АМГТГ: IX сард цуцлагдсан ,хүчингүй,дуусгавар болсон лицензийн тоо 39 боллоо www.bloombergtv.mn
Есдүгээр сард цуцлагдсан, хүчингүй, дуусгавар болсон лицензийн тоо 39 болсон талаар Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээллээ.
Энэ дунд тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй гэсэн шалтгаанаар 16 лицензийг нь цуцалжээ. Үүнээс өмнө наймдугаар сард Ашигт малтмал, Газрын тосны газар 57 тусгай зөвшөөрөл цуцалсан юм. Үүний 29 нь ашиглалтын лиценз байснаас 24-ийг нь ашигт малтмалын хуульд заасан "Байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө биелүүлээгүй” гэж орон нутгийн засаг захиргаанаас гаргасан гомдолд үндэслэн цуцалжээ.
Засгийн газрын лицензтэй холбоотой шийдвэр гадаадын хөрөнгө оруулалтад эрсдэл болж байна гэж эдийн засагчид байр сууриа илэрхийлж байна.
Нийтэлсэн огноо2019-10-08