Британийн элчин сайдын яам нь 9-р сарын 21-ний Бямба гарагт зохион байгуулагдах Inspireme Festival-д та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. www.mongolianbusinessdatabase.com
Энэхүү цогц арга хэмжээний бизнесийн түншлэлийг дэмжих хэсэгт ИБУИНВУ-с Монгол улсад суугаа элчин сайд Филип Малон, БСШУСЯ-ны мэргэжилтэн болон Их Британиас хүрэлцэн ирсэн боловсролын компаниудын төлөөлөл яриа хийх болно. Уг семинар нь Их Британийн боловсролын бүтээгдэхүүн үйлчилгээ сонирхож байгаа, тус улсын компаниудтай хамтран ажиллах хүсэлтэй эсвэл Их Британийн боловсролын салбарын талаар илүү ихийг мэдэхийг хүссэн Монголын боловсролын салбарт ажиллаж буй багш, эрдэмтэн судлаач, бизнесийн компаниуд болон энтрепренерүүдэд нээлттэй.
Суудал хязгаартай тул та дараах хаягаар бүртгүүлээрэй projects@ventureeducation.org. Зөвхөн 60 суудал байгаа.
Хэзээ: 2019 оны 9-р сарын 21-ний Бямба гарагт 10:30-14:00
Үдийн зоог: 14:00-15:00
Хаана: Dome 3, White Rock Centre, Үндэсний Соёл амралтын Хүрээлэнгийн баруун талд
Нийтэлсэн огноо2019-09-18