Монгол Улс 32.3 сая тонн нүүрс экпортолжээ www.eagle.mn
Монгол Улс энэ онд нийт 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Тэгвэл эхний 10 сарын байдлаар 32.3 сая тонн гаргасан талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Өөрөөр хэлбэл, төлөвлөлтөө биелүүлэхэд 9.7 тонн нүүрс экспортлох шаардлагатай болж байна. Манай улс оны эхний 10 сарын байдлаар 2.75 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 309.2 сая ам.доллараар буюу тоо хэмжээний хувьд 1.4 сая тонноор их байгаа юм.
Өнгөрсөн оны мөн үед 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 78.8 ам.доллар байсан бол энэ онд 85.0 ам.доллар болж өссөн бөгөөд нийт нүүрснийхээ 98.2 хувийг БНХАУ руу гаргасан байна.
Дашрамд дурдахад, Монгол Улс ирэх онд мөн 42 сая тонн нүүрс экспортлохоор улсын төсвийн төсөлд тусгаад буй. Ингэснээр 1.3 их наяд төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн юм.
Нийтэлсэн огноо2019-11-12