BNEF: 2023 он хүртэл зэсийн эрэлт жилд 0.9 хувиар,2024 оноос хойш 1.6 хувиар өсөх төлөвтэй www.bloombergtv.mn
“Bloomberg New Energy Finance”-ийн судалгаагаар 2023 он хүртэл зэсийн эрэлт жилд 0.9 хувиар өсөж, 2024 оноос хойш жилд 1.6 хувиар өсөх төлөвтэй байна.
2030 он гэхэд автомашин үйлдвэрлэлд нийт 3.73 сая тонн зэс шаардлагатай, үүнээс 2.47 сая тонныг нь цахилгаан автомашин бүрдүүлэхээр байна. Харин хоёр дахь гол эрэлтийн хурдасгуурт тооцогдож байгаа сэргээгдэх эрчим хүчний салбар 2030 он гэхэд 1.46 сая тонн хүрэхээр байна.
Тооцоолсноор оффшор салхин станц барихад киловатт тутамд 10 кг, нарны станцад киловатт тутамд таван кг зэс шаардагдахаар байгаа аж. Дийлэнх нар, салхин станцын өнөөгийн загвараар бүтээн байгуулалтад шаардагдах зэсийн 60 орчим хувийг холбогч кабелиудад ашиглаж байна.
Нэмэлт эрэлтийн 30 орчим хувийг БНХАУ бүрдүүлэх төлөвтэй байгаа аж. Харин БНХАУ-аас хөгжил доогуур Энэтхэг, Пакистан, Индонез зэрэг хүн ам ихтэй орнуудад гол эрэлт бүрдүүлэгч нь агааржуулалт, хөргөлтийн систем болж байна. Дундаж давхарга тэлснээр амьдралын чанар дээшлүүлэх энэ төрлийн хэрэгслийн эрэлт нэмэгдэнэ гэж тооцоолжээ.
Нийтэлсэн огноо2019-11-12