Монгол банк : 2020 онд "₮" карт EMV чиптэй болж , зайнаас гүйлгээ хийх боломжтой болно www.bloombergtv.mn
Монголбанк "₮" картыг EMV чип технологид шилжүүлэхээр “Mastercard International” компанитай гэрээ байгууллаа.
EMV чип рүү шилжсэнээр хэрэглэгчид зайнаас, илүү хурдан гүйлгээ хийх боломжтой болно. Мөн зарим улсад төгрөгийн картаа ашиглан тогтсон газраас бэлэн мөнгө авах, гүйлгээ хийх боломжтой болох юм байна. EMV чип рүү шилжих ажилд хамтран ажиллах саналыг “Visa”, “Mastercard”, “Unionpay”, ОХУ-ын “NSPK” компаниудад тавьснаас “Mastercard “шаардлагыг ханган, шалгарчээ.
2019 оны эхний хагас жилийн байдлаар "₮" карт нь дотоодын зах зээлийн 75 орчим хувийг эзэлсэн бөгөөд 2.7 сая ширхэг карт зах зээлд ашиглагдаж байгаа юм байна. Түүнчлэн ирээдүйд EMV/NFC технологид шилжсэнээр финтекийн шийдлийг нэвтрүүлэхэд чухал алхам болохыг Монголбанк онцоллоо.
Нийтэлсэн огноо2019-11-12