1 CHINA FINDS OIL IN ASIA’S DEEPEST ONSHORE WELL, NEARLY 9,000 METERS UNDERGROUND WWW.RT.COM PUBLISHED:2020/01/22      2 DEFENSE, FOREIGN AND FINANCE MINISTERS RETAIN THEIR POSITIONS IN NEW RUSSIAN GOVERNMENT WWW.RT.COM PUBLISHED:2020/01/22      3 MONGOLIA EXPORTS 6.5 MLN BARRELS OF CRUDE OIL IN 2019 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2020/01/22      4 MOODY'S AFFIRMS MONGOLIA'S B3 RATING AND STABLE OUTLOOK WWW.MOODYS.COM PUBLISHED:2020/01/22      5 OVER 216 THOUSAND HOUSEHOLDS EXPRESS REQUESTS TO PURCHASE APARTMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2020/01/22      6 MINING SECTOR CONTRIBUTION TO BUDGET REACHES MNT 2.6 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2020/01/22      7 THE DYNAMIC ‘PASSIVE HOUSING SOLUTION’ FOR MONGOLIA’S GER DISTRICTS WWW.NEWS.MN PUBLISHED:2020/01/22      8 BOM: EXTERNAL DEMAND MAY SLOW GROWTH IN MINING SECTOR WWW.ZGM.MN PUBLISHED:2020/01/22      9 MINING AND THE MAKING OF A SACRIFICE ZONE IN MONGOLIA WWW.TOWARDFREEDOM.ORG PUBLISHED:2020/01/21      10 FINANCE MINISTER OF MONGOLIA SIGNS LOAN AGREEMENT WITH CHINA’S EXIM BANK VICE PRESIDENT WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2020/01/21      ТАТВАРЫН ОРЛОГО 1.5 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2020/01/22     УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ТӨСВИЙН ОРЛОГО 2019 ОНД 18,6 ХУВИАР ӨСЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2020/01/22     УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД 197 МЯНГА ГАРУЙ ИРГЭН 10.5 МЯНГАН ГА ГАЗАР ӨМЧИЛЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2020/01/22     АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙГ ХОЁРДУГААР САРЫН 1-НЭЭС 25-30 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭХ ШИЙДВЭР ГАРГАЛАА WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2020/01/22     АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ОРЛОГО 10.2 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2020/01/22     ИРГЭДИЙН ХҮЛЭЭЛТ ДОЛЛАРЫН ХАНШИД НӨЛӨӨЛСӨН ҮҮ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2020/01/22     УГААСАН НООЛУУРЫН ЭКСПОРТ ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2020/01/22     "ДУБАЙ -2020" ДЭЛХИЙН ЭКСПОД МОНГОЛ УЛС ОРОЛЦОНО WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2020/01/22     ОУВС: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 2020 ОНД ӨМНӨХ ОНООС ЭРЧИМЖИЖ, 3.3 ХУВЬД ХҮРЭХ ТӨЛӨВТЭЙ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2020/01/21     2019 ОНД АГААРЫН ТЭЭВРЭЭР ЗОРЧИГЧДЫН ТОО НЭМЭГДСЭН Ч ОЛОН УЛСАД ЗОРЧСОН НИЙТ ИРГЭДИЙН ТОО БУУРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2020/01/21    

supply tender /ОТ/

Баяжуулах үйлдвэрийн шугам хоолой болон туузан дамжуулагчийн дамарны засвар үйлчилгээ ханган нийлүүлэх тухай

Тендерийн дугаар: WS2060348270
Нээх огноо: 2019-11-05 09:00
Хаах огноо: 2019-11-19 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:
 

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) чадавхи, туршлагатай компаниудыг “Баяжуулах үйлдвэрийн шугам хоолой болон туузан дамжуулагчийн дамарны засвар үйлчилгээ” ханган нийлүүлэх тендерт Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай

Үйлчилгээ үзүүлэгч нь дараах үйлчилгээг ханган нийлүүлэх ба үүгээр хязгаарлагдахгүй.

I. Баяжуулах үйлдвэрийн шугам хоолойг Оюу толгой Уурхайн цогцолбороос гадна өөрийн засварын газарт засах болон зассан хоолойг Уурхайн цогцолборт суурилуулах.

Шугам хоолойн дотор гадаргууг хамгаалах засварын ажлын цар хүрээ:

  • Гэмтлийг оношилж, засварыг тодорхойлох
  • Хуучин хамгаалалтын доторлогоо салгах
  • Гадна, дотор гадаргууг цэвэрлэх
  • Үл эвдэх (NDT) болон Хэт авиан (UT) сорил
  • Гадаргуугийн тэгш/гөлгөр байдлын шалгалт
  • Гадна, дотор анхдагч хамгаалалт түрхэх
  • Гадна талыг будах
  • Доторлогоо наах (халуун, хүйтэн, керамик)
  • Баталгаа гаргах
  • Баглаа боодол

Ган хоолой засварын хувьд шаардлагатай бол хийх нэмэлт ажил, гаргаж өгөх мэдээллүүд:

  • Гэмтлийг оношилж тогтоох
  • Хийгдэх засварыг тодорхойлж, батлуулах 
  • Үйлдвэрийн зураг гаргах
  • Гагнуурын ажлын шаардлагуудыг гаргаж өгөх
  • Засварын чанарын баталгаажуулалтын мэдээлэл
  • Гагнуурчны ур чадварын мэдээллийг гаргаж өгөх

II. Газраас дээш байрлалтай болон тоног төхөөрөмжинд суурилагдсан туузан дамжуулагчийн дамрыг Оюу толгой Уурхайн цогцолборын өөрийн засварын газарт засах болон зассан дамтрыг уурхайн цогцолборт суурилуулах.

Дамарны төрлүүд: Чиглэл өөрчлөгч, холбогч, хөтлөгч, хөмрөгч, төгсгөлийн гэх мэт.  (Bend, snub, head bend, head, tripper bend, tripper head, tail, take up, tail drive, take up drive, head drive, drive C and Drive AB etc.)

Доторлогооны төрлүүд: Зөвхөн халуунаар нааж доторлох: HV Non Drive PU, HV Non Drive PU (Smooth ceramic), HV SAR Diamond Groove, HV Drive Ceramic etc.

Дамарны стандарт засварын хийгдэх ажлууд:

  • Гэмтлийг оношилж тогтоох
  • Резинийг салгаж, цэвэрлэх
  • Дамар/Гадаргуу шалгалт (Үл эвдэх сорил ба зузаан хэмжилт)
  • Хагарал/ан цавыг шалгалт
  • Гадаргуугийн тэгш/гөлгөр байдлын шалгалт
  • Дамар бэлдэх
  • Халааж наах (резин)
  • Резиний хатуурлыг шалгах
  • Ховил гаргах
  • Баглаа боодол

Шаардлагатай үед авах нэмэлт үйлчилгээ:

  • Холхивч солих
  • Холхивчны үүрийг шалгах (шаардлагатай бол солих)
  • Түгжих элемент
  • Дамар/Бүрээс засах

 Үйлчилгээ үзүүлэгч нь дараах шаардлагыг хангах ёстойҮүнд:

1. Үйлчилгээ үзүүлэгч нь доорх шаардлагыг засварын газартай байх ёстой. Үүнд:

  • Гэрэлтүүлэг, халаалтын тохиромжтой системтэй
  • Тоос, чийгийн зохистой хяналт хийдэг, цэвэрхэн, эмх цэгцтэй
  • Ажилчдын амрах болон ариун цэврийн өрөөтэй
  • Засвар хийхэд шаардлагатай багаж хэрэгслээр тоноглогдсон
  • Тусгаарлалт, аюулгүй ажиллагааны тэмдэг тэмдэглэгээ сайтар хийгдсэн
  • Өргөх төхөөрөмжийг холбогдох эрх бүхий төрийн байгууллагаар баталгаажуулж, бүртгүүлсэн
  • Цахилгаан тоног төхөөрөмжийг  холбогдох эрх бүхий төрийн байгууллагаар баталгаажуулж, бүртгүүлсэн
  • Хэмжих хэрэгслүүд бүртгэгдсэн, шалгалт тохируулга тогтмол хийгддэг
  • Өндөр даралтын багаж хэрэгсэл нь хэрэглэхийн өмнө тодорхой интервалтайгаар шалгагддаг

2. Үйлчилгээ үзүүлэгч нь дараах тоног төхөөрөмж, ур чадвартай байх:

  • Гадаргуугийн тэгш/гөлгөр байдлын шалгагч
  • Цавуу, наах бодисын зохистой хадгалалтын стандарт
  • Гадаргуугийн цэвэрлэгээ (Sand blast)-ний өрөө
  • Тохиромжтой агуулахад хадгалсан боловсруулаагүй резин
  • Ажилтнууд гадаргуу хамгаалалтын сургалтад сууж мэргэшсэн байх
  • Чанарын хяналт болон ЭМААБО-ны ажилтантай байх

а. Шугам хоолой засварын хувьд:

  • Хүйтнээр доторлогоо наах тоног төхөөрөмж
  • Үл эвдэх сорил хийх журам, сургалт
  • Гагнуурын журам
  • Будгийн ажлын журам

б. Дамар засварын хувьд:

  • СХЗГ-аас автоклав ашиглах зөвшөөрөл авсан байх
  • Резин боловсруулах автоклав
  • Резиний зузаан шалгагч
  • Хатуурлын зэрэг хэмжигч
  • Ховил гаргагч

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид доор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*;
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм* [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, ашиг сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.]
  • Аудитлагдсан компанийн санхүүгийн тайлан сүүлийн 3 жилээр*
  • Компанийн дүрэм
  • Нийгмийн даатгалын тайлан сүүлийн 3 сар
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Ижил төстэй ажил хэрэгжүүлж байсан Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Тусгай зөвшөөрлүүд
  • Ажилчдын товч танилцуулга
  • Өмнө нь хэрэгжүүлж байсан ижил төстэй ажлын үнийн дүн болон хэрэгжүүлсан хугацаа

Сонирхсон ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд https://oyu-supplierdatabase.ot.mn/  цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2019 оны 11-р сарын 19-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР