1 MONGOLIAN PRESIDENT TO PAY STATE VISIT TO KYRGYZSTAN WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2025/07/18      2 MONGOLIA AND SINGAPORE MARK 55 YEARS OF DIPLOMATIC RELATIONS WITH RECEPTION IN SINGAPORE WWW.INDIPLOMACY.COM  PUBLISHED:2025/07/18      3 PRIME MINISTER ORDERS TO ACCELERATE THERMAL POWER PLANT REPAIRS AND RENOVATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/18      4 DROWNING DEATHS IN MONGOLIA RISE DURING NAADAM FESTIVAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/07/18      5 THIS MONGOLIAN RAILWAY ADVENTURE RIVALS THE TRANS-SIBERIAN WWW.TELEGRAPH.CO.UK PUBLISHED:2025/07/18      6 CHINA FINDS NEW TYPE OF RARE EARTH IN INNER MONGOLIA WWW.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2025/07/18      7 SILK WAY INTERNATIONAL RALLY UNDERWAY IN MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2025/07/18      8 MONGOLIA AND SAUDI ARABIA SIGN AIR TRANSPORT AGREEMENT WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/07/17      9 MINISTER OF FOREIGN AND EUROPEAN AFFAIRS OF CROATIA ARRIVES IN MONGOLIA FOR OFFICIAL VISIT WWW.GOGO.MN PUBLISHED:2025/07/17      10 EVERYTHING TO KNOW ABOUT HIV/AIDS IN MONGOLIA WWW.BORGENPROJECT.ORG  PUBLISHED:2025/07/17      ЖИЛ БҮР 41.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ХЭМНЭХИЙН ТУЛД 29 ХОРОО, ЗӨВЛӨЛИЙГ ТАТАН БУУЛГАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/18     СУДАЛГАА: МОНГОЛД ГУРВАН ӨРХ ТУТМЫН ХОЁР НЬ ЗЭЭЛЭЭС ЗЭЭЛИЙН ХООРОНД АМЬДАРЧ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/18     ТАНИЛЦ: УИХ-ЫН 2025 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮД WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/18     "РИО ТИНТО"-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР САЙМОН ТРОТТЫГ ТОМИЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/18     “ТОРГОНЫ ЗАМ" АВТО РАЛЛИ ОЛОН УЛСЫН УРАЛДААН ЭНЭ САРЫН 21-Н ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/18     ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ШИНЭ ЧИГЛЭЛИЙГ БИЙ БОЛГОНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/18     ХУУЧНЫ АВТОМАШИНЫ ҮЗЭСГЭЛЭНГ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ДЭЛГЭЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/18     Г.ЗАНДАНШАТАР: ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗАРДЛАА БУУРУУЛЖ, АШГАА НЭМЭГДҮҮЛСНИЙ ДАРАА ҮНЭ ТАРИФ ЯРИХ ЁСТОЙ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/07/17     МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГ МАРГААШ КАЗАХСТАНЫ САГСЧИДТАЙ ТОГЛОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/17     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/17    

Зөрчлийн хэргийн улмаас 3.8 тэрбум төгрөгийн хохирол учиржээ www.news

Улсын хэмжээнд 2025 оны зургадугаар сард нийт 295704 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх тавдугаар сартай харьцуулахад 20 гаруй хувиар буурсан байна. Бүртгэгдсэн нийт зөрчлийн 78,2 хувь нь Нийслэлд, 21,8 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Үүнээс  99,7 хувийг Цагдаагийн байгууллага, 1,3 хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар, Онцгой байдлын газар зэрэг бусад эрх бүхий байгууллага шалган шийдвэрлэжээ.
Зургадугаар сард зөрчил гаргасан 293904 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 21.2 хувиар, 1210 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 3.8 хувиар тус тус буурсан үзүүлэлт аж. Шийтгэл оногдуулсан иргэний 73.4 хувь нь эрэгтэй, 26.6 хувь нь эмэгтэй бөгөөд нийт зөрчлийн 61.2 хувь нь 26-45 насныхан байна.
Зөрчлийн шийтгэл оногдуулсан байдлыг авч үзвэл 283056 буюу 96 хувийг газар дээр нь 7601 буюу 2.6 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар, 685 буюу 0.2 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан бол 3773 буюу 1.3 хувьд нь шүүхээс шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 3.8 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.6 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн байна.
Зургадугаар сард гарсан зөрчлийг тавдугаар сард гарсан зөрчилтэй харьцуулахад хүний биед халдах зөрчил 45.5 хувиар, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 44.4 хувиар, гаалийн тухай хууль зөрчих зөрчил  43.3 хувиар, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 41.6 хувиар, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 37.7 хувиар, төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 43.4 хувиар, хүүхдийн эрх зөрчих зөрчил 40.7 хувиар, хулгайлах зөрчил 11.1 хувиар, мөрийтэй тоглоом тоглох зөрчил 5 хувиар тус тус өсчээ.
Харин танхайрах зөрчил 44.7 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 25 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 0.4 хувиар буурсан байна.

 



Нийтэлсэн огноо2025-07-16