Оффисын талбайн худалдах үнэ өмнөх сараас 3.7 хувиар өсөв www.bloombergtv.mn
Есдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа 389, баригдаж байгаа 49 оффисын барилга байгаа талаар “Тэнхлэг зууч” компанийн судалгаанаас харж болохоор байна.
Харин баригдахаар төлөвлөгдсөн оффисын есөн барилга байна. Энэ оны есдүгээр сарын байдлаар оффисын талбайн худалдах нэг ам метрийн дундаж үнэ 3.8 сая төгрөг байгаа бөгөөд өмнөх сараас 3.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин оффисын талбайн түрээслэх нэг ам метрийн дундаж үнэ есдүгээр сард 27 мянга болж, өмнөх сараас 2.3 хувиар өссөн талаар “Тэнхлэг зууч”-аас мэдээлж байна. Зэрэглэлээр нь ангилбал, А бүсэд оффисын талбайн түрээслэх нэг ам метрийн дундаж үнэ 62 мянган төгрөг буюу хамгийн өндөр үнэлгээтэй байна.
Нийтэлсэн огноо2019-11-13