1 MONGOLIA-CHINA AGREE TO COLLABORATE IN INCREASING MEAT EXPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/09/21      2 U.S. AND MONGOLIA SEEK TO STRENGTHEN ECONOMIC RELATIONSHIP WWW.STRTRADE.COM PUBLISHED:2018/09/21      3 MONGOLIA, U.S. LEADERS DISCUSS BILATERAL TIES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2018/09/21      4 BELT AND ROAD SIGNIFICANT TO MONGOLIA, PEOPLE AROUND WORLD -- ACADEMIC WWW.ENG.YIDAIYILU.GOV.CN PUBLISHED:2018/09/21      5 PETRO MATAD UPDATES MONGOLIA EXPLORATION WWW.OGJ.COM PUBLISHED:2018/09/21      6 RIO TINTO’S EXIT FROM COAL PAYS OFF, TO RETURN $3.2B FROM SALES PROCEEDS TO SHAREHOLDERS WWW.MINING.COM PUBLISHED:2018/09/21      7 OPENING CEREMONY OF SAINSHAND SALKHIN PARK HELD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2018/09/21      8 ALIBABA’S MA SAYS TRUMP’S TRADE WAR ‘DESTROYED’ HIS PROMISE TO CREATE JOBS FOR 1MN AMERICANS WWW.RT.COM  PUBLISHED:2018/09/21      9 LEGAL DISPUTE OVER EMC OWNERSHIP COMES TO AN END WWW.ZGM.MN PUBLISHED:2018/09/20      10 ERDENES TAVAN TOLGOI REVENUE SURGES DUE TO HIGHER COAL PRICES WWW.NEWS.MN PUBLISHED:2018/09/20      НУРАХ ДӨХСӨН БАЙРУУДЫГ ШИНЭЧЛЭХ КОМПАНИ ОЛДОХГҮЙ БАЙНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     МОНГОЛ УЛС ВАШИНГТОН, ПЁНЬЯНЫ ХЭЛЭЛЦЭЭРТ ЗУУЧЛАХАД БЭЛЭН ГЭДГЭЭ ЗАРЛАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     УЛСЫН ХЭМЖЭЭНД 85.3 МЯНГАН ТОНН ТӨМС ХУРААН АВААД БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     ЗГ: БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙГ УСНЫ НӨӨЦИЙГ САЙЖРУУЛАХ, ХЭРЭГЛЭСЭН УСЫГ БУЦААН АШИГЛАХАД ЗАРЦУУЛНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     ҮСХ: УЛААНБААТАРТ АЖИЛЛАГЧДЫН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН УЛСЫН ДУНДЖААС 121.7 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ИХ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЕВРОПЫН ПАРЛАМЕНТ ХООРОНДЫН XII УУЛЗАЛТААР ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА WWW.DNN.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     ТӨРИЙН АЛБАНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА WWW.UNUUDUR.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     2019 ОНЫГ МОНГОЛ, АМЕРИКИЙН ЗАЛУУЧУУДЫН ЖИЛ БОЛГОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2018/09/21     УУРХАЙЧДЫН АЖЛЫН БАЙР НЭМЭГДЭЖ, ЦАЛИН ӨСЧ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2018/09/20     “ЭРДЭНЭТ”-ИЙН 49 ХУВИЙН ӨМЧЛӨЛ ТОЙРСОН ХУУЛЬ ЗҮЙН МАРГААН ЭЦЭС БОЛЛОО WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2018/09/20    

Auction - Truck Tyres (OT)

Auction - Truck Tyres

Tender number: WS1369791052
Open date: 2018-06-25 09:00
Close date: 2018-07-30 17:00
Planned contract award period:

“Оюу толгой” ХХК нь татах гэсэн холбоос дээр харуулсан Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн 10 ширхэг дугуйнуудыг дуудлага худалдаагаар үнийн санал авч худалдана. Дуудлага худалдааны анхны үнэ мөн татах гэсэн холбоос дээр харуулсан болно.

Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга

CAT793B Tow Truck машинд зориулагдсан

Дуудлагаар худалдах хөрөнгийг очиж үзэх хаяг

2018 оны 06-р сарын 25-аас 07-р сарын 30-ны хооронд 10:00–17:00 цагийн хооронд доорх хаягаар очиж үзнэ үү.

“Оюу толгой” ХХК-ийн Уурхайн талбар,

Ханбогд сум, Өмнөговь аймаг,Монгол улс

Очихоосоо 3 хоногийн өмнө урьдчилан 99904815 гэсэн утсаар заавал холбогдож зөвшөөрөл авсан байна.

 

Дуудлага худалдаанд оролцох

Үнийн саналыг 2018 оны 06 сарын 25 - 07 сарын 30-ны өдрийн 17 цаг хүртэл Хавсралт 2-т заагдсан Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудас-ыг компьютер дээр бөглөн RFxBox@ot.mn электрон шуудангийн хаягаар “WS1369791052 Ачааны автомашины дугуйнуудын дуудлага худалдаа” бүхий гарчигтайгаар хүлээн авна.

Дуудлага худалдаа

  • Худалдан авах санал хүлээн авах хугацаа дууссанаар санал хүлээн авах ажиллагаа зогсоно.
  • Дуудлага худалдаа явагдах сүүлийн өдөр болох 07 сарын 30-ний өдрийн 17 цагаас хойш оролцогчдын саналыг нээж хамгийн өндөр худалдан авах үнэ санал болгосон оролцогчийг тогтооно.
  • Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудаст бичсэн үнийг НӨАТ-гүй үнийн санал гэж ойлгоно.

Дуудлага худалдааны ялагч, түүнтэй холбогдох

Хамгийн өндөр санал болгосон оролцогч нь дуудлага худалдааны ялагч болж, дуудлага худалдаагаар худалдан авсан хөрөнгийн үнийг ажлын гурав хоногийн дотор Оюу Толгой ХХК-ийн ХААН БАНК дахь 5601001018 тоот дансанд шилжүүлнэ. Дуудлага худалдааны ялагч нь санал болгосон үнэ болон ногдох НӨАТ-ыг энэ зард заасан хугацаанд багтаан дээр дурдсан дансанд шилжүүлснээр худалдан авсан хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болно. Энэ зард заасан хугацаанд санал болгосон үнийг төлөөгүй тохиолдолд тус үнийн саналыг хүчингүйд тооцож дараагийн хамгийн өндөр үнийн санал өгсөн ялагчид худалдан авах эрх нь шилжинэ.

Анхаарах зүйлс

  • Худалдан авах санал хүлээн авах хугацаанаас хойш ирүүлсэн саналыг тооцохгүй буюу үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулахгүй болно.
  • Дуудлага худалдааны анхны үнэд НӨАТ ороогүй тул худалдан авагч төлбөрөө шилжүүлэхдээ НӨАТ-ыг тооцож өгсөн үнийн санал дээрээ нэмж шилжүүлнэ гэдгийг анхаарна уу.
  • Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн өмчлөгч нь үнийн санал хүлээн авах хугацааг сунгах, дуудлага худалдаа явуулахаас татгалзах, худалдан авах үнийн санал дуудлагаар худалдах хөрөнгийн өөрийн өртгөөс доогуур бол үнийн саналыг хүлээн авахаас татгалзах эрхтэйг анхаарна уу.
  • Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгөнүүд нь тодорхой элэгдэлтэй тул та дуудлага худалдаанд оролцохоос өмнө тухайн хөрөнгөнүүдийг сайтар үзэж, шалгаж, авах эсэхээ бүрэн шийдсэний дараа мөн санал болгох дүнгээ энэ зард заасан хугацаанд төлөх бүрэн итгэлтэй үед дуудлага худалдаанд оролцоно уу.
  • Дуудлага худалдаанд оролцогч нь эдгээр анхаарах зүйлсийг бүрэн ойлгож, худалдан авах төлбөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд оролцоно уу.
  • Уурхайн талбар дээрээс худалдан авагч өөрийн зардлаар, өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.
  • Тухайн тоног төхөөрөмжүүдийг уурхайн талбар дээр очиж үзэхдээ хөдөлмөр хамгааллын гутал, малгай болон нүдний шилтэй ирнэ үү.
  • Уурхайн талбар дээр ирэхээс өмнө дээрх утсаар мэдэгдэж орох зөвшөөрөл авсан байна.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР