1 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      2 PGL ANNOUNCES 2027 $1 MILLION TOURNAMENT IN MONGOLIA WWW.DUST2.US PUBLISHED:2026/11/11      3 STATE FLAG RAISED, NINE WHITE BANNERS DISPLAYED TO MARK CHINGGIS KHAAN’S BIRTH ANNIVERSARY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      4 MONGOLIAN ACADEMY OF SCIENCES RECEIVES THE ORDER OF CHINGGIS KHAAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      5 CABINET TO DISCUSS WHISTLEBLOWER PROTECTION AMONG 20 AGENDA ITEMS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      6 TRUMP-BACKED CRITICAL MINERALS DEALS FACE GROWING PRESSURE AFTER BLUE WAVE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/11/09      7 TDB INVESTS USD 30 MILLION IN A THREE-YEAR TECHNOLOGY TRANSFORMATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      8 MONGOLIA, US DISCUSS EXPANDING COOPERATION IN VOCATIONAL EDUCATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/09      9 TMK SMASHES MONGOLIAN GAS RECORD AS 30-YEAR LICENCE BECKONS WWW.THEAGE.COM.AU PUBLISHED:2026/11/09      10 PRESIDENT OF MONGOLIA CONFERS THE ORDER OF CHINGGIS KHAAN ON THE MAS WWW.NEWS.MN PUBLISHED:2026/11/09      УЛААНБААТАР ХОТЫН ЗУРГААН ТӨРЛИЙН ТАТВАРЫГ 50 ХУВЬ БУУРУУЛАХ ХОТЫН ДАРГЫН САНААЧИЛГЫГ НИТХ ДЭМЖЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН НООГДОЛ АШИГ ТӨВЛӨРҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     100 САЯАС ДЭЭШ ХАХУУЛЬ АВБАЛ БҮХ НАСААР ХОРИХ САНАЛЫГ 100 МЯНГАН ИРГЭН ДЭМЖЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 33.5 ХУВИАР ӨСӨЖ, 28.8 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-Д 558.3 ТЭРБУМЫН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     "ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСӨЛ ДЭЭР Х.НЯМБААТАРААС ГАДНА 5 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     ЗАМЫН-ҮҮДЭД АЧААНЫ ЦАХИЛГААН АВТОМАШИНД ЗОРИУЛСАН НОГООН ГАРЦ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ОНЫ ЭХНИЙ 11 САРЫН БАЙДЛААР 11,7 САЯ ТН АЧАА ТЭЭВЭРЛЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     САЙНШАНД ДАХЬ АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Moody’s: Олон улсад Засгийн газруудын зээлжих зэрэглэлийн 2020 оны төлөв сөрөг байна www.bloombergtv.mn

“Moody’s” агентлаг олон улсад Засгийн газруудын зээлжих зэрэглэлийн 2020 оны төлөв сөрөг байгааг анхаарууллаа. Ингэхдээ дотоодын эмх замбараагүй байдал, геополитикийн эрсдэлээс гадна популизмын нөлөө нэмэгдэж байгаа нь улс орнуудын эдийн засгийн өсөлтийг сааруулж, эрсдэл нэмж, санхүүгийн “шок” дагуулж байна гэж дүгнэсэн байна.
“Moody’s”-ийн шинээр танилцуулсан улс орнуудын зээлжих зэрэглэлийн төлөвийн тайланг харвал, Латин Америкийн орнуудад сүүлийн хэдэн сард эмх замбараагүй байдал үүсэж, Засгийн газрууд нь шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх, төсвийн бодлогоор эдийн засгаа дэмжихэд хүндрэлтэй болжээ. Түүнчлэн засаг захиргааны тогтолцоо сул, урьдчилан таамаглах боломж хомс байгаагаас улс орнууд, ялангуяа хөгжиж буй орнууд худалдааны маргаанаас авхуулаад гадаад “шок”-ууд тэсвэрлэх чадвар бага, мөн хөрөнгийн урсгал саарах эрсдэлд байна гэж дүгнэсэн байна.
“Moody’s” агентлаг өнгөрсөн долоо хоногт Их Британи, Энэтхэгийн зээлжих зэрэглэлийн төлөвийг аль алийг нь сөрөг болгож бууруулсан юм. Их Британийн эдийн засгийн өсөлт 2017 онд саарч, зээлийн өртөг түүхэн доод түвшинд хүрэх үеэр зэрэглэлийг нь бууруулж байсан байна. Харин 2017 онд Энэтхэгийн зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлсэн ч шинэчлэлийн бодлогын хэрэгжилт удаан байна гэж үзжээ.
 
Харин Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2020 онд 5.5 хувь болж саарна гэж “Moody's” агентлаг таамаглаж байна. Экспортын өсөлт удаашрахад БНХАУ-ын эдийн засаг саарч байгаагаас гадна нүүрс, зэсийн эрэлт нийлүүлэлт өөрчлөгдөж байгаа нь нөлөөлнө гэж таамаглаж байгаа юм.


Нийтэлсэн огноо2019-11-12