1 PRESIDENT’S BAN ON SOCIAL INSURANCE FUND PASSES MPP CAUSUS WWW.ZGM.MN PUBLISHED:2019/12/10      2 ASPIRE MINING SIGNS NON-BINDING MOU WITH SINOSTEEL MEC WWW.ZGM.MN PUBLISHED:2019/12/10      3 MONGOLIA SIGNS MOU FOR THE APPLICATION OF CUBAN PRODUCT BIORAT WWW.CUBANEWS.ACN.CU PUBLISHED:2019/12/10      4 EMERGENCY MANAGEMENT AGENCY WORKING TO OPEN ASGAT SILVER DEPOSIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/12/10      5 MEMORANDUM SIGNED FOR JOINT ESTABLISHMENT OF SOLAR POWER STATION WITH ROK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/12/10      6 COPPER PRICE RALLY BUILDS ON ALL-TIME HIGH CHINA IMPORTS WWW.MINING.COM PUBLISHED:2019/12/10      7 CHINA LAUNCHES MULTI-BILLION-DOLLAR OIL & GAS PIPELINE COMPANY WWW.RT.COM PUBLISHED:2019/12/10      8 MONGOLIA EXPORTS 40 THOUSAND TONS OF MEAT WWW.NEWS.MN PUBLISHED:2019/12/10      9 ADB APPROVES SECOND LOAN FOR DECREASING UB’S AIR POLLUTION WWW.NEWS.MN PUBLISHED:2019/12/10      10 ERD FILES PFS FOR BAYAN KHUNDII GOLD DEPOSIT WWW.ZGM.MN PUBLISHED:2019/12/10      ТЕЛЕВИЗ ҮЗЭГЧДИЙН ТОО ЦӨӨРСӨН НЬ ЗАР СУРТАЛЧИЛГААНААС ОЛОХ ОРЛОГО БУУРАХАД НӨЛӨӨЛЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/10     “ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД ХӨТӨЛБӨР”-ИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ХОЁР ДАХИН НЭМЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/10     "2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС НДШ-ИЙГ 25 ХУВЬ БОЛГОН НЭМЭГДҮҮЛЭХ ГЭЖ БАЙГААГ 23-ААР НЬ ҮЛДЭЭХЭЭР БОЛЖ БАЙНА" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/12/10     АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨХ МОНГОЛЫН 10 КОМПАНИ ШАЛГАРЛАА WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/10     ТОГТВОРГҮЙ УЛСУУДЫН ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС 179 УЛСААС 130-Д ЖАГСАЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/12/10     ОЛОН УЛСЫН НИСЛЭГИЙГ ДАМЖИН ӨНГӨРҮҮЛСНИЙ ОРЛОГООС МОНГОЛ УЛС 165 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/12/10     ЗЭСИЙН ХАНШ 6000 АМ.ДОЛЛАР ДАВЛАА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/10     34,8 САЯ ТН НҮҮРС ЭКСПОРТОД ГАРГАЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/10     XI САРД ЧУЛУУН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 24 ХУВИАР БУУРЧ, 2.45 САЯ ТОНН БОЛОВ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/10     УЛААНБААТАР ОРОН СУУЦНЫ ҮНЭ ХЭТ ӨНДӨР АЗИЙН ХОТУУДЫН НЭГТ ТООЦОГДЛОО WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/12/10    

supply tender /ОТ/

Мужааны ажил үйлчилгээ ханган нийлүүлэх тухай

Тендерийн дугаар: 6000750941
Нээх огноо: 2019-11-13 09:00
Хаах огноо: 2019-11-27 18:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:
 

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Мужааны ажил үйлчилгээ ханган нийлүүлэх” тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

Ханган нийлүүлэгч нь Оюу толгойн хэлтэс нэгжүүдэд захиалгын дагуу модоор төрөл бүрийн тавилга, эд хогшлыг хийж нийлүүлэх ба Өмнөговь аймгийн Ханбогд суманд уг ажил үйлчилгээг гүйцэтгэхэд шаардагдах модон эдлэлийн мужааны цехтэй байна.

Ерөнхий шаардлагууд:

  • Энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт нь зөвхөн Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчидэд хамааралтай болно. Оюу толгойн Ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх бодлогын дагуу Өмнөговийн ханган нийлүүлэгч гэж доорх шаардлагыг хангасан үндэсний ханган нийлүүлэгчийг хэлнэ. Үүнд:
    • Өмнөговь аймагт бүртгэлтэй байх,
    • Өмнөговь аймагт бараа үйлдвэрлэдэг, нийлүүлдэг, эсвэл үйлчилгээ үзүүлдэг байх,
    • Нийт үндсэн ажилтны 75-аас дээш хувь нь Өмнөговь аймагт амьдарч, ажилладаг Монгол Улсын иргэн байх,
    • “Оюу толгой” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж буй тухайн байгууллагын төв эсхүл салбар нь Өмнөговь аймагт бүртгэлтэй байх
  • Өмнөговь аймаг/сумын засаг захиргааны тодорхойлолт дээр үндэслэн энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэт зарлагдснаас хойш Өмнөговь аймагт бүртгүүлсэн аливаа ханган нийлүүлэгчийг хүчингүйд тооцно

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (аудитаар баталгаажсан хуулбар) 
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
  • Тухайн аймаг, сумын засаг захиргаанаас авсан тухайн захиргаанд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдагыг баталгаажуулсан “Аж ахуйн нэгж”-ийн тодорхойлолт

*Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Дээрх ажил үйлчилгээг шаардлагад нийцүүлэн Ханбогд суманд үйлдвэрлэх болон үйлчилгээг үзүүлэх өөрийн чадамж, хүн хүчний чадлын талаарх мэдээлэл ирүүлэх
  • Ижил төстэй ажил хийж гүйцтэгэсэн өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  • Холбогдох тусгай зөвшөөрлийн хуулбар

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи ба/эсвэл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2019 оны 11-р сарын 27-ны 18:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР