Орон сууцны үнийн ерөнхий индекс өмнөх сараас 0.4 нэгж хувиар буурчээ www.bloombergtv.mn
“Тэнхлэг зууч” компаниас нэгтгэж танилцуулдаг орон сууцны үнийн ерөнхий индекс гуравдугаар сард 1.058 нэгж болж, өмнөх сараас 0.4 нэгж хувиар буурлаа.
Ерөнхий индекс өмнөх сараас ийнхүү буурахад хуучин орон сууцны үнийн индекс 0.08 хувиар буурсан нь гол нөлөө үзүүлжээ. Харин шинэ орон сууцны үнийн индекс 0.95 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн ерөнхий индекс өмнөх оны мөн үеэс 3.17 хувиар өсжээ.
Ерөнхий индекс өсөхөд хуучин орон сууцны үнийн индекс 4.42 хувиар, шинэ орон сууцны индекс 3.76 хувиар өссөн нь нөлөөлсөн болохыг “Тэнхлэг зууч” компани мэдээллээ. 2019 оны гуравдугаар сарын үнийн индексийг тооцохдоо зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин 4523 орчим орон сууцны мэдээллийг хамруулсан байна.
Нийтэлсэн огноо2019-04-18