НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 25824 азтан тодорчээ www.eagle.mn
Өчигдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол "Боловсрол" суваг телевизээр үзэгчдэд хүрсэн. Энэ удаагийн тохиролд долоодугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, 2019 оны наймдугаар сарын 17-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 25,838,433 баримт хамрагдсанаас:
10 сая төгрөгийн 2
5 сая төгрөгийн 23
1 сая төгрөгийн 254
100 мянган төгрөгийн 2304
30 мянган төгрөгийн 23241 баримт тохиролд таарч, нийт 25,824 иргэн азтан боллоо. Супер азтан азтан 50 сая төгрөг хожих байсан ч тодорсонгүй.
Нийтэлсэн огноо2019-08-19