1 MONGOLIA'S FOREIGN TRADE TURNOVER RISES OVER 36 PCT IN H1 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/07/21      2 JADE GAS SECURES A$1BN FUNDING FOR COAL BED METHANE GAS, LNG DEVELOPMENT IN MONGOLIA WWW.MININGWEEKLY.COM PUBLISHED:2026/07/21      3 PRESIDENT OF TAJIKISTAN ARRIVES ON AN OFFICIAL STATE VISIT TO MONGOLIA WWW.TREND.AZ PUBLISHED:2026/07/21      4 FESTIVAL DIPLOMACY LESSONS FROM MONGOLIA'S NAADAM WWW.CHOSUN.COM PUBLISHED:2026/07/21      5 AI-92 GASOLINE PRICES INCREASE AS RUSSIAN IMPORT COSTS REACH USD 800 PER TON WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/21      6 COP17 VENUE EXTERIOR WORKS REACH 90 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/21      7 ISRAELI TOURISTS ATTACKED WITH AXES AND KNIVES BY MEN SHOUTING ‘HEIL HITLER’ AT MONGOLIA CAMPSITE WWW.COMBATANTISEMITISM.ORG PUBLISHED:2026/07/21      8 KOREA'S MONGOLIAN MINERAL BET MAY BECOME A GEOPOLITICAL TIGHTROPE WALK BETWEEN CHINA, RUSSIA AND THE U.S. WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/07/20      9 PRESIDENT OF TAJIKISTAN TO PAY STATE VISIT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/19      10 AI-92 GASOLINE PRICE RISES BY MNT 250 PER LITER FROM JULY 15 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/19      ХЯТАДЫН АРДЫН БАНКТАЙ БАЙГУУЛСАН СВОП ХЭЛЦЛИЙН ХУГАЦААГ 5 ДАХЬ УДААГАА СУНГАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/21     ТАЖИКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/21     ХЯТАДЫН C919 ОНГОЦ ОЛОН УЛСЫН НИСЛЭГЭЭ УЛААНБААТАРААС ЭХЛҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/21     НИЙСЛЭЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН АЖЛЫГ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АЧААГ ХЭРХЭН ХӨНГӨЛСНӨӨР ДҮГНЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/21     НААДМЫН АМРАЛТААР 11 ТОМ ХҮН, 2 ХҮҮХЭД УСАНД ОСОЛДОЖ, ЭНДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/21     АҮЭБЯ:"БАДРАХ ЭНЕРЖИ"-ИЙН ЗӨВШӨӨРШЛИЙН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/21     ҮСХ: ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 57.9 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/21     2030 ОН ГЭХЭД ГАЗАР НУТГИЙНХАА 30 ХУВИЙГ ХАМГААЛАЛТАД АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/20     МАЦУМОТО-ДАЛАНЗАДГАД ЧИГЛЭЛИЙН АНХНЫ ОЛОН УЛСЫН НИСЛЭГЭЭР ЯПОНЫ 80 ГАРУЙ ЖУУЛЧИН ИРЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/19     ТАЖИКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/19    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Urban mining буюу хотын хог хаягдал үнэтэй түүхий эд болох нь www.ikon.mn

XX зууны эхэн үед дэлхийн нийт хүн амын 14 хувь нь л хотод оршин суудаг байсан. Гэтэл 2008 онд хүн төрөлхтөний түүхэнд анх удаа хотод амьдардаг хүн амын тоо, хөдөө, орон нутагт оршин суугчдын тооноос их болсон баримт байдаг. Энэ байдал нь цаашдаа буюу 2030 он гэхэд 5 тэрбум буюу нийт хүн амын 67 хувь нь хотод оршин суух тооцоо гарчээ. Үүнийг дагаад буюу хүн ам ихээр төвлөрсөнтэй холбоотойгоор хог хаягдлын хэмжээ ч төдий чинээ нэмэгдэх судалгаа тооцоо гарсан байдаг.
 
Зөвхөн Улаанбаатар хотын нэг оршин суугч гэхэд өдөрт 0.5 кг буюу жилд 200 кг хуурай хог хаядаг судалгаа байдаг. Харин хөгжингүй орнуудын томоохон хотуудад энэ тоо даруй 500 кг-д хүрчээ.
 
 
 
Хог хаягдлыг зайлуулахад их хэмжээний хөрөнгө зарцуулж булахын зэрэгцээ байгаль орчинд учруулах хор нөлөөг хэмжих аргагүй. Шатаах тохиолдолд хүлэмжийн хий ихээр ялгардаг. Иймээс энэ бүхнээс хамгаалахын тулд өдгөө өндөр үнэтэй шүүлтүүрийн тоног төхөөрөмжийг ашиглан эрчим хүч зарцуулах болсон. Нөгөө талаар сүүлийн үед байгалийн гаралтай түүхий эд газрын тос, нүүрс эсвэл төмрийн нөөц багасан, үнэ нь ч өссөөр байна. Энэ бүхнээс үүдээд Urban Mining буюу хог хаягдлаас түүхий эд олборлох, хотын уурхай гэдэг санаа бий болсон юм. Өөрөөр хэлбэл дахин боловсруулж ашиглахтай ижил боловч илүү өргөн хүрээтэй ойлголт бөгөөд хүний үйл ажиллагааны нөлөөгөөр үүссэн нөөц болох барилга байгууламж, инженерийн дэд бүтэц, өргөн хэрэглээний бараа эсвэл хогийн цэг зэргээс хоёрдогч түүхий эд гарган авах үйл ажиллагаа юм.
 
Мэдээж хог хаягдлыг цуглуулсны дараа төрөлжүүлэн ангилах шаардлагатай. Үүний дараа дахин боловсруулах үйл ажиллагаа явагддаг. Urban Mining нь байгалийн үнэт түүхий эд хэмнэхээс гадна хог хаягдлыг зайлуулахад шаардлагатай зардлыг хэмнэх ач холбогдолтой. Үүний тулд нөөцийн менежмент гэдэг ойлголт ч түгэн дэлгэрсэн. Энэ нь барилга байгууламж, инженерийн дэд бүтцэд агуулагдах материалын нөөцийг бүртгэлжүүлэх, хоёрдогч түүхий эдийг системтэйгээр боловсруулах, мэдээллийн сан үүсгэх зэрэг үйл ажиллагааг өөртөө агуулдаг.
 
Тухайлбал, барилга байгууламжид хэрэглэж буй барилгын материалд хэдэн тонн цемент, хайрга, дайрга элс болон төмөр бүтээц эдлэл орсон зэрэг мэдээллийг барилга барьсан цагаас эхлэн мэдээллийн санд оруулна.
 
Дараа нь уг барилгыг нураахад үүсэх, тоосго, бетон, мод, шилэн болон металл бүтээцийг дахин боловсруулж ашигладаг. Үүний тулд аливаа бүтээгдэхүүнийг зохион бүтээж эхлэхдээ л дахин ашиглах, боловсруулалтад оруулах боломжийг тооцно гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл хоёрдогч түүхий эдийг үр ашигтайгаар ашиглахын тулд хаана, ямар түүхий эдийг хэрхэн хэрэглэсэн талаар мэдэж байх шаардлагатай гэсэн үг. Үүний тулд тухайн барилгад ашигласан материалын талаар нормчлогдсон бүртгэл, баримт бичигтэй буюу барилгын пасспортонд тэмдэглэх юм. Энэхүү паспортыг ашиглах хүмүүс нь ирээдүйн хойч үеийнхэн маань.
 
Мөн хотын уурхайг ажиллуулахын тулд тохирох тоног, төхөөрөмж багаж хэрэгсэл, технологи шаардлагатай. Дэлхийн хамгийн анхны уул уурхайн сургууль болох ХБНГУ-ын Фрайбергийн уул уурхайн академи нь уул уурхайн машин, тоног төхөөрөмж, түүхий эдийг олборлох, баяжуулах технологийн талаар 1765 оноос, Леобений уул уурхайн их сургууль 1840 оноос эхлэн судалж, сургаж эхэлсэн.
 
Харин хотоос гарах хог хаягдлыг боловсруулах технологийн тухай зааж, судалдаг бие даасан сургууль, байгууллага одоогоор байхгүй байгаа нь энэ чиглэлээр ажиллах, судалгаа явуулах нөөц бололцоо хэр их байгааг харуулж буй хэрэг.
 
Түүхий эдийг дахин олборлох нь мөн санхүүгийн хувьд үр ашигтай байж хэрэгжинэ. Хог хаягдлыг 100 хувь ашиглах бүрэн боломжтой ч эдийн засгийн үр ашигтай юу, үгүй юу гэдэг л хэрэгжүүлэх гол хөшүүрэг болох юм. Магадгүй өнөөдөр үр ашигтай байсан зүйл маргааш ашиггүй болж болно. Харин сайн технологи, тоног төхөөрөмжтэй байснаар цаг үеийн эдийн засгийн байдлаас үл хамаарах үйлдвэрлэл явуулах боломж бүрддэг.
 
Германы эрдэмтэд энэ хүрээнд нэгэн сонирхолтой судалгаа буюу 1960, 1970-аад оны үед булсан хог хаягдлыг ухаж, судлах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тухайн үед хог хаягдлыг ангилдаггүй байсан тул бүх хогийг нэг дор булдаг байжээ. Хамгийн сонирхолтой нь энэхүү хог хаягдал 50 жилийн дараа ч чанартай хэвээрээ байсан нь эрдэмтдийн гайхширлыг төрүүлсэн байна. Тухайлбал, хуучин сонинг уншиж болохоор сайн хадгалагдсан байж. Тэдний үзэж байгаагаар нэг хогийн цэгээс 25-80 сая еврогийн орлого олох боломжтой болох нь тогтоогджээ.
 
1975-2005 оны хооронд 250 сая тонн цаас, хуванцар, даавуу, мод, 26 сая тонн төмөр, 1.2 сая тонн зэс, 0.5 сая тонн хөнгөнцагаан, 0.65 сая тонн фосфор хаягдсан байна.
 
 
 
Гэхдээ хуучин хог хаягдал дотор асбест болон бусад хортой бодис ч мөн агуулагдаж байгаа нь хамгийн том эрсдэл аж. Түүнчлэн хүлэмжийн хий, метаны хий ялгаруулж байдаг нь байгаль орчинд хортой нөлөө учруулдаг. Ийм учраас хуучин хог хаягдлыг дахин ашиглахад ихээхэн хэмжээний зардал шаардлагатай юм.
 
Европын холбооны улсуудын хувьд ихэнх түүхий эдээ импортлон ашигладаг бөгөөд энэ нь илүү их зардалтай тул хог хаягдлыг дахин боловсруулах талаар ихээхэн анхаарал тавьж эдийн засаг, улс төрийн дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд гол анхаарлаа тавьж эхэлжээ. Ялангуяа, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хог хаягдалд ихээхэн нөөц агуулагддаг. Жишээлбэл:
 
Компьютерийн хэлхээний хавтанд 44 төрлийн химийн элемент агуулагддаг.
 
 
ХБНГУ-ын төмөр замын сүлжээнд 32 сая төмөр, төмрийн хог хаягдлын цэгүүдэд 26 сая тн төмөр, 850 мянган тн зэс агуулагддаг тооцоо гарчээ.
Японд хийгдсэн судалгаагаар дэлхийн мөнгөний нөөцийн 24 хувь нь хог хаягдалд агуулагддаг тооцоо гарчээ. Нэг тоо баримт сонирхуулахад, 2010 оны байдлаар дэлхий даяар 1.6 тэрбум ширхэг гар утас худалдаалагдсан нь 400 тн мөнгө, 38 тн алт агуулжээ.
 
 
10 айлын орон сууцыг нураахад 1,500 тн материал гарах бөгөөд үүнд 70 тн металл, 30 тн хуванцар, битум ба мод агуулагддаг.
Швейцарын хотуудын бохир ус цэвэрлэх байгууламжийн лагийн талбайд тус улс импортоор оруулж ирдэг фосфорын хэмжээтэй адил хэмжээний фосфор агуулагддаг.
Дэлхий даяар 200 сая тн хөнгөнцагаан барилга байгууламж, цахилгаан хэрэгсэл, автомашин, сав, баглаа боодол зэрэгт агуулагддаг бол хоёрдогч түүхий эдийг ашиглахад эрчим хүчийг 95 хувь хүртэл хэмнэх боломжтой байна.
Ердийн уул уурхайн орд газрыг тодорхой хугацаанд ашиглаад нөөц нь дуусдаг бол хотын уурхайн хувьд энэ нь тасралтгүй үйл ажиллагаа явагдах юм.


Нийтэлсэн огноо2019-09-20