1 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      2 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      3 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      4 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      5 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      6 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      7 GRASS HAY PROVIDED FOR WILDLIFE IN NUMRUG SPA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      8 OYU TOLGOI SAYS DIVIDENDS WILL BEGIN IN 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      9 ULAANBAATAR TO CUT MUNICIPAL TAX RATE ON SERVICES FROM 2% TO 1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      10 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТЕНДЕР: БЗС 400 САЯАР ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХҮННҮ ХОТЫН ДЭД БҮТЦИЙГ БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     "АВЛИГА АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛИЙГ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛ ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ХАМААРАХГҮЙ" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ИНФЛЯЦ АРАВДУГААР САРД 13.4 ХУВЬТАЙ ГАРЧ, ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

I-IX сард гадаад худалдааны бараа эргэлт 9.5 хувиар өсөж, экспорт импортоос давлаа www.bloombergtv.mn

Гадаад худалдааны нийт бараа эргэлт оны эхний есөн сарын гүйцэтгэлээр 9.5 хувиар өсөж, 10.5 тэрбум ам.доллар болсон талаар Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Экспорт импортоос давж, гадаад худалдаа 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.
Оны эхний есөн сард Монгол Улс 72 улсад бараагаа экспортолж, 145 улсаас гарал үүсэлтэй бараа импортолсон байна. Экспортыг харвал эрдэс бүтээгдэхүүн 83.5 хувийг бүрдүүлжээ.
Тухайлбал: чулуун нүүрсний экспорт оны эхний есөн сард 28.6 сая тонн, мөнгөн дүнгээр 2.4 тэрбум ам.доллар болсон байна. 2018 оны мөн үед нэг тонн нүүрсний хилийн дундаж үнэ 78.5 ам.доллар байсан бол энэ онд 85 ам.доллар болж өсжээ.
Экспортлогч компаниудыг харвал “Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сарын 23-ны байдлаар 13.1 сая тонн нүүрс олборлож, борлуулалтын орлого нь төлөвлөснөөс 35 хувиар давж, 2.1 их наяд төгрөг болсон талаар мэдээллээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК одоогоор Зүүн Цанхийн нүүрсийг “Chalco” компанид 62 ам.доллароор, Баруун Цанхийн нүүрсийг 70 гаруй ам.доллароор борлуулж байна.
 
Хөшөөтийн ордод олборлолт хийж байгаа, Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” оны эхний есөн сард нэг сая гаруй тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны бүтэн жилийн экспорт 700 орчим мянган тонн байснаас давж гарсан байна. Хэдий тийм боловч үнэ дунджаар 5-10 хувиар буурч, 70 гаруй ам.доллар болсон гэж тус компани мэдээллээ.
 
Нарийнсухайтад олборлолт хийж байгаа “Саусгоби сэндс” ХХК энэ онд дөрвөн сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс оны эхний есөн сард 2.8 сая тонныг гаргасан байна. Цаашид коксжих нүүрсний үнэ буурах ч сул коксжих нүүрсний үнэ тогтвортой байх төлөвтэй гэж компани харж байгаа ажээ.
 
Монгол Улс дунд болон урт хугацаандаа БНХАУ-д нийлүүлж байгаа коксжих нүүрсний хэмжээгээрээ Австралийг ардаа орхино гэж “Fenwei Energy”-ийн шинжээч таамагласан юм. Үүнд нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх гэсэн Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтаас гадна БНХАУ-ын эрэлт тогтвортой байгаа, мөн шинээр ашиглалтад орсон Хаожи төмөр замын шугамын үйл ажиллагаа нөлөөлнө гэж үзсэн юм.


Нийтэлсэн огноо2019-10-09