1 MONGOLIA’S OIL REFINERY SCHEDULED TO BEGIN OPERATIONS IN FEBRUARY 2028 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/11/15      2 MONGOLIA ONCE AGAIN CALLS ON MALAYSIA TO DELIVER JUSTICE FOR ALTANTUYA WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/11/15      3 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      4 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      6 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      7 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      8 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      9 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      10 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      ХҮННҮГИЙН ҮЕИЙН ХАМГИЙН ТОМ БУНХНЫ МАЛТЛАГА ДУУСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ БОУАӨЯ-НД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙГ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/15     З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

I-III улиралд агаарын тээврээр зорчигчдын тоо 22 хувиар өсөв www.bloombergtv.mn

2019 оны эхний гурван улиралд агаарын тээврээр зорчигчдын тоо нэмэгдэж, нислэгийн чиглэл, агаарын тээврийн компаниудын тоо өссөн байна. I-III улиралд агаарын тээврээр зорчигчдын тоо 22 хувиар нэмэгдэж, 877 мянга 500 хүн болсон талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Мөн зорчигч эргэлт 18.8 хувиар, ачаа эргэлт 1.7 хувиар өсжээ.
2019 онд Монгол Улс БНСУ, Турк улстай агаарын замын хэлэлцээрээ шинэчилсэн юм. Ингэснээр энэ хоёр чиглэлд агаарын тээврийн шинэ компаниуд нислэг үйлдэж, тийзийн үнэ хямдрах боломж бүрдэнэ гэж ИНЕГ үзэж байна. Тухайлбал: өнгөрсөн есдүгээр сард Турк улсын Засгийн газартай хэлэлцээрээ шинэчилсний дараа хоёр талаас долоо хоногт тус бүр гурван удаа нийт 800 суудлын хязгаартайгаар шууд нислэг үйлдэх боломж бүрдсэн байна. Зөвхөн “Turkish Airlines” компани Станбул-Бишкек-Улаанбаатар чиглэлд долоо хоногт гурван удаа нислэг үйлдэж байсан бол энэ нислэгийг Станбул-Улаабаатарын чиглэлд үйлдэх боломжтой болжээ.
Мөн 2019 онд үйл ажиллагаагаа сэргээсэн “Ezinis Airways” компани Турк руу нислэг үйлдэх хүсэлтээ гаргаад байгаа бөгөөд Туркийн талын зөвшөөрлийг хүлээж байгаа юм байна. Станбулын чиглэлд нислэгийн тоо, нислэг үйлдэх агаарын тээврийн компанийн тоо нэмэгдсэнээр өрсөлдөөн бий болж, Европын чиглэл рүү нисэхэд хугацаа хэмнэх зэрэг давуу талтай гэж ИНЕГ үзэж байна.
 
Түүнчлэн өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улс, БНСУ-ын Засгийн газартай агаарын харилцааны хэлэлцээрээ шинэчилсэн юм. Ингэснээр нислэгийн тоо, зорчигчдын тоогоо уялдуулж, долоо хоногт Монголын тал 11, БНСУ-ын тал есөн нислэг үйлдэх боломжтой болсон байна.
 
Улмаар “Korean Air”-ээс гадна БНСУ-ын агаарын тээврийн хоёр дахь компани "Asiana Airlines" нислэг үйлдэж эхэлсэн юм. Эдгээрээс гадна Нур-Султан-Улаанбаатар чиглэлд Казахстаны “SCAT” компани зургаадугаар сараас нислэг үйлдэж эхлээд байна. "Агаарын тээврийн компаниуд зах зээлийн зарчмаар өрсөлдөж, хүссэн хүсээгүй тийзийн үнээ бууруулна" гэж ИНЕГ-ын дарга хэлж байв.
 
Харин үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани бусад компанитай өрсөлдөх хэмжээнд өргөжсөн гэдгийг мөн онцолж байлаа. МИАТ компани нислэгийн давтамжаа нэмэгдүүлсэн байгаа бөгөөд тухайлбал: БНХАУ-ын Гуанжоу руу анх удаа, Японы Осакагийн хуучин чиглэлийн нислэгээ сэргээгээд байгаа юм. Түүнчлэн Москва-Берлин-Москва чиглэлийн нислэгийн үзүүлэлт 128 хувиар өссөн талаар тус компани мэдээллээ.
Дээр дурдсанчлан “Ezinis Airways” компани үйл ажиллагаагаа сэргээж, Хонкгконг руу нислэг үйлдэж байна. Харин орон нутагт “Аэро Монголиа” ХХК Завхан аймгийн Донойн нисэх буудал руу есдүгээр сарын 13-наас нислэг үйлдэж эхэлжээ. Сонирхуулахад: Донойн нисэх буудлын онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвасыг найман тэрбум 650 гаруй сая төгрөгөөр барьж, энэ оны наймдугаар сард ашиглалтад оруулсан юм.


Нийтэлсэн огноо2019-10-16