Улаанбуудайн тариалалт 3.8 мянган га-гаар өсөв www.news.mn
Улсын хэмжээнд хаврын тариалалтын үйл явц энэ сарын 22-ны байдлаар улаанбуудайн тариалалт 57.1 хувь, төмс 29.6 хувь, хүнсний ногоо 18.6 хувь, малын тэжээлийн 2.2 хувь, тосны ургамал 8.8 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Улаанбуудайн тариалалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.8 мянган га-гаар буюу 39.1 хувиар өссөн аж.
Энэ онд 372.7 мянга га-д үр тариа, 16.0 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо,121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.0 мянган га-д тариалалт хийхээр зорилт тавиад буй.
“Атрын-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх, арга хэмжээний төлөвлөгөөг эрчимжүүлэх, 2026 оны тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр аймгуудад үүрэг чиглэл өгч, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээлэв.
Тариалалтын ажил тавдугаар сарын 22-ны өдрийн байдлаар:
178.6 мянган га-д улаанбуудай, 4.7 мянган га-д төмс, 3.4 мянган га-д хүнсний ногоо, 2.7 мянган га-д малын тэжээл, 9.5 мянган га-д тосны ургамал нийт 208.5 мянган га-д тариалалт хийжээ.
Төмсний тариалалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.2 мянган га-гаар буюу 46.1 хувиар, хүнсний ногоо 660 га-гаар буюу 19.3 хувиар илүү тариалаад байна. Харин малын тэжээл 5.1 мянган га-аар буюу 83.5 хувиар, тосны ургамал 11.6 мянган га-аар буюу 27 хувиар бага тариалалттай байна.
Нийтэлсэн огноо2026-05-24





