Замын сангийн 2.2 тэрбумын төсөвтэй замын ажил үргэлжилж байна www.eagle.mn
Нийслэлийн Замын сангийн 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн II хороо, 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэл 1.7 км авто зам барьж байгаа.
Тус замын ажлыг “Билэгт зам” ХХК гүйцэтгэж байгаа аж. Уг зам нь долоон метрийн өргөнтэй, хоёр эгнээ, хоёр талдаа 1.5 метрийн өргөн явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй байх юм байна. Энэхүү замын доогуур 280 метр орчим цахилгааны шугам давхцсан байгаа гэнэ. Үүнийг шилжүүлэх ажил хүлээгдэж байгаа бөгөөд яаралтай шилжүүлчихвэл долдугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулах боломжтой юм байна.
Нийтэлсэн огноо2019-05-14