1 TRUMP-BACKED CRITICAL MINERALS DEALS FACE GROWING PRESSURE AFTER BLUE WAVE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/11/09      2 TDB INVESTS USD 30 MILLION IN A THREE-YEAR TECHNOLOGY TRANSFORMATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      3 MONGOLIA, US DISCUSS EXPANDING COOPERATION IN VOCATIONAL EDUCATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      4 TMK SMASHES MONGOLIAN GAS RECORD AS 30-YEAR LICENCE BECKONS WWW.THEAGE.COM.AU PUBLISHED:2026/11/09      5 PRESIDENT OF MONGOLIA CONFERS THE ORDER OF CHINGGIS KHAAN ON THE MAS WWW.NEWS.MN PUBLISHED:2026/11/09      6 MONGOLIA TO BUILD SECOND AIR NAVIGATION CENTRE IN SAINSHAND BY 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      7 EXPERTS DISCUSS MONGOLIA’S FRESHWATER RESOURCES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      8 COUNTRY RICH WITH LIVESTOCK, BUT POOR HERDERS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/11/08      9 PUREVDAGVA ELECTED ULAANBAATAR MPP COMMITTEE CHAIR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/08      10 KAKAO ENTERPRISE TO SUPPORT MONGOLIA'S PUBLIC CLOUD TRANSITION, INCLUDING LOCAL TALENT DEVELOPMENT WWW.FINANCE.BIGGO.COM PUBLISHED:2026/11/07      УЛААНБААТАР ХОТЫН ЗУРГААН ТӨРЛИЙН ТАТВАРЫГ 50 ХУВЬ БУУРУУЛАХ ХОТЫН ДАРГЫН САНААЧИЛГЫГ НИТХ ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НООГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     100 САЯАС ДЭЭШ ХАХУУЛЬ АВБАЛ БҮХ НАСААР ХОРИХ САНАЛЫГ 100 МЯНГАН ИРГЭН ДЭМЖЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 33.5 ХУВИАР ӨСӨЖ, 28.8 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-Д 558.3 ТЭРБУМЫН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     "ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСӨЛ ДЭЭР Х.НЯМБААТАРААС ГАДНА 5 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     ЗАМЫН-ҮҮДЭД АЧААНЫ ЦАХИЛГААН АВТОМАШИНД ЗОРИУЛСАН НОГООН ГАРЦ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ОНЫ ЭХНИЙ 11 САРЫН БАЙДЛААР 11,7 САЯ ТН АЧАА ТЭЭВЭРЛЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     САЙНШАНД ДАХЬ АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Дэлхийн шилдэг үйлчилгээг Монголд нэвтрүүллээ www.zgm.mn

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани Mining forum-2019 олон улсын хэлэлцүүлэг, үзэсгэлэнг зохион байгуулж байна. Хоёр дахь удаагаа зохион байгуулж буй тус форумаар уул уурхайн салбарын шинэ техник, технологи эрчимжсэн хариуцлагатай уул уурхайг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх олон чухал асуудлыг хэлэлцэх юм. Энэ удаагийн форумын үеэр “Катерпиллар” корпорацийн олон улсын экспертүүд технологийн сургалт явуулж, туршлага хуваалцах бөгөөд уул уурхайн 80 гаруй байгууллагын 200 орчим зочин хамрагдсан байна. Өмнөх жилийн форум “хамтдаа хөгжье” уриан дор болж өнгөрсөн бол энэ жилийнхийг “Бид бэлэн, харин та” уриатайгаар зохион байгууллаа. Форумыг санаачлагч, ерөнхий зохион байгуулагч “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК нь “Катерпиллар”-ын Монгол дахь цорын ганц албан ёсны дилер агаад 1996 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Тус компани нь уул уурхай, барилга, дэд бүтэц, эрчим хүчний салбарт тоног төхөөрөмж нийлүүлж, бүтээгдэхүүн дэмжих үйлчилгээ үзүүлдэг. Энэ удаа тэд бүтээгдэхүүн болон үйлчилгээнийхээ төрлийг нэмж шинээр “Mеталл хийц боловсруулах төв”-ийг байгуулсан байна. Тус төв нь хүнд машин механизмын эд анги болон жижиг хэрэгслүүдийг өнгөлж, сэргээн засварлаж, боловсруулах хамгийн сүүлийн үеийн тоон болон автомат удирдлага бүхий тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон. Энэ талаар “Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК”-ийн гүйцэтгэх захирал Кэлвин Эндрью Кокэнин “Монгол Улсад дэлхийн жишигт нийцсэн метал хийц боловсруулах төвийг нээлээ. Ингэснээр уул уурхайн тоног төхөөрөмжүүдэд эд ангийн чанартай засвар хийх боломжтой болно. Түүнчлэн компьютерийн хяналтаар нарийн зоролтууд хийдэг ховор, нарийн тоног төхөөрөмжүүд суурилууллаа. Энэхүү төвийг нээснээрээ харилцагч нартаа том тус хүргэж чадна. Учир нь эвдэрч элэгдсэн эд ангиудыг сэргээн засварлаж, дахин ашиглах боломжийг бүрдүүлэх юм. Энэ нь эдийн засгийн ашигтай бөгөөд байгууллагын санхүүд эерэг нөлөө үзүүлнэ” хэмээн онцлов.
 
ЖОЛООГҮЙ УХААЛАГ МАШИН УУЛ УУРХАЙД АЖИЛЛАДАГ БОЛСОН
 
“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн технологи, дижитал шийдлийн газрын захирал Х.Уянгаас “Катерпиллар” компанийн техникийн талаар тодрууллаа.
 
-Манай компани Mining forum олон улсын хэлэлцүүлгийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Тус өдөрлөг нь уул уурхайн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж болон технологийн шийдлийг олон нийтэд танилцуулж, туршлага солилцдог ач холбогдолтой. Ер нь уул уурхайн үйлвэрлэлийн эцсийн цэг нь бүрэн автомат тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаа явуулахад чиглэдэг. Ингэснээр осол аваар гарахгүй, чанартай, хүртээмжтэй ажиллах боломж бүрддэг юм. 2012 оноос хойш “Катерпиллар” компанийн 300 орчим машин дэлхийн найман оронд бүрэн автомат үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь жолоочгүй ухаалаг машин уул уурхайн ажил гүйцэтгэж байна гэсэн үг. Манай улсад 2012 оноос хагас автомат шийдлийг “Оюутолгой” ХХК нэвтрүүлэн, ажиллаж ирсэн. Түүнчлэн, 2018 оноос Монголд Cat Get Connect хөтөлбөр хэрэгжиж, 700 орчим ухаалаг машинаар алсын зайнаас байршил тогтоох, мото цаг, түлшний зарцуулалт зэрэг мэдээллийг дамжуулдаг өндөр технологи нэвтэрсэн. Ингэснээр техникүүдийг төлөвлөгдөөгүй сул зогсолт, томоохон эвдрэлээс урьдчилан сэргийлж, машин техникээ бүрэн хяналтдаа байлгах боломжийг харилцагчдадаа олгосоор байна.


Нийтэлсэн огноо2019-09-11