УУХҮЯ: Хүчин төгөлдөр байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 43.5 хувь нь хайгуулынх www.bloombergtv.mn
“Оюу Толгой” төслийн хувьд үндсэн зээлээ 2029 он гэхэд төлж дуусаад ногдол ашиг өгөх хуваарьтай байгаа талаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Ц.Түмэнцогт мэдээллээ.
Улсын хэмжээнд 2975 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Үүний 43.5 хувь нь хайгуул, 56.5 хувь нь ашиглалтынх болохыг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. Одоогоор зөвхөн сонгон шалгаруулалтаар хайгуулын лиценз олгож байгаа аж. Хамгийн сүүлд шинээр ашиглалтын гурван лиценз олгожээ. Цаашид хайгуулын салбарт түлхүү хөрөнгө оруулалт татах сонирхолтой байгаа талаар Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээллээ.
Нийтэлсэн огноо2019-05-15