Монголд долдугаар сард ирсэн жуулчдын тоогоор Хятад тэргүүлж, Солонгос удаалжээ www.ikon.mn
Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 2019 оны эхний хагас жилийн байдлаар 215,780-д хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6.48 хувиар өссөн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл энэ оны долдугаар сарын байдлаар Монгол Улсад нийт 108,755 гадаадын иргэн ирснээс 99,321 нь буюу 91.3 хувь нь жуулчин байсныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас онцоллоо.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад жуулчдын тоо 18,632-оор буюу 23.1 хувиар өссөн үзүүлэлт байв.
Тодруулбал, Ази, Номхон далайн орноос энэ жил хамгийн их буюу 58,073 жуулчин ирсэн бол Ойрх Дорнодоос хамгийн бага буюу 388 жуулчин иржээ.
Монголд ирсэн жуулчдын өсөлтийг улс орноор нь харвал өнгөрсөн долдугаар сард Итали, Хонг Конгоос ирсэн жуулчдын тоо нэмэгджээ.
Харин БНХАУ (24,736), БНСУ (24,585)-аас ирсэн жуулчдын тоо хамгийн их байгаа бол Австрали, Швейцараас ирсэн жуулчдын тоо буурсан.
Нийтэлсэн огноо2019-09-19