Эдийн засгийн бодлогын чуулган 2019: Санхүүгийн салбарын дархлааг бэхжүүлэх асуудлаар хэлэлцэв www.bloombergtv.mn
"Монголбанк валютын ханшийн огцом савлагаа үүсгэхгүй байх бодлого баримталж байна" гэж Эдийн засгийн бодлогын чуулганы үеэр мэдээллээ.
2019 он гарснаас хойш Төв банкнаас 600 гаруй сая ам.долларыг валютын захад нийлүүлээд байна.
Дотоодын банкны салбар, тогтвортой, хэвийн ажиллаж байгаа гэсэн дүгнэлтийг олон улсын байгууллагууд гаргасан гэж Төв банк мэдээллээ. Мөн банкнуудын нэмэгдүүлсэн өөрийн хөрөнгө хуулийн дагуу бүртгэгдсэний дараа банкны систем бүрэн эрүүлжиж байна гэж ойлгож болно гэж Төв банкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцолсон юм. Мөн чанаргүй зээлийг бууруулах хүрээнд бизнесийн орчны тогтвортой байдлыг Төрөөс хангах нь зүйтэй гэж шинжээчид байр сууриа илэрхийллээ.
Нийтэлсэн огноо2019-04-22