Forklift and battery (MCS)
Захиалагч: М-Си-Эс Кока-Кола ХХК
Тендерийн дугаар: MCSCC 2019-02
Зарласан огноо: 2019.01.23
Хаах огноо: 2019.01.30
1. Захиалагч эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг Сэрээт ачигч, батарей болон түүний цэнэглэгч худалдан авах нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Захиалагч шалгарсан нийлүүлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллана.
№ |
Төрөл |
Ачааны даац |
Тоо ширхэг |
1 |
Сэрээт ачигч (сууж жолооддог) |
1500 кг |
4 |
2 |
Босоо сэрээт ачигч (зогсож жолооддог) |
1000 кг |
1 |
3 |
Сууж жолооддог сэрээт ачигчийн нэмэлт батарей |
|
4 |
2. Оролцогчид тавигдах шаардлага
Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагууд бүрэн хангасан байна. Үүнд:
- Монгол Улсын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
- Тендерт заасан чиглэлээр сүүлийн 2 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд байх
- Тухайн брэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэгч нь тухайн салбартаа 5-10 жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх
- Тухайн брэндийн бүтээгдэхүүнийг Монгол улсад борлуулах албан ёсны эрхтэйг батлах гэрчилгээтэй байх
3. Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.
Нэр, албан тушаал: |
Т.Сүх-Эрдэнэ, Худалдан авалтын ажилтан |
Хаяг: |
Улаанбаатар хот, БЗД 10-р хороо, Амгалан 13260, Гачууртын зам 104 |
Утас: |
88111967 |
Имэйл: |
4. Бүрдүүлэх материал
Зөвхөн шаардлага хангасан оролцогч баримт бичиг худалдаж авах эрхтэй ба дараах материалыг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны дотор бүрдүүлэн авч болно.
- Тендер шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн албан тоот
- Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Доор заасан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй [50,000] төгрөгийн хураамж төлсөн баримт
Банк: |
Худалдаа Хөгжлийн Банк |
Дансны нэр: |
М-Си-Эс Кока-Кола ХХК |
Дансны дугаар: |
499027150 |
5. Тендер өгөх
- Хаяг: Энэхүү урилгын 3-т заасан хаяг
- Огноо: 2019 оны 02 дугаар сарын 15-ны 18:00 цагаас өмнө
Нээлтэд зөвхөн Тендерийн хорооны гишүүд байлцаж, тендерийг хүлээн авсан өдөр хаалттай нээнэ.
6. Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцна.