IX сард хуучин орон сууцны үнэ 1.12 хувиар буурч , шинэ орон сууцны үнэ 0.7 хувиар өсөв www.bloombergtv.mn
Орон сууцны үнийн ерөнхий индекс есдүгээр сард 1.077 нэгж болж, өмнөх сараас 0.22 хувиар өссөн талаар “Тэнхлэг зууч” компани мэдээллээ.
Ерөнхий индексийн бүрэлдэхүүн хэсэг болох хуучин орон сууцны үнийн индекс есдүгээр сард өмнөх сараас 1.12 хувиар буурсан бол шинэ орон сууцны үнийн индекс өмнөх сараас үл ялиг өссөн байна. Ерөнхий индекс 2018 онд харьцангуй тогтвортой өсөж байсан юм.
Харин 2019 оны эхний улиралд өсөж, II улиралд буурч байсан ч III улирлаас эргэн өсөж байгаа юм. Есдүгээр сарын орон сууцны үнийн индексийг тооцохдоо Улаанбаатар хотод зах зээлд нийлүүлж буй шинэ болон хуучин 4300 орчим орон сууцны мэдээллийг хамруулжээ. Мөн шинэ орон сууцны үнэ сүүлийн саруудад өссөн үзүүлэлтэй гарч байна. Үүнд барилгын салбарын идэвхжилтэй холбоотойгоор орон сууцны борлуулалт дээр салбарынхан анхаарч байгааг “Тэнхлэг зууч” онцолж байна.
Нийтэлсэн огноо2019-10-17