1 “GOLDEN TRIANGLE OF DEVELOPMENT” TO BOOST ECONOMY IN MONGOLIA’S CENTRAL ZONE WWW.UBINFO.MN PUBLISHED:2018/05/25      2 AIR CORRIDOR BETWEEN INDIA AND MONGOLIA WWW.NEWS.MN PUBLISHED:2018/05/25      3 RUSSIA & FRANCE TO TALK NUCLEAR ENERGY PARTNERSHIP IN THIRD-PARTY COUNTRIES WWW.RT.COM PUBLISHED:2018/05/24      4 TESLA IS CUTTING PRICES IN CHINA WWW.CNN.COM PUBLISHED:2018/05/24      5 BUILDING AN ENTREPRENEURSHIP ECOSYSTEM FOR WOMEN IN MONGOLIA WWW.ASIAFOUNDATION.ORG PUBLISHED:2018/05/24      6 FIRST DUAL REGISTRATION APPROVED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/05/24      7 DISCOVERY MINERALS LTD. SIGNS AGREEMENT ON MONGOLIA GOLD WWW.NEWS.MN PUBLISHED:2018/05/24      8 NATIONAL CURRENCY APPRECIATION INDICATES POSITIVE ECONOMIC TENDENCY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/05/24      9 MONGOLIAN VISA ISSUANCE REGULATION FACILITATED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/05/24      10 CABINET PLANS PRIVATISING MIAT AND OTHER KEY STATE ASSETS WWW.NEWS.MN PUBLISHED:2018/05/24      КИМ ЖОН УНТАЙ ХИЙХ УУЛЗАЛТАА ТРАМП ЦУЦАЛЛАА WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/05/25     ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН ХЭМЖЭЭГ 2019 ОНД ДНБ-НИЙ 55.3 ХУВЬТАЙ ТЭНЦҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/05/25     “БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ“ АЯН ЭХЭЛСНЭЭС ХОЙШ 54 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖ, ДОЛООН ЗӨРЧИЛД 21 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛЖЭЭ WWW.SHUURHAI.MN НИЙТЭЛСЭН:2018/05/25     НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙГ НЭГДСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРУУЛАХАД УУРХАЙНУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2018/05/25     ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНИЙГ ШИНЭЧИЛСЭН ТОГТООЛ ГАРГАЛАА WWW.OLLOO.MN НИЙТЭЛСЭН:2018/05/25     МХБ: 2017 ОНД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОРЛОГО ТӨЛӨВЛӨГӨӨНӨӨС 27 ХУВИАР ӨСӨЖ, 1.8 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРСЭН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/05/25     “STEPPE GOLD” КАНАДЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД IPO ХИЙВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/05/25     МОНГОЛБАНК: ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ӨССӨН НЬ ТӨЛБӨРИЙН ТЭНЦЛИЙН АЛДАГДАЛ БУУРАХАД ДЭМ БОЛСОН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/05/25     КАНАДЫН ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ ОЛОЛТЫГ АШИГЛАХ, ТҮҮНЭЭС СУРАЛЦАХ ЧИН ХҮСЭЛТЭЙГЭЭ ОНЦЛОВ WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/05/24     BI: БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛД НҮҮРСНИЙ ХАНШ ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/05/24    

Liner Auction (OT)

Liner Auction

Tender number: WS1252663655
Open date: 2018-02-20 09:00
Close date: 2018-03-21 17:00
Planned contract award period:

Оюу Толгой ХХК нь Хавсралт 1-д заагдсан бутлуурын хуягуудыг дуудлага худалдаагаар үнийн санал авч худалдана. Дуудлага худалдааны анхны үнэ Хавсралт 1-д харуулсан болно.

Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга

Баяжуулах үйлдвэрээс гарсан бутлуурын хуягууд мөн агуулахадбайгаа хэрэглээгүй хуягуудыг хамруулан ойлгоно. Хавсралт дээр зургаар үзүүлэв.

Нийт ойролцоогоор 2486.2 тонн хуягууд байгаа. Энэ тоо хэмжээ нэмэгдэнэ.

Дуудлагаар худалдах хөрөнгийг очиж үзэх хаяг

2018 оны 03-р сарын 10-аас 03-р сарын 14-ний хооронд доорх хаягаар очиж үзнэ үү.

Оюу толгой ХХК-ийн Уурхайн талбар,

Ханбогд сум, Өмнөговь аймаг, Монгол улс.

 

Дуудлага худалдаанд оролцох

Үнийн саналыг 2018 оны 03 сарын 14 өдрөөс 21-ний өдрийн 17 цаг хүртэл Хавсралт 2-т заагдсан Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудсыг компьютер дээр бөглөн цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “WS1252663655 Хуягуудын дуудлага худалдаа” бүхий гарчигтайгаар хүлээн авна.

Дуудлага худалдаа

  • Худалдан авах санал хүлээн авах хугацаа дууссанаар санал хүлээн авах ажиллагаа зогсоно.
  • Дуудлага худалдаа явагдах сүүлийн өдөр болох 03 сарын 21-ний өдрийн 17 цагаас хойш оролцогчдын саналыг нээж хамгийн өндөр худалдан авах үнэ санал болгосон оролцогчийг тогтооно.
  • Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудаст бичсэн үнийг НӨАТ-гүй үнийн санал гэж ойлгоно.

 

Дуудлага худалдааны ялагч, түүнтэй холбогдох

Хамгийн өндөр санал болгосон оролцогч нь дуудлага худалдааны ялагч болж, дуудлага худалдаагаар худалдан авсан хөрөнгийн үнийг ажлын тав хоногийн дотор Оюу Толгой ХХК-ийнХААН БАНК дахь 5601001018 тоот дансанд шилжүүлнэ. Дуудлага худалдааны ялагч нь санал болгосон үнэ болон ногдох НӨАТ-ыг энэ зард заасан хугацаанд багтаан дээр дурдсан дансанд шилжүүлснээр худалдан авсан хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болно. Энэ зард заасан хугацаанд санал болгосон үнийг төлөөгүй тохиолдолд тус үнийн саналыг хүчингүйд тооцож дараагийн хамгийн өндөр үнийн санал өгсөн ялагчид худалдан авах эрх нь шилжинэ.

Анхаарах зүйлс

  • Худалдан авах санал хүлээн авах хугацаанаас хойш ирүүлсэн саналыг тооцохгүй буюу үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулахгүй болно.
  • Нэг этгээд оролцсон бол дуудлага худалдаа явагдаагүйд тооцно.
  • Дуудлага худалдааны анхны дуудах үнийн дүнгээс доогуур санал өгсөн тохиолдолд хүчингүйд тооцно.
  • Дуудлага худалдааны анхны үнэд НӨАТ ороогүй тул худалдан авагч төлбөрөө шилжүүлэхдээ НӨАТ-ыг тооцож өгсөн үнийн санал дээрээ нэмж шилжүүлнэ.
  • Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн өмчлөгч нь үнийн санал хүлээн авах хугацааг сунгах, дуудлага худалдаа явуулахаас татгалзах, худалдан авах үнийн санал дуудлагаар худалдах хөрөнгийн өөрийн өртгөөс доогуур бол үнийн саналыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгөнүүд нь тодорхой элэгдэлтэй тул та дуудлага худалдаанд оролцохоос өмнө тухайн хөрөнгөнүүдийг сайтар үзэж, шалгаж, авах эсэхээ бүрэн шийдсэний дараа мөн санал болгох дүнгээ энэ зард заасан хугацаанд төлөх бүрэн итгэлтэй үед дуудлага худалдаанд оролцоно.
  • Уурхайн талбар дээрээс худалдан авагч өөрийн зардлаар, өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.
  • Тухайн тоног төхөөрөмжүүдийг уурхайн талбар дээр очиж үзэхдээ хөдөлмөр хамгааллын гутал, малгай болон нүдний шилтэй ирнэ.
  • Уурхайн талбар дээр ирэхээс өмнө дээрх утсаар мэдэгдэж орох зөвшөөрөл авсан байна.
  • Дуудлага худалдаанд оролцогч нь эдгээр анхаарах зүйлсийг бүрэн ойлгож, худалдан авах төлбөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд оролцоно.

 

 

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР