1 MONGOLIAN PRESIDENT'S RESIGNATION SETS STAGE FOR EARLY ELECTION WWW.REUTERS.COM PUBLISHED:2026/11/21      2 CHINA-MONGOLIA-RUSSIA PASSENGER TRAIN SERVICE TO BE LAUNCHED SOON WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/21      3 55 MONGOLIAN STUDENTS RECEIVE OUTSTANDING CAMBRIDGE LEARNER AWARDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      4 MONGOLIA RANKS 42ND GLOBALLY IN E-GOVERNMENT DEVELOPMENT INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      5 GOVERNMENT PROPOSES REMOTE ONLINE NOTARY SERVICES, FEE EXEMPTIONS FOR VULNERABLE GROUPS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/21      6 AS KHURELSUKH STEPS DOWN, CHAIRMAN BYAMBATSOGT WILL EXERCISE PRESIDENTIAL POWERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      7 MONGOLIA INFLATION HITS 13.4% AS MINING GROWTH OUTPACES HOUSEHOLD INCOME WWW.EBC.COM PUBLISHED:2026/11/19      8 STARLINK DIRECT-TO-CELL GOES LIVE IN MONGOLIA VIA MOBICOM WWW.BASENOR.COM PUBLISHED:2026/11/19      9 PRIME MINISTER UCHRAL ORDERS AUDIT OF MPP FINANCES SINCE 2018 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      10 NUMBER OF STATE-OWNED ENTERPRISES TO BE REDUCED TO 85 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/19      ИРЭХ ОНД 142 СУРГУУЛЬ, 72 ЦЭЦЭРЛЭГ, 39 ДОТУУР БАЙР БАРИНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛД “РИО ТИНТО” ГРУППИЙН БАГ ИРНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     ПРОКУРОР АСАН Э.АМАРБАТ НАРЫН ХЭРГИЙГ УДШ-ЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛ, ОРОСЫН ЭРДЭМТЭД “ЭГИЙН ГОЛЫН УЦС” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ДҮГНЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/21     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     Г.ТЭМҮҮЛЭН: ХАР ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ЗУРГААН ХҮН ХОЛБОГДСОНЫГ ШАЛГАЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     Ш.АЛТАНТУЯА АГСНЫ ААВ С.ШААРИЙБУУ ГУАЙН ЦУГЛУУЛЖ БУЙ ГАРЫН ҮСЭГ 100 МЯНГА ХҮРЛЭЭ НИЙТЭЛСЭН:2026/11/19     ҮНЭТ ЦААСНЫ ГҮЙЛГЭЭ 865.0 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     БИТҮҮМЖЛЭГДСЭН АВТОМАШИНЫГ ЗАРЖ, 375 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     “FULHAM”-ТЭЙ ХАМТРАХ ШИЙДВЭРИЙГ ЗГ ГАРГАЖ, МӨНГИЙГ НЬ САНГИЙН ЯАМ ШИЛЖҮҮЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Bloomberg awards 2018"-ийн "Шилдэг гүйцэтгэх захирал" - “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес www.bloombergtv.mn

“Bloomberg Awards 2018”-ийн "Шилдэг Гүйцэтгэх захирал” номинацид Хасбанкны Ерөнхий захирал Г.Амартүвшин, “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес, Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай нэр дэвшсэнээс “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес "Шилдэг Гүйцэтгэх захирал"-аар шалгарлаа.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АРМАНДО ТОРРЕС
“Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торресийн удирдлага дор “Оюу Толгой” ХХК 2018 онд татвар, хураамж, бусад төлбөрт 322 сая ам.доллар, үндэсний худалдан авалтад 439 сая ам.доллар зарцуулжээ. Энэ хугацаанд хүдэр боловсруулахад дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас гурав дахин бага ус ашиглаж, хэрэглэсэн усны 88 хувийг дахин ашигласан байна. Үүний дүнд Олон улсын санхүүгийн корпораци “Шилдэг ус хэмнэгч” байгууллагаар шалгаруулжээ. Монголын дотоодын компаниудтай хамтран ажиллаж, үйл ажиллагааны худалдан авалтын 78 хувийг эдгээр компаниас хийж байна.
 
ХАСБАНКНЫ ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Г.АМАРТҮВШИН
Компанийн засаглал, нийгмийн хариуцлагаар салбартаа тэргүүлэгч Хасбанк нь орон даяар үйл ажиллагаа явуулж буй 89 салбар нэгж, цахим сувгаар дамжуулан 700 мянга гаруй харилцагчдадаа санхүүгийн үйлчилгээг хүргэж Монгол Улсынхаа нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Олон улсын үнэлгээний “Fitch”, “Moody’s” агентлагуудаас Хасбанкны зээлжих зэрэглэлийг 2018 оны эхэнд Монгол Улсын зэрэглэлтэй адил “Тогтвортой”-оос “Эерэг” төлөв рүү шилжүүлж, “B3” болгон сайжруулснаар Хасбанк системдээ хамгийн сайн зэрэглэлтэй банкнуудын нэг болоод байгаа юм. 2018 оны байдлаар Хасбанкны нийт хөрөнгө гурван их наяд 85 тэрбум төгрөг болсон нь сүүлийн таван жилд 1.4 дахин өссөн үзүүлэлт болж байна. Мөн энэ хугацаанд тус банк зээлийн багцаа 1.4 дахин өсгөжээ.
 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.АЛТАЙ
2018 онд Монголын Хөрөнгийн бирж 210 тэрбум төгрөгийн хувьцаа арилжсанаас 23 хувь нь шинэ хувьцаат компаниудын арилжаа байв. 2018 онд “ЛэндМН ББСБ” ХК, “Мандал даатгал”, “Ард даатгал”, “Монгол базальт” компаниуд Монголын Хөрөнгийн биржид IPO гаргасан бөгөөд мөн анхны давхар бүртгэлээ хийгээд байна. Түүнчлэн Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development” компани Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгүүлээд байгаа юм.


Нийтэлсэн огноо2019-05-14