1 PRODUCTION OF KEY EQUIPMENT FOR MONGOLIA’S OIL REFINERY NEARS COMPLETION IN INDIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/02      2 MONGOLIA AND CHINA STEP UP COOPERATION ON MEAT TRADE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/02      3 PRESIDENT KHURELSUKH WELCOMED BY PRESIDENT SERGIO MATTARELLA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/02      4 REAL ESTATE BROKERAGE FIRMS FACILITATE MNT 2.25 TRILLION IN PROPERTY SALES IN Q3 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/02      5 TEAM MONGOLIA’S ATHLETIC PROWESS MAKES A SPLASH ON NETFLIX WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/12/02      6 RUSSIA EXPECTS RATIFICATION OF EAEU TRADE AGREEMENT WITH MONGOLIA NO LATER THAN MID-2026 WWW.INTERFAX.COM PUBLISHED:2025/12/02      7 PRESIDENT KHURELSUKH ARRIVES IN ITALY FOR STATE VISIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/01      8 INDIA WEIGHS MONGOLIAN COKING COAL IMPORTS DESPITE TRANSPORT HURDLES, SOURCE SAYS WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/12/01      9 SPONSORED HACKERS THREATEN GOVERNMENT’S SECURITY WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/12/01      10 PRESIDENT OF MONGOLIA TO PAY STATE VISIT TO ITALY WWW.QAZINFORM.COM  PUBLISHED:2025/11/30      ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЦАХИМААР ХИЙДЭГ БОЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/02     МОНГОЛ УЛС КАРЕК ХӨТӨЛБӨРИЙГ 2026 ОНД ДАРГАЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/02     "ЗЭЭЛ ТӨЛӨӨД ӨГӨӨЧ, ҮНЭ НЭМЭЭД ӨГӨӨЧ ГЭЭД СУУЖ БАЙНА. ӨӨРСДӨӨ ЮУ ХИЙХ ВЭ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙГҮЙ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/12/02     ЧГД, СБД-Т ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД БАРИХ 3800 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ 2027 ОНЫ III УЛИРАЛД ДУУСГАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/12/02     ИТАЛИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ СЭРЖО МАТТАРЭЛЛА ИРЭХ ЖИЛ МОНГОЛД АЙЛЧИЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/02     ЕАЭЗХ-НЫ МОНГОЛТОЙ БАЙГУУЛСАН ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ИРЭХ ОНЫ ДУНД ҮЕЭС ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАТАЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/02     АВЛИГЫН АСУУДЛААР ГАДНЫН БАНКНЫ ХОРИГТ ОРСОН АХ, ДҮҮ ХОЁРЫН ОХИН КОМПАНИУД АЛТ, ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ОРД ЭЗЭМШДЭГ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/02     РОЙТЕРС: ТЭЭВРИЙН ХҮНДРЭЛТЭЙ Ч МОНГОЛООС КОКСЖИХ НҮҮРСИЙГ ИМПОРТЛОХ АСУУДЛЫГ ЭНЭТХЭГ СУДАЛЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/01     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ӨНГӨРСӨН САРД 2.4 ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, ТҮҮХЭН ДЭЭД АМЖИЛТАА ТОГТООЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/01     "ЦАГААН АЛТ" ХӨДӨЛГӨӨНӨӨР НООЛУУРЫН САЛБАРТ ₮28.7 ТЭРБУМЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/01    

ЧГД, СБД-т чөлөөлсөн талбайд барих 3800 айлын орон сууцыг 2027 оны III улиралд дуусгана www.gogo.mn

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна. Төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар 2073 нэгж талбарыг бүрэн чөлөөлөөд байна. 
Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Төслийг хугацаанд нь ашиглалтад оруулахаар график төлөвлөгөөний дагуу хүйтний улиралд битүүмжлэх технологийг ашиглан өвлийн цагт ч зогсолтгүй ажиллаж байгаа юм. 
Төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 22 хувь, түгжрэлийг 36.3 хувиар бууруулах боломжтой гэсэн тооцоолол гарсан. Мөн хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.
Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина.
Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн.
Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.



Нийтэлсэн огноо2025-12-02