НӨАТ-ын сугалааны тохирол 22-ны ням гаригт болно www.eagle.mn
НӨАТ-ын урамшууллын 2019 оны есдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 22-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2019 оны 08 дугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн сугалаагаар супер шагналын эзэн тодорвол 70 сая төгрөг хожно.
Нийтэлсэн огноо2019-09-20