1 PROPOSAL MADE TO APPOINT MONGOLIAN NATIONAL AS CEO OF OYU TOLGOI WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/12      2 MONGOLIAN TEAM ADVANCES TO FINAL FOUR IN NETFLIX’S 'PHYSICAL: ASIA' SHOW WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/12      3 JADE GAS SIGNS AGREEMENT WITH LANGRUN TO DEVELOP MONGOLIAN METHANE PROJECT WWW.PETROLEUMAUSTRALIA.COM.AU PUBLISHED:2025/11/11      4 S.BYAMBATSOGT: GOVERNMENT TO PRIVATIZE 10–51% OF MIAT, STATE BANK AND TPP-3 WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/11      5 INFLATION REACHES 9.2 PERCENT IN OCTOBER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/11      6 E.BAT-AMGALAN: 35,000 MORTGAGE APPLICATIONS WORTH MNT 3.8 TRILLION PENDING AT BANKS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/11      7 HUNNU CITY INTERNATIONAL URBAN PLANNING COMPETITION PROGRESSES TOWARD FINAL SELECTION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/11      8 MONGOLIA TRADES WITH 160 COUNTRIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/11      9 MONGOLIA BADLY NEEDS EDUCATION REFORM WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/11/11      10 MONGOLIA EXPORTS 65 MLN TONS OF COAL IN 10 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/11/11      “ОЮУТОЛГОЙ” КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГААР МОНГОЛ ХҮН ТОМИЛОХ САНАЛ ТАВИЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/12     Б.ЭНХБАЯР: БОРТЭЭГИЙГ "АДМИНЕРАЛ"-Д ӨГСӨН, "ГЭРЭГЭ ТАУЭР"-ИЙГ АВСАН, "ЭРДЭНЭС ОЮУТОЛГОЙ"-Н 20 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ШАЛГУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/12     С.БЯМБАЦОГТ: ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРХ АШИГТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААС БУСАД БАРИМТЫГ ИЛ БОЛГОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/12     Н.УЧРАЛ: 251 ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН 234-ИЙГ НЬ ЦАХИМААР ОЛГОДОГ БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/12     ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МАН-ЫН ДАРГЫН ӨРСӨЛДӨӨНӨӨС НЭРЭЭ ТАТАЖ БУЙГАА МЭДЭГДЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/11     THE DIPLOMAT: МОНГОЛ УЛСАД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ АМИН ЧУХАЛ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/11     ХҮННҮ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТИЙГ БОЛОВСРУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГ ДЭЛГЭЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/11     ОН ГАРСНААС ХОЙШ НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 65 САЯ ТОННД ХҮРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/11     ХИЛЭЭР 700 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭХҮЙЦ ВАЛЮТ ГАРГАСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ТЕГ ШАЛГАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/10     НИЙСЛЭЛЭЭС 350 МВТ ЧАДАЛТАЙ 3 СТАНЦ АШИГЛАЛТАД ОРУУЛСНЫ АРААС ДЦС-5-ЫГ БАРЬЖ ЭРЧИМ ХҮЧНИЙ СҮЛЖЭЭГ ӨРГӨТГӨНӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/10    

Н.Учрал: 251 тусгай зөвшөөрлийн 234-ийг нь цахимаар олгодог болно www.eagle.mn

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийлээ. 
Тэрээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын, Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн төсөл түүнийг дагасан 120 хуулийн нэмэлт өөрчлөлтийг танилцууллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийг өргөн мэдүүлэхээ зарласан. Өнгөрсөн 100 хоногт бид энэ хуулийн төсөл дээр ажиллалаа.
Сая ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн мэдүүлэхдээ нэрлэсэн ДНБ, тэнцвэржүүлсэн орлогын харьцааг 30.6 хувь хүртэл бууруулсан. Нэг ёсондоо нийт ДНБ-ий харьцаа нь багасах тусам хувийн хэвшилд илүү орон зай бий болдог. Өнгөрсөн онд энэхүү харьцаа 37 хувь байсан. Төр бизнесийн үйл ажиллагаанд оролцдог, хувийн хэвшилтэй өрсөлддөг гэдэг шүүмжлэлд бид тоон аргаар хариулт өгөх ёстой. Тийм учраас энэ харьцааг бид өргөжүүлсэн. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг баталснаар бизнесийн орчин бүрдэнэ.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 378 хуулиас бид хиймэл оюун ухаан ашиглан их өгөгдөл дээр боловсруулаад эдийн засгийн эрх чөлөөг зөрчиж байгаа хэдэн хууль, зүйл заалт байгаа талаар үнэлгээ өгсөн. "Зөрчилдөж болзошгүй 228 хууль байна" гэсэн хариулт гарч ирсэн. Үүнийг давж бизнес эрхлэх, гадныхан хөрөнгө оруулах боломжгүйн ойлгомжтой. Мөн "Шууд зөрчилдөж байгаа 110 хууль байна" гэсэн. 110 заалтыг өөрчилнө.
Эдийн засгийн эрх чөлөөний хуулиар үндэсний аюулгүй байдлыг хангах, шударга өрсөлдөөнийг дэмжихээс бусад тохиолдолд эдийн засгийн эрх чөлөөг хязгаарласан хууль батлахыг бүрэн хориглож байгаа.
Мөн хувийн өмчийг хамгаална. Эрх зүйн байдлыг нь дордуулсан хууль батлахыг хориглоно. Хулуиас давсан дүрэм, журам тогтоохыг Эдийн Засгийн эрх чөлөөний тухай хуулиар хориглож байгаа.
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийг баталснаар бизнес эрхлэхэд илүү хялбар болно. Тухайлбал, хүнсний дэлгүүр ажиллуулах гэж байгаа хүн заавал зөвшөөрөл авахгүй мэдэгдэл илгээгээд л болно. Одоо олгож байгаа 251 тусгай зөвшөөрлийн 234-ийг нь цахимаар авдаг болно. Мөн тусгай зөвшөөрлүүдийн хугацаа хэтэрхий богино байгаа. Үүнийг өөрчилж тусгай зөвшөөрлийн хугацааг 10-ээс доошгүй, энгийн зөвшөөрлийг таваас доошгүй жил болгоно. Зөвшөөрөл сунгахад дахинд материал нэхдэг байдлыг хална" гэв.



Нийтэлсэн огноо2025-11-12