1 CENTRAL BANK APPROVES REGULATION ON DIGITAL CURRENCY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/04/23      2 TOURIST ARRIVALS TO MONGOLIA UP 11 PCT IN Q1 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/04/23      3 CENTRAL ASIA TRIO TEST INVESTOR CONVICTION WWW.FINANCIALTRIBUNE.COM PUBLISHED:2018/04/23      4 YARMAG TWIN BRIDGES PLANNED TO OPEN IN NOVEMBER WWW.THEUBPOST.MN PUBLISHED:2018/04/23      5 TAKING A CLOSER LOOK AT MONGOLIAN CASHMERE INDUSTRY WWW.THEUBPOST.MN PUBLISHED:2018/04/23      6 CHINA TRASH BAN IS A GLOBAL RECYCLING WAKE UP CALL WWW.CNN.COM PUBLISHED:2018/04/23      7 INSURANCE SECTOR IN GDP WWW.GOGO.MN PUBLISHED:2018/04/23      8 OFFSHORE ASSETS OF SOME GOVERNMENT OFFICIALS DISCLOSED WWW.UBINFO.MN PUBLISHED:2018/04/23      9 YUAN BECOMING SAFE HAVEN FOR INVESTORS AMID RUSSIA-US STANDOFF WWW.RT.COM PUBLISHED:2018/04/23      10 TREATED WASTEWATER TO BE REUSED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/04/23      МОНГОЛЫН СПОРТЫН ХАМГИЙН ТОМ ГЭРЭЭ WWW.UBINFO.MN НИЙТЭЛСЭН:2018/04/23     ТАВАНТОЛГОЙ ХК: IV/26-НД 2017 ОНЫ НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХ ТУЗ-ИЙН ШИЙДВЭР ТАНИЛЦУУЛНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/04/23     УЛААНБААТАР ХОТЫН 1.4 САЯ ИРГЭНЭЭС 57792 ХҮН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ОРОЛЦЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/04/23     Ч.ХҮРЭЛБААТАР:ДЭЛХИЙД, АЗИД ЭДИЙН ЗАСАГ 2018, 2019 ОНУУДАД ӨСӨХӨӨР БАЙГАА НЬ МАНАЙД ЭЕРЭГ НӨЛӨӨТЭЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/04/23     ТАЙВАНЬ МОНГОЛЫН АЖ АХУЙН НЭГЖ, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛАХ БОЛОМЖ БҮРДЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/04/23     НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ 30.5 ХУВИАР БУУРЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/04/23     “S&P” АГЕНТЛАГ МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ "B-" ТҮВШИНД БАТАЛГААЖУУЛЛАА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/04/23     ЗГ: САЙЖРУУЛСАН ТҮЛШИНД 4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ, 46.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БАТАЛГАА ГАРГАНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/04/23     32,9 МЯНГАН ТОНН БУУДАЙН ҮРЭЭР 210 МЯНГАН ГА ТАЛБАЙГ ХАНГАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2018/04/20     “ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫН ОЙРОЛЦООХ 1.09 ГА ГАЗРЫГ 138 САЯ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/04/20    

Equipment sale Auction (OT)

Equipment sale Auction
Tender number: WS1282769481
Open date: 2018-03-27 09:00
Close date: 2018-04-20 17:00
Planned contract award period:
Docs:
Download Download
“Оюу Толгой” ХХК нь татах гэсэн холбоос дээр харуулсан 2 автобус, 2 усны машин, 2 ачааны машин, 2 чиргүүлийг дуудлага худалдаагаар үнийн санал авч худалдана. Дуудлага худалдааны анхны үнэ мөн татах гэсэн холбоос дээр харуулсан болно.

Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга

1.Hyundai Aero City 540 Автобус, 2010 он,135555км, Цагаан, Дугаар BU-08

2.Hyundai Aero City 540 Автобус, 2010 он, 135800км, Цагаан, Дугаар BU-09

3.North Benz Усны машин, 2011 oн, 15697км, Дугаар RT-062

4.North Benz Усны машин, 2011 oн, 26495км, Дугаар RT-063

5.Kenworth C500 Ачааны машин, 2012 он, 28523км, Цагаан, Дугаар RT-131

Чиргүүл, Kenworth C500 aчааны машин дээр таарах, 2012 он,Модел CFE 150T, Дугаар TR-061

6.Peterbilt 367 ачааны машин, 2012 он, 68859км, Дугаар RT-129

Чиргүүл, Peterbilt 367 ачааны машинд таарах, Модел Load King -884, 90Т

Дуудлагаар худалдах хөрөнгийг очиж үзэх хаяг

2018 оны 04-р сарын 17-оос 04-р сарын 19-ны хооронд 10:00–17:00 цагийн хооронд доорх хаягаар очиж үзнэ үү.

Оюу толгой ХХК-ийн Уурхайн талбар,

Ханбогд сум, Өмнөговь аймаг,Монгол улс

Очихоос өмнө 99073421 утсаар заавал холбогдож зөвшөөрөл авсан байна.

Дуудлага худалдаанд оролцох

Үнийн саналыг 2018 оны 03 сарын 27-оос 04 сарын 20-ны өдрийн 17 цаг хүртэл Хавсралт 2-т заагдсан Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудас-ыг компьютер дээр бөглөн RFxBox@ot.mn электрон шуудангийн хаягаар “WS1282769481 Автомашины дуудлага худалдаа” бүхий гарчигтайгаар хүлээн авна.

Дуудлага худалдаа

Худалдан авах санал хүлээн авах хугацаа дууссанаар санал хүлээн авах ажиллагаа зогсоно.
Дуудлага худалдаа явагдах сүүлийн өдөр болох 04 сарын 20-ний өдрийн 17 цагаас хойш оролцогчдын саналыг нээж хамгийн өндөр худалдан авах үнэ санал болгосон оролцогчийг тогтооно.
Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудаст бичсэн үнийг НӨАТ-гүй үнийн санал гэж ойлгоно.
Дуудлага худалдааны ялагч, түүнтэй холбогдох

Хамгийн өндөр санал болгосон оролцогч нь дуудлага худалдааны ялагч болж, дуудлага худалдаагаар худалдан авсан хөрөнгийн үнийг ажлын Гурав хоногийн дотор Оюу Толгой ХХК-ийн ХААН БАНК дахь 5601001018 тоот дансанд шилжүүлнэ. Дуудлага худалдааны ялагч нь санал болгосон үнэ болон ноогдох НӨАТ-ыг энэ зард заасан хугацаанд багтаан дээр дурдсан дансанд шилжүүлснээр худалдан авсан хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болно. Энэ зард заасан хугацаанд санал болгосон үнийг төлөөгүй тохиолдолд тус үнийн саналыг хүчингүйд тооцож дараагийн хамгийн өндөр үнийн санал өгсөн ялагчид худалдан авах эрх нь шилжинэ.

Анхаарах зүйлс

Худалдан авах санал хүлээн авах хугацаанаас хойш ирүүлсэн саналыг тооцохгүй буюу үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулахгүй болно.
Дуудлага худалдааны анхны үнэд НӨАТ ороогүй тул худалдан авагч төлбөрөө шилжүүлэхдээ НӨАТ-ыг тооцож өгсөн үнийн санал дээрээ нэмж шилжүүлнэ гэдгийг анхаарна уу.
Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн өмчлөгч нь үнийн санал хүлээн авах хугацааг сунгах, дуудлага худалдаа явуулахаас татгалзах, худалдан авах үнийн санал дуудлагаар худалдах хөрөнгийн өөрийн өртөгөөс доогуур бол үнийн саналыг хүлээн авахаас татгалзах эрхтэйг анхаарна уу.
Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгүүд нь тодорхой элэгдэлтэй тул та дуудлага худалдаанд оролцохоос өмнө тухайн хөрөнгүүдийг сайтар үзэж, шалгаж, авах эсэхээ бүрэн шийдсэний дараа мөн санал болгох дүнгээ энэ зард заасан хугацаанд төлөх бүрэн итгэлтэй үед дуудлага худалдаанд оролцоно уу.
Дуудлага худалдаанд оролцогч нь эдгээр анхаарах зүйлсийг бүрэн ойлгож, худалдан авах төлбөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд оролцоно уу.
Уурхайн талбар дээрээс худалдан авагч өөрийн зардлаар, өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.
Тухайн тоног төхөөрөмжүүдийг уурхайн талбар дээр очиж үзэхдээ хөдөлмөр хамгааллын гутал, малгай болон нүдний шилтэй ирнэ үү.
Уурхайн талбар дээр ирэхээс өмнө дээрх утсаар мэдэгдэж орох зөвшөөрөл авсан байна.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК