1 MONGOLIAN PRESIDENT TO PAY STATE VISIT TO KYRGYZSTAN WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2025/07/18      2 MONGOLIA AND SINGAPORE MARK 55 YEARS OF DIPLOMATIC RELATIONS WITH RECEPTION IN SINGAPORE WWW.INDIPLOMACY.COM  PUBLISHED:2025/07/18      3 PRIME MINISTER ORDERS TO ACCELERATE THERMAL POWER PLANT REPAIRS AND RENOVATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/18      4 DROWNING DEATHS IN MONGOLIA RISE DURING NAADAM FESTIVAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/07/18      5 THIS MONGOLIAN RAILWAY ADVENTURE RIVALS THE TRANS-SIBERIAN WWW.TELEGRAPH.CO.UK PUBLISHED:2025/07/18      6 CHINA FINDS NEW TYPE OF RARE EARTH IN INNER MONGOLIA WWW.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2025/07/18      7 SILK WAY INTERNATIONAL RALLY UNDERWAY IN MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2025/07/18      8 MONGOLIA AND SAUDI ARABIA SIGN AIR TRANSPORT AGREEMENT WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/07/17      9 MINISTER OF FOREIGN AND EUROPEAN AFFAIRS OF CROATIA ARRIVES IN MONGOLIA FOR OFFICIAL VISIT WWW.GOGO.MN PUBLISHED:2025/07/17      10 EVERYTHING TO KNOW ABOUT HIV/AIDS IN MONGOLIA WWW.BORGENPROJECT.ORG  PUBLISHED:2025/07/17      ЖИЛ БҮР 41.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ХЭМНЭХИЙН ТУЛД 29 ХОРОО, ЗӨВЛӨЛИЙГ ТАТАН БУУЛГАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/18     СУДАЛГАА: МОНГОЛД ГУРВАН ӨРХ ТУТМЫН ХОЁР НЬ ЗЭЭЛЭЭС ЗЭЭЛИЙН ХООРОНД АМЬДАРЧ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/18     ТАНИЛЦ: УИХ-ЫН 2025 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮД WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/18     "РИО ТИНТО"-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР САЙМОН ТРОТТЫГ ТОМИЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/18     “ТОРГОНЫ ЗАМ" АВТО РАЛЛИ ОЛОН УЛСЫН УРАЛДААН ЭНЭ САРЫН 21-Н ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/18     ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ШИНЭ ЧИГЛЭЛИЙГ БИЙ БОЛГОНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/18     ХУУЧНЫ АВТОМАШИНЫ ҮЗЭСГЭЛЭНГ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ДЭЛГЭЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/18     Г.ЗАНДАНШАТАР: ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗАРДЛАА БУУРУУЛЖ, АШГАА НЭМЭГДҮҮЛСНИЙ ДАРАА ҮНЭ ТАРИФ ЯРИХ ЁСТОЙ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/07/17     МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГ МАРГААШ КАЗАХСТАНЫ САГСЧИДТАЙ ТОГЛОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/17     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/17    

Г.Занданшатар: Эрчим хүчний салбарын данхар бүтэц, үр ашиггүй зардлыг бууруулж энэ сарын 30-ны дотор танилцуул www.eguur.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар ДЦС-III-ын нөхцөл байдалтай танилцаж байна.
Тэрбээр, “Би Ерөнхий сайдаар томилогдсоныхоо маргааш эрчим хүчний салбарт тулгамдаад байгаа асуудлыг анхаарч эхэлсэн. Тодорхой үүрэг даалгавар өгсөн. Үүнийхээ хэрэгжилтийг шалгаж явна. ДЦС-III дээр онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын БЭТ-өөр Н.Тавинбэхийг мэргэжлийн хүн гэдэг утгаар нь томилсон. Эрчим хүчний салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах шаардлага тавьсан.
БЭТ ажиллах хугацаандаа төсөв, санхүүгийн зарцуулалт, бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд хууль хяналтын байгууллагатай хамтран шалгахыг ЗГХЭГ-т, дэмжлэг үзүүлэхийг Эрчим хүчний яаманд даалгасан.
Бусад эх үүсвэрүүд хэрхэж байгаа талаар Эрчим хүчний сайд, Эрчим хүчний зохицуулах хороо анхаарах шаардлагатай байна. Тосонцэнгэлийн ДЦС-ын II блокийг ашиглалтад оруулах, Бөөрөлжүүтийн цахилгааны станцын II блокийг энэ онд багтаан нээх, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нээлтийг найм, есдүгээр сард амжуулах зэрэг ажлуудыг анхаараарай. Тавдугаар цахилгаан станц миний мэдэхээр 20 жил гацлаа. Гацсан олон төслүүдийн ард дандаа ашиг сонирхлын зөрчлүүд байсан шүү. Шат шатанд гацаадаг, мөнгө төгрөг нэхдэг. “Эрчис Монгол”-ын хийсэн судалгаагаар илүүдэл орон тоо их байна. Гэхдээ цомхотголд ажлаа хийж яваа инженер, техникийг ажилтнууд өртөх ёсгүй.
Эрчим хүчний болон бусад дагалдах хуулиудаа дахин сайн боловсруулж, Засгийн газарт танилцуулах хэрэгтэй. Эрчим хүчний салбар дахь данхар бүтэц, үр ашиггүй зардлаа бууруулж, энэ сарын 30-ны дотор ЗГ-т танилцуул.
Гурван сарын дараа шалтаг тоочих, мөнгө нэмж авах, ажил дуусаагүй гэсэн асуудлыг хүлээж авахгүй шүү. Энэ өвөл хүн ард минь даарахгүй, хөлдөхгүй өвөлжих ёстой” хэмээлээ.
BY
П. Урнаа
Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-07-16