1 PRESIDENT KHURELSUKH: I WILL BRING THOSE WHO ARE DEFAMING ME BEFORE THE RELEVANT AUTHORITIES AND HAVE MY HONOR RESTORED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/17      2 MONGOLIAN PRESIDENT TO RESIGN OVER CORRUPTION ALLEGATIONS, VOWS TO CLEAR HIS NAME WWW.TRTWORLD.COM PUBLISHED:2026/11/17      3 BREAKING: PRESIDENT KHURELSUKH STEPS DOWN FROM HIS POSITION PENDING INVESTIGATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/17      4 MONGOLIA’S PRESIDENT SAYS HE WILL STEP DOWN AFTER FACING ACCUSATIONS OF CORRUPTION WWW.APNEWS.COM PUBLISHED:2026/11/17      5 EBRD PROVIDES ITS FIRST LOAN TO MONGOLIAN FINTECH COMPANY WWW.EBRD.COM PUBLISHED:2026/11/17      6 JAPAN NAMES AMBASSADORS TO RUSSIA, MONGOLIA, BAHRAIN, ICELAND WWW.MAINICHI.JP PUBLISHED:2026/11/17      7 MONGOLIA FACES GROWING CHALLENGES FROM DEMOGRAPHIC CHANGE, UNFPA ASSESSMENT FINDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/17      8 WHY DID MONGOLIA’S PRESIDENT VISIT FINLAND? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/11/16      9 MONGOLIA–EU TRADE AND INVESTMENT SUBCOMMITTEE HOLDS MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/16      10 MONGOLIA EXPECTS TO WELCOME ONE MILLIONTH TOURIST IN NOVEMBER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/16      ЕРӨНХИЙ САЙД МОНГОЛБАНКНЫ ДЭВШҮҮЛСЭН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЦОГЦ ШИНЭЧЛЭЛИЙГ ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/17     ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭДЭГДЛИЙН МӨРӨӨР... WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/17     У.ХҮРЭЛСҮХ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ, НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/17     РИЧАРД БОУЛЕЙ: МОНГОЛ УЛС ДОТРООСОО НУРЖ, АВЛИГА, ЭРХ МЭДЛИЙН ТЭМЦЭЛ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/17     ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР АЛБАН ТУШААЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ ГЭДГЭЭ МЭДЭГДЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/17     ТЕНДЕР: КОКСЖУУЛАХ ТЕХНОЛОГИЙН ТУРШИЛТАД 1.1 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/17     "УУЛ УУРХАЙГ УСНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭР ХЯЗГААРЛАХ НЬ БОДЛОГЫН ЗӨРЧИЛ" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/17     ТӨСВИЙН АЛДАГДАЛ ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНӨӨС 44 ХУВИАР ДАВЖ, 1.4 ИХ НАЯДАД ХҮРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/16     Д.БАТЛУТЫГ ЭНЭ 7 ХОНОГТ АЛБАН ЁСООР ЧӨЛӨӨЛЖ, ДАРААГИЙН САЙДЫГ ТОМИЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/16     НҮҮРСНИЙ ГАЛТ ТЭРЭГ ХОТЫН ТӨВӨӨР ЯВАХАА БОЛИНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/16    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д айлчлахаар эх орноосоо мордлоо www.eagle.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар энэ сарын 19-23-нд тус улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас Бүгд найрамдах Энэтхэг улсад суугаа Элчин сайд Г.Ганболд, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Ундармаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын албан ёсны төлөөлөгчид дагалдан явж байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди нартай албан ёсны уулзалт, хэлэлцээ хийнэ. Мөн Энэтхэг улсын Дэд ерөнхийлөгч бөгөөд тус улсын Парламентын дээд танхим, Ражяа Сабхагийн дарга Венкаяа Найду болон Энэтхэгийн Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзахаар төлөвлөж байна.
 
Монгол Улсын төрийн тэргүүний 10 жилийн дараа БНЭУ-д хийх гэж буй энэхүү айлчлалаар Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн зэрэг салбарт өргөжүүлэн бэхжүүлэх тухай ярилцана. Мөн олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа хүрээнд Энэтхэгийн Гаяа болон Бангалор хотуудад тус тус зочилж, манай улстай холбоотой Буддын шашны түүх дурсгалт газрууд болон Энэтхэгийн шинжлэх ухаан, мэдээллийн технологийн зарим төвтэй танилцахаар төлөвлөж байна.


Нийтэлсэн огноо2019-09-19