОН СУУЦ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2024/12/11     СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАРИХААР НӨХӨН ОЛГОВОРТОЙГООР ГАЗАР ЧӨЛӨӨЛЛӨӨ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2024/12/10     ӨР ХӨРВҮҮЛЭХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2024/12/10     Т.ДОРЖХАНД: МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧ ЭКСПОРТЛОХ АЖИЛ АМЖИЛТТАЙ УРАГШИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2024/12/10    

Монгол Улс I-XI сард $1 тэрбумаар суудлын автомашин импортлоод байна www.bloombergtv.mn

Оны эхний 11 сарын байдлаар Монгол Улсын нийт импортын үнийн дүн өмнөх оны мөн үеэс 26.2 хувиар өсөхөд газрын тосны бүтээгдэхүүн, суудлын автомашины импорт голлон нөлөөлжээ
Өнгөрсөн 11 дүгээр сард импортолсон суудлын автомашины тоо өмнөх оны мөн үеэс 79.1 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Статистикийн үзүүлэлтийг сар тутмаар харахад 2024 он гарсаар импортолсон суудлын автомашины тоо өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлттэй байна.
Энэ оны эхний 11 сард импортын дийлэнх хэсгийг нефтийн бүтээгдэхүүн, суудлын автомашины импорт бүрдүүлсэн хэвээр байгаа аж. Тайлант хугацаанд 115.6 мянган суудлын автомашиныг нэг тэрбум гаруй ам.доллароор импортолсон нь өмнөх оны мөн үеэс 70 гаруй хувиар өссөн үзүүлэлт боллоо. Үүнээс 108 мянгыг нь буюу бараг 94 хувийг зөвхөн Япон улсаас оруулж иржээ.
Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатарын бүртгэлтэй дугаар олгохыг өнгөрсөн сараас бүрэн зогсоогоод байна.
Нийслэлийн дугаараа орон нутагт шилжүүлбэл, сул гарсан орон тоон дээр тодорхой шалгуурыг хангаж байвал дугаар олгох юм. Мөн цахилгаан болон устөрөгчийн хөдөлгүүртэй автомашин, зөв талдаа жолооны хүрдтэй автомашин, бүрэн цахилгаан автомашин, сүүлийн 10 жил дотор үйлдвэрлэгдсэн зэрэг нь бусад тээврийн хэрэгслээс давуу буюу дугаар авах боломж нь өндөр байгаа аж. Сар бүрийн нэгний өдөр тээврийн хэрэгсэлд улсын дугаар авах хүсэлтийн дарааллыг гаргах юм байна.
"Сүүлийн 2-3 жилд Засгийн газар, нийслэлийн албан тушаалтнууд хэрэгжээгүй, хэрэгжих болоогүй шийдвэрүүд, аман мэдэгдлүүдээ зарласаар ирсэн нь зах зээлд хоосон эрэлт бий болгож, улмаар автомашины импорт огцом өсөхөд нөлөөлж буй"г МАДА ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Баасанбаяр хэлж байв.


Нийтэлсэн огноо2024-12-11