1 WILL RIO TINTO ALSO RECEIVE DIVIDENDS IF GOVERNMENT RECEIVES THEM? WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/10/25      2 INDONESIA INTERCEPTS MONGOLIAN-FLAGGED TANKER CARRYING 1.16 TONNES OF KETAMINE WWW.MARINEINSIGHT.COM PUBLISHED:2026/10/25      3 EXPERT WARNS OF COMPLEX ECOLOGICAL FALLOUT FROM MONGOLIA GRASSLAND FIRE LINKED TO JAPANESE COMPANY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/25      4 PRESIDENT KHURELSUKH ARRIVES IN BELARUS FOR STATE VISIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/25      5 MONGOLIA, FINLAND SIGN 10 DOCUMENTS TO STRENGTHEN BILATERAL RELATIONS AND COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/25      6 PRESIDENT KHURELSUKH UKHNAA WELCOMED BY PRESIDENT OF FINLAND ALEXANDER STUBB WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/25      7 MONGOLIA LAUNCHES WEBSITE TO COMBAT ONLINE FRAUD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/25      8 MONGOLIA HARVESTS NEARLY 90% OF GRAIN AND VEGETABLES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/23      9 JAPANESE COMPANY ADMITS SUBSIDIARY ACTIVITIES CAUSED GRASSLAND FIRE ON CHINA-MONGOLIA BORDER WWW.ENGLISH.DOTDOTNEWS.COM PUBLISHED:2026/10/22      10 THIESS WINS TWO LONG-TERM MINING SERVICES CONTRACTS IN MONGOLIA WWW.THIESS.COM PUBLISHED:2026/10/22      Н.АЛТАНХУЯГ НАРЫН ХЭРГИЙГ ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТҮҮХИЙ ЭДИЙН ЭРЛИЙГ 15 БАЙРШИЛД ХИЙЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     Б.ПҮРЭВДАГВА: НИЙСЛЭЛЧҮҮДЭД 0.7 ГА ГАЗРЫГ ӨМЧЛҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ОЧЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     МОНГОЛ, ФИНЛАНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ 10 БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     ЭЛЧИН САЙД Б.МӨНХЖИН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ III ЧАРЛЬЗ ХААНД БАРИВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГИЙН ХОХИРОГЧДЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     НӨМРӨГИЙН ТҮЙМРИЙГ ЯПОНЫ ХЭВЛЭЛҮҮД ОНЦОЛЖ, ЯПОНЫ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ХАРАМСАЛ ИЛЭРХИЙЛЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/23     61.8 САЯ ОРЧИМ ТОЛГОЙ МАЛ ӨВӨЛЖИЖ, ХАВАРЖИХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/23     ОХУ-МОНГОЛЫН ХАМТАРСАН СУДАЛГААНЫ БАГ ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

У.Хүрэлсүх: Ирэх онд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 327.9 тэрбум төгрөг зарцуулна www.eagle.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганд ирэх оны төсвийн төслийг танилцуулав.
 
Зээлийн хүүг бууруулж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх замаар эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчинг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татварын тэгш шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг татварын шинэчлэлийн хүрээнд эхлүүлнэ гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Тухайлбал, ипотекийн зээлээр анх удаа орон сууц худалдан авсан иргэдийн татварын хөнгөлөлт хоёр дахин нэмэгдэх, мөн анх удаа ипотекийн зээлээр орон сууц авсан бол Засгийн газрын ипотекийн хөнгөлөлттэй зээлийн найман хувийн хүүгийн түвшнээс илүү төлсөн хэмжээгээр татварын буцаан олголт үзүүлэхээр төлөвлөж байна.
 
Гаалийн шинэчлэлийн хүрээнд Замын-Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, нэвтрэх хүчин чадлыг нь нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн, 2020 онд газрын төлбөрийг бүрэн хураах чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулах, газрын бүртгэлийг цахимжуулах, ил тод болгох ажил хийнэ.
 
Иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах талаар:
 
Нэг. 2014 оноос хойш нэмээгүй байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцитай уялдуулж 2018 оноос жил бүр нэмэгдүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг ирэх онд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Төрийн албан хаагчдын цалингийн сан, нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг инфляцитай уялдуулан нэмэгдүүлэхэд ирэх онд 327.9 тэрбум төгрөг нэмж зарцуулна.
 
Хоёр. Төрийн үйлчилгээний албан хаагч нь төрийн захиргааны албан хаагчийн нэгэн адил төрд ажилласан хугацаагаараа тооцуулж цалингийн нэмэгдэл болон тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж авах боломжийг 2020 оноос эхлэн олгоно.
 
Гурав. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг 2017 оны 2 дугаар сард баталсан боловч эдийн засаг, төсвийн боломжтой уялдуулан 2 удаа хэрэгжилтийг хойшлуулсан. Иймд 1995 оноос хойш төлж чадаагүй байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлж 2020 оноос тэтгэвэр авах боломжийг малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нэгэн зэрэг олгохын зэрэгцээ тэтгэврийн сангийн эх үүсвэрийг тогтвортой байлгахад чиглэсэн зарим өөрчлөлтийг оруулахаар төлөвлөсөн.
 
Дөрөв. Улсын Их Хурлаас 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр баталсан эхчүүд, эмэгтэйчүүдийн нийгмийн хамгаалал, орлогын баталгаат байдлыг сайжруулах, хүн амын өсөлтийг дэмжих шийдвэр, зохицуулалтыг ирэх оноос эхлэн хэрэгжүүлнэ. Тухайлбал, нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснийх нь 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгох, сайн дураар даатгуулсан болон нийгмийн даатгалд даатгуулаагүй эх хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийн тодорхой хувийг хөнгөлөх зэрэг болно.
 
Тав. Хөнгөлөлттэй нөхцөлөөр залуу насандаа тэтгэвэр тогтоолгосон, олон хүүхэд төрүүлсэн зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн ажилласан жил цөөн, тэтгэвэр тогтоолгосон цалингийн хэмжээ бага байгааг харгалзан тэтгэврийн хэмжээг нь нэг удаа тусгайлан нэмэгдүүлэх арга хэмжээ авна.
 
Тэрээр цааш нь " Сүүлийн гурван жилд уул уурхайн хайгуул, ашиглалтын талбай бүхий 191 суманд байгаль орчны эсрэг гэмт хэргийн 670 тохиолдол бүртгэгдэж, 7.3 тэрбум төгрөгийн бодит хохирол учруулаад байна. Энэ төрлийн гэмт хэрэг цаашид нэмэгдэх хандлагатай байгааг харгалзан хяналт, хамгаалалтыг сайжруулж, уул уурхай бүхий газар нутгийн унаган төрхийг сэргээх, хамгаалах зорилгоор Экологийн цагдаагийн алба байгуулахаар төлөвлөлөө. Цөлжилтийг сааруулж, цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээг бууруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг сайжруулах, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, хуурайшилт, гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах санхүүжилтийг 6.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон.
 
Нийгмийн хэрэгцээ шаардлага, орон нутаг болон салбаруудад тулгамдсан асуудлуудыг хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхэд онцгой анхаарч 2016-2018 онд 81 цэцэрлэг, 58 сургууль, 22 эмнэлгийн барилга байгууламж ашиглалтад оруулсан бол 2019-2020 онд 194 цэцэрлэг, 145 сургууль, 80 эмнэлгийг шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна" гэлээ.
 
2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг, улмаар нэгдсэн төсвийн нийт алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар төсвийн төслийг боловсруулжээ.


Нийтэлсэн огноо2019-10-18