1 OYU TOLGOI SAYS DIVIDENDS WILL BEGIN IN 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      2 ULAANBAATAR TO CUT MUNICIPAL TAX RATE ON SERVICES FROM 2% TO 1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      3 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      4 PGL ANNOUNCES 2027 $1 MILLION TOURNAMENT IN MONGOLIA WWW.DUST2.US PUBLISHED:2026/11/11      5 STATE FLAG RAISED, NINE WHITE BANNERS DISPLAYED TO MARK CHINGGIS KHAAN’S BIRTH ANNIVERSARY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      6 MONGOLIAN ACADEMY OF SCIENCES RECEIVES THE ORDER OF CHINGGIS KHAAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      7 CABINET TO DISCUSS WHISTLEBLOWER PROTECTION AMONG 20 AGENDA ITEMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      8 TRUMP-BACKED CRITICAL MINERALS DEALS FACE GROWING PRESSURE AFTER BLUE WAVE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/11/09      9 TDB INVESTS USD 30 MILLION IN A THREE-YEAR TECHNOLOGY TRANSFORMATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      10 MONGOLIA, US DISCUSS EXPANDING COOPERATION IN VOCATIONAL EDUCATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      ХҮННҮ ХОТЫН ДЭД БҮТЦИЙГ БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     "АВЛИГА АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛИЙГ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛ ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ХАМААРАХГҮЙ" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ИНФЛЯЦ АРАВДУГААР САРД 13.4 ХУВЬТАЙ ГАРЧ, ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ЕСӨН УЛСЫН 129 ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСААС АЛБАДАН ГАРГАЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ЕС, АРАВДУГААР САРД УЛСЫН ХЭМЖЭЭНД ДӨРВӨН ИРГЭН СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     РИО ТИНТО 2027 ОНД ОЮУ ТОЛГОЙГООС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА ГЭДГЭЭ БАТЛАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     УЛААНБААТАР ХОТЫН ЗУРГААН ТӨРЛИЙН ТАТВАРЫГ 50 ХУВЬ БУУРУУЛАХ ХОТЫН ДАРГЫН САНААЧИЛГЫГ НИТХ ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НООГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     100 САЯАС ДЭЭШ ХАХУУЛЬ АВБАЛ БҮХ НАСААР ХОРИХ САНАЛЫГ 100 МЯНГАН ИРГЭН ДЭМЖЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Төсвийн зардлыг ₮1.26 их наядаар бууруулах боломжтой гэж үзжээ www.ikon.mn

Ирэх оны төсвийг 2.075 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Нэг ёсондоо Засгийн газар сонгуулийн жилд Монгол Улсын өрийг 2 их наяд төгрөгөөр дахин нэмэхээр төлөвлөөд буй юм.
 
Тэгвэл орлогоосоо давсан уг зардлыг Үндэсний аудитын газар болон Төсвийн хяналтын хороо аль аль нь дор хаяж нэг их наяд төгрөгөөр бууруулах боломжтой гэсэн санал гаргажээ. Ялангуяа, Үндэсний аудитын газар 2020 оны төсвийн зардлыг 1.260 их наяд төгрөгөөр бууруулах боломжтой гэж үзсэн талаар өчигдөр болсон Төсвийн зардлын дэд хорооны хурлаар танилцуулсан юм.
 
Манай улсын эдийн засаг уул уурхайд түшиглэдэг буюу экспортын 90 орчим хувийг шингээж байдаг БНХАУ-аас шууд хамааралтай. Тэгвэл урд хөршийн эдийн засгийн өсөлт 2020 онд өөдрөг бус хүлээлттэй буюу олон улсын санхүүгийн байгууллагууд таамгаа бууруулаад байгаа.
 
Мөн дэлхийн эдийн засгийн 30 хувийг бүрдүүлдэг БНХАУ, Америк гүрний хоорондох худалдааны дайн буюу гадаад орчны тодорхой бус байдал олон улсын эдийн засагт нөлөөлсөөр байгаа. Ялангуяа, түүхий эдийн ханшийн нөлөөг Монгол Улс зайлшгүй харгалзах учиртай.
 
Харин Монгол Улсын Засгийн газар төсвийн тэнцвэржүүлсэн орлогоо өнгөрсөн оныхоос 22%-ийн өсөлттэй байна хэмээн хэт өөдрөг төсөөлжээ. Манай улсын эдийн засаг хамгийн сайн үзүүлэлттэй байгаа 2019 онд төсвийн орлогоос ийм хэмжээгээр илүү байна гэж тооцсон гэсэн үг. Тийм учраас зардлаа ч мөн 21% өсгөхөөр төлөвлөөд байна. Тэр дундаа хөрөнгө оруулалтын зардал өнгөрсөн жил 1.68 их наяд төгрөг байсан бол үүнийг 3.679 их наяд болгож, 119% нэмэгдүүлээд буй.
 
Монгол Улс төсвөө өөдрөг төсөөлөх дуртай. Ялангуяа, сонгуулийн өмнөх жилд хэт өөдрөг төсөөлдөг ч бодит орлого нь түүндээ хүрэхгүй байснаас улсын өр зузаарсаар ирснийг дараах тоонууд харуулж байна.
 
Тэгвэл 2020 оны төсвийн төсөл боловсруулахдаа Засгийн газар Монгол Улсын тогтвортой хөгжлийн 2020, 2030 оны долоон том зорилт, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтуудыг хэрхэн дэмжсэнийг Төсвийн шинжилгээний алба судлахад
 
Үндсэн чиглэлийн нийт арга хэмжээний - 18.2%
Хүний хөгжлийг дэмжих, нийгмийн бодлогын чиглэлийн арга хэмээний 13.5 хувийг л санхүүжүүлэхээр тусгажээ.
Бусад буюу эрх зүй, засаглал, гадаад бодлого, батлан хамгаалах нийт арга хэмжээний 65.5 хувийг санхүүжүүлэх дэмжлэг энэ жил байхгүй хэмээн дүгнэсэн байна.
Боловсролын салбарын төсвийн хөрөнгө оруулалт тэр чигтээ хатуу дэд бүтцийг гол болгожээ
Боловсролын салбарт ирэх онд дотоод, гадаад нийлсэн эх үүсвэрээр 716.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх нь. Үүний 622.3 тэрбум нь улсын төсвийн хөрөнгө оруулалт. Гэвч энэ мөнгө тэр чигтээ байшин, барилга буюу урсгал зардал нэмэх төсөлд зарцуулагдахаас биш багш нарын урч чадварыг дээшлүүлж, боловсролын хөтөлбөрийн агуулга, чанарыг сайжруулж, чанартай боловсрол олгох буюу бүтээлч сэтгэлгээ, бүтээмжтэй ажиллах хүчний хөгжлийг дэмжих бодлого алга гэдгийг Төсвийн зардлын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн З.Нарантуяа шүүмжилсэн.
 
Өөрөөр хэлбэл, БСШУС-ын сайд энэ жилийн бодлогоо материаллаг буюу хатуу дэд бүтцэд зарцуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Архангай аймгийн Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хотонт, Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал сумдын Улаанбаатар хот дахь оюутнуудын дотуур байрыг Хан-Уул дүүрэгт 6 тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөсөн бөгөөд 3 тэрбумыг нь энэ жилийн төсөвт суулгасан бол Хэнтий аймгийн Хэрлэн суманд Орон нутаг судлах музей барихад 3.17 тэрбум төгрөг 100% олгохоор төсөвлөсөн байна. Гэх мэтчилэн салбарын яамд энэ жил бүгдээрээ барилга байшин барих, хатуу дэд бүтцэд хөрөнгө оруулах саналаа Сангийн яаманд хүргүүлжээ.


Нийтэлсэн огноо2019-11-08