399,137 ширхэг хувьцаа арилжжээ www.news.mn
2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 61,332,480 төгрөгийн үнийн дүн бүхий 399,137 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монноос" ХК (MNS +15.00%) болон "Мик холдинг" ХК (MIK +10.82%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол нэхмэл" ХК (MNH -12.50%) болон "Ремикон" ХК (RMC -9.87%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.67 хувиар өсч 18581.25 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,457,991,867,502.09 төгрөг боллоо.
Нийтэлсэн огноо2019-11-12